Оросын Хар тэнгисийн флотын командлагч нас баржээ

Оросын Хар тэнгисийн флотын командлагч нас баржээ

Оросын Хар тэнгисийн флотын командлагч нас баржээ

Украины арми өнгөрсөн Баасан гаригт Севастопольд довтолсон. Уг халдлагын үеэр ОХУ-ын Хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов нас барсныг Украины тал баталлаа. Харин ОХУ-ын тал нэг цэрэг сураггүй болсон гэж мэдэгдээд байна.

"ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрыг цохисноор 34 офицер нас барсан. Түүний дотор флотын командлагч байсан. Мөн 100 гаруй орос цэрэг шархадсан" гэж Украины тусгай ажиллагааны хүчин Даваа гаригт мэдэгдэв.

Хар тэнгисийн флотын төв байр байрладаг Севастополь нь Крымийн хойг дахь хамгийн том хотуудын нэг бөгөөд 2014 онд ОХУ хяналтдаа авсан. Виктор Соколов нь 2022 оны наймдугаар сараас хойш Хар тэнгисийн флотын командлагчаар ажиллажээ. Тэрбээр 2013-2020 онд Хойд флотын командлагчийн орлогчоор, 2020 оноос хойш Тэнгисийн цэргийн академийн даргаар тус тус ажиллаж байсан.

Дашрамд дурдахад, ОХУ-ын арми Даваа гаригт Одеса руу довтолжээ. ОХУ дуунаас хурдан Оникс пуужин хоёрыг, Калибр пуужин 12-ыг, Шахед дрон 19-ыг харваснаар Одесагийн өмнөд хэсэгт ихээхэн хор хохирол учрав. Одеса дахь үр тарианы дэд бүтцийг онилох зорилгоор ОХУ сүүлийн саруудад олон дахин халдлага үйлдэж байна. Түүнчлэн ОХУ Даваа гаригт Херсон мужид довтолсноор зургаан хүн нас баржээ. Мужийн Цэргийн захиргааны газрын дарга Александр Прокудины хэлснээр ОХУ сүүлийн өдрүүдэд 87 удаа Херсон руу агаараас довтолсон байна.

Харин Украины арми эзлэгдсэн Крымээс гадна Брянск, Курск мужуудад довтолжээ. Курск мужид дөрвөн дрон, Белгород мужид долоон дроныг ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулсан гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-26 202.126.90.17

Амьд гэсэн шүү, Кобзоноос илүү амьд

Avatar

Зочин 2023-09-26 213.87.154.218

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-26 59.153.112.90

Яамны коллегийн хурал дээр сууж байна билээ, өнөдөр 😂😂😂

Avatar

Зочин 2023-09-26 202.9.46.141

Сайдын 26-ны өдрийн видео зөвөлгөөн дээр адмирал В. Соколов сууж л байна лээ. Үхсэн хүн амь орчихсон харагдахаар бас л эвгүй юм байна лээ.

Avatar

Зочин 2023-09-26 202.21.107.30

OROS DEMJIJ BGAA HUMUUSIIG HARAAD BAIGARA DAN UDMAARAA BOOL PISDANUUD BAIDAG.EMEE UVUU NI BUGD UDMAARAA GUILAGCHIN BOOLUUD

Avatar

Зочин 2023-09-26 202.55.188.124

Oros yalna chuud dan orkuud ulni ulun bdlaasaa bolood tarhia ugaalgasan mudakuud bdin shuu.

Avatar

өвгөн 2023-09-26 192.82.65.103

слава украйне

Avatar

Зочин 2023-09-26 59.153.112.90

Сала в кокаине! 😂😂😂

Avatar

Зочин 2023-09-26 202.21.107.27

Оросууд Одесс хот дахь НАТО ын зөвлөх офицерүүд, мэргэжилтнүүд, хөлснийхөн байрлаж байсан Одесс ЗБ ыг бөмбөгдөж шатааснаар маш олон барууны мэргэжлийн офицерүүд амь үрэгджээ.

Avatar

Зочин 2023-09-26 202.126.89.152

Путинийг дэмжигчид эргүү юм уу? Хаа хамаагүй юм бичиж кайф авдаг юм уу?

Avatar

Зочин 2023-09-26 178.235.177.78

Nas barah bish ustguulsan tom garyn turemgiilegch ustguulvaa Ukraina d bayar hurgeje

Avatar

ЗОЧИН 2023-09-26 202.9.46.1

украйны 500,000 цэрэг амь үрэгдсэнийг танай сайт яагаад мэдээллэхгүй бна вэ? Бас Герман, Английн танкууд шатаж байгааг…

Avatar

Зочин 2023-09-26 66.181.160.5

Соловьев та хоёр л ингэж яриад байх юм ….Бусад нь таг л байх юм …Тэхээр худлаа байхаа… ааааййййннн….

Avatar

Эмээ 2023-09-26 202.21.107.17

Орос хүн таны өмнө толгой бөхийн эмгэнэл илэрхийлье

Avatar

өвгөн 2023-09-26 192.82.65.103

илжиг вэ чи

Avatar

Зочин 2023-09-26 124.158.65.171

Энэ путины тэнэглэл дуус ч байх шигээ. Дайн дуусаасай, путин ялагдаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж