Америкчууд "iPhone 15" авах гэж 10 хоног хүлээж байна

Америкчууд "iPhone 15" авах гэж 10 хоног хүлээж байна

Америкчууд "iPhone 15" авах гэж 10 хоног хүлээж байна

Apple компанийн "iPhone 15"-ийн үндсэн загвар нь өмнөхөөсөө бараг хоёр дахин удаан нийлүүлэгдэж байгаа нь тус гар утасны эрэлт их байгааг харуулж байна. "Counterpoint Research" байгууллагын мэдээллээс харахад, АНУ-ын худалдан авагчид үндсэн загварыг захиалснаас хойш 10 хоног хүлээх шаардлагатай байгаа нь өнгөрсөн жил худалдаанд гарсан өмнөх үеийн гар утаснаас хүлээгдэх хугацаа нь 6 хоногоор нэмэгджээ.

Тэгвэл "Apple" компанийн шилдэг "iPhone 15 Pro Max" нь урьдчилсан захиалгын хүлээлтийн хугацаа үүнээс ч олон хоног байна. Тус  загварын утасны томоохон шинэчлэлтүүд нь дахин эрэлтийг бий болгожээ. Гэвч "iPhone" гар утасны "15 Plus" болон "15 Pro" загварын захиалга харьцангуй бага, хүлээлтийн хоног цөөн байгаа гэнэ.

"Apple"-ийн гадаад дахь хамгийн том зах зээл болох Хятадад үндсэн хувилбарыг хүлээх хугацаа өнгөрсөн жилээс дөрөв дахин нэмэгдсэн гэж "Counterpoint" хэлэв. Энэ нь "Huawei" компанийн өндөр үнэлгээтэй "Mate 60 Pro" зэрэг гар утасны өрсөлдөөнд "Apple" худалдан авагчдыг татаж байгааг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж