Оросын Хар тэнгисийн флотын командлагч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

Оросын Хар тэнгисийн флотын командлагч нас баржээ

Оросын Хар тэнгисийн флотын командлагч нас баржээ

Украины арми өнгөрсөн Баасан гаригт Севастопольд довтолсон. Уг халдлагын үеэр ОХУ-ын Хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов нас барсныг Украины тал баталлаа. Харин ОХУ-ын тал нэг цэрэг сураггүй болсон гэж мэдэгдээд байна.

"ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрыг цохисноор 34 офицер нас барсан. Түүний дотор флотын командлагч байсан. Мөн 100 гаруй орос цэрэг шархадсан" гэж Украины тусгай ажиллагааны хүчин Даваа гаригт мэдэгдэв.

Хар тэнгисийн флотын төв байр байрладаг Севастополь нь Крымийн хойг дахь хамгийн том хотуудын нэг бөгөөд 2014 онд ОХУ хяналтдаа авсан. Виктор Соколов нь 2022 оны наймдугаар сараас хойш Хар тэнгисийн флотын командлагчаар ажиллажээ. Тэрбээр 2013-2020 онд Хойд флотын командлагчийн орлогчоор, 2020 оноос хойш Тэнгисийн цэргийн академийн даргаар тус тус ажиллаж байсан.

Дашрамд дурдахад, ОХУ-ын арми Даваа гаригт Одеса руу довтолжээ. ОХУ дуунаас хурдан Оникс пуужин хоёрыг, Калибр пуужин 12-ыг, Шахед дрон 19-ыг харваснаар Одесагийн өмнөд хэсэгт ихээхэн хор хохирол учрав. Одеса дахь үр тарианы дэд бүтцийг онилох зорилгоор ОХУ сүүлийн саруудад олон дахин халдлага үйлдэж байна. Түүнчлэн ОХУ Даваа гаригт Херсон мужид довтолсноор зургаан хүн нас баржээ. Мужийн Цэргийн захиргааны газрын дарга Александр Прокудины хэлснээр ОХУ сүүлийн өдрүүдэд 87 удаа Херсон руу агаараас довтолсон байна.

Харин Украины арми эзлэгдсэн Крымээс гадна Брянск, Курск мужуудад довтолжээ. Курск мужид дөрвөн дрон, Белгород мужид долоон дроныг ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулсан гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж