Лондоны цагдаа нар буутай эргүүлд гарахаас татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

Лондоны цагдаа нар буутай эргүүлд гарахаас татгалзаж байна

Лондоны цагдаа нар буутай эргүүлд гарахаас татгалзаж байна

Лондон хотноо өнгөрсөн Ням гаригт 24 настай хар арьст залууг буудан хөнөөсөн хэрэгт цагдаагийн офицерийг ялласны дараа олон зуун цагдаа галт зэвсэгтэй эргүүл хийхээс татгалзаж эхэлжээ. Галт зэвсэгтэй эргүүл хийх эрхтэй 300 гаруй офицер амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэхдээ буугаа хураалгаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэж "ВВС" мэдээллээ. Энэ хэрэг нь иргэд, олон нийтийн цагдаад итгэх итгэлийг сулруулсан зөрчлийг улам хурцатгаж байна.

Зөвхөн "NX121" гэж нэрийг нь нууцалсан офицер 2022 оны есдүгээр сард 24 настай, хар арьст Крис Кабагийн амь насыг хөнөөсөн хэргээр өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татагдсаны улмаас  цагдаа нарын жагсаал болж байна. Хохирогч Лондонгийн өмнөд хэсэгт орших Стритхэм хотын гудамжинд машин жолоодож яваад толгойдоо буудуулж амиа алдсан юм.

Удахгүй төрөх хүүхдээ хүлээж байсан Крис Каба нь цагдаагийн мөрдөн байцаалтын сэжигтэн биш, зэвсэггүй байжээ. Гэвч тэрбээр өмнөх өдөр нь галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэгт ашигласан машин жолоодож явсан гэж Цагдаагийн бие даасан албаны ахлах мөрдөн байцаагч Дин Браун мэдэгдсэн.

Хэрэг гарсны дараа "NX121" ажилтан албан үүргээс нь түдгэлзүүлсэн байна. Улмаар өнгөрсөн долоо хоногт түүнийг хүн амины хэргээр ялласан нь бусад офицеруудын дургүйцлийг хүргэжээ.

Крис Кабаг хөнөөсөн хэргийн дараа нийслэлийн Цагдаагийн газрын гадаа эсэргүүцлийн жагсаал болж байв.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж