Т.Мөнхсайхан: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар буурсан

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар буурсан

Т.Мөнхсайхан: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар буурсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, түүний дотор архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар /2023.09.26/ мэдээлэл хийлээ.  


Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.МӨНХСАЙХАН: 

-Монгол Улсын Ерөнхийлөгч архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлигийг гаргасан. Үүний үр дүнд согтууруулах ундааны хэрэглээ анх удаагаа буурсан үр дүнтэй байна. 2023 оны эхний найман сарыг 2022 оныхтой харьцуулбал архины борлуулалт хоёр сая литрээр багассан байна. 2022 оны эхний найман сарын  байдлаар 16 сая литр борлуулагдаж байсан бол 2023 оны эхний найман сарын байдлаар 14 сая литр болж буурсан гэсэн үг. Үүнээс харахад бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай архины хэрэглээ багассан байна. 2023 оны хувьд 38 градустай архины хэрэглээ багасчээ.  Архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулахаар зарлигт тусгагдсан. Тус санд дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нөлөөллийн ажил, мөн донтох эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний зардлууд тусгагдаад явж байна.

2022 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил 15.8 хувиар буурсан.

Цагдаагийн хурандаа Б.ОЮУТБОЛД:

-Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төрийн болон төрийн бус байгууллагатай явуулсны үр дүнд мөн “Эрүүл монгол” хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотой согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулбал буурсан эерэг мэдээ гарсан.

ТУХАЙЛБАЛ:

  • 2023 оны эхний найман сарын байдлаар 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 нь буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 616 буюу 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар үйлдэгдсэн нийт 1 сая 964 мянган зөрчил шалгаснаас 48728-ийг согтуугаар үйлдсэн гэх мэдээлэл байсан. Үүнээс 7700 буюу 13.6 хувиар өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан мэдээтэй байна.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг дурдвал энэ оны эхний найман сарын байдлаар 23 мянга 561 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан зөрчил бүртгэгдсэн. Үүнийг мөн оны өмнөх үетэй харьцуулбал 8264 буюу 26 хувиар буурсан дүнтэй байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг согтуугийн дуудлага мэдээлэл шөнийн цагаар дийлэнх нь бүртгэгддэг. Тиймээс зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн арга хэмжээг явуулсан. 2019 оны ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 90 мянга орчим архинд донтох эмгэгтэй хүмүүс байдаг гэх мэдээлэл бий. Үүнээс цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэлд өртдөг зорилтот бүлгийн 2000 гаруй иргэнд чиглэсэн ажил арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд архинд донтох эмгэгээс салгах, сэтгэл заслын гэх мэт ажлуудыг хийснээр дээрх иргэдийн дуудлага мэдээлэл багасч тухайн айл өрх, оршин суугчдын амар тайван байдал хангагдсан гэсэн тоон мэдээлэл гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж