Ханжоу-2023: Б.Гончигсүрэн финалд шалгарч, О.Цэцэнцэнгэл ялагдав
Ханжоугийн Азийн наадмын жүдо бөхийн дээд жингийн барилдаанууд өнөөдөр/2023.09.26/ үргэлжилж байна. Монголын баг тамирчид энэ удаагийн наадмаас одоогоор нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд үүнээс жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл авчээ. Өнөөдөр Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн тэргүүтэй медалийн найдварууд хүч үзэж буй. Тэгвэл эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О. Хүслэн торгуулийн тойрогт Тайваны тамирчинг боох мэхээр ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ. Харин +100 кг-д О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаандаа Казахстаны Галимжан Крикбает иппон бууснаар өрсөлдөөнийг орхив. -90 кг-ын жинд Зэвсэгт хүчний Алдар мпорт хорооны тамирчин Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга ОУХМ Гантулгын Алтанбагага Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарлаа. Одоо тэрбээр хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Давлат Бобоновтой барилдана. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хагас шигшээд АНЭУ-ын бөх Жафар Костоевыг ялснаар финалд шалгарлаа.
Холбоотой мэдээ