Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал ширүүн болж, шөнө дөл хүртэл санал тоолох дээрээ маргасан. Гол өрсөлдөөн А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын дунд болсон гэхэд хилсдэхгүй. Хурлын явцад гурван нэр дэвшигч нэрээ татсанаар сошиалыг шуугиулаад амжсан. Тэгвэл А.Адъяасүрэн ялалт байгуулсан Б.Жаргаланд амжилт хүсчээ. Тэрбээр “Ардчиллыг хөгжүүлэх алдаа, оноотой 33 жилд эрх чөлөө, эрхэмсэг чанараасаа няцалгүй Монгол орныхоо хязгаар нутаг бүрт ажил амьдралаа авч явахын зэрэгцээ, эрх чөлөөт үзэл санаагаа хамгаалсаар ирсэн бүх үеийн эмэгтэйчүүддээ хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг ерөөе. Ардчилсан үзэл санааг дэмжигч эмэгтэйчүүдээ төлөөлөн ирж АЭХ-ыхоо ирэх жилүүдийн бодлого менежментийг сонгосон нийт эмэгтэйчүүд, миний санаа төлөвлөгөөг дэмжиж саналаа өгсөн эмэгтэйчүүддээ их баярлалаа. АЭХ-ыхоо ирээдүйг хамтдаа бүтээцгээе. Шинэ удирдлагад амжилт хүсье” гэжээ. Үнэндээ Б.Жаргалан 30 хүний саналын зөрүүтэйгээр ялсан. Харин хурлын явцад нэр дэвшигч А.Адъяасүрэнг намынхандаа 200-500 мянган төгрөг тараасан гэх мэдээлэл явсан ч батлагдаагүй юм.
Олон нийтийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын лоббиг АН-ын “ах” нарын фракц давсан нь тэдний хүч сулраагүйг илтгэж байна гэхчлэн дүгнэж байна.
Холбоотой мэдээ