Дүүргүүд давс авахаар 178-312 сая төгрөгийн тендер зарлажээ

Дүүргүүд давс авахаар 178-312 сая төгрөгийн тендер зарлажээ

Дүүргүүд давс авахаар 178-312 сая төгрөгийн тендер зарлажээ

Замын халтиргааг арилгахын тулд давс биш хужир цацсан гэх гомдол өнгөрсөн жил дагуулсан. Харин энэ жил тус ажлыг хариуцсан газрууд нь яаравчилан бэлтгэлээ базааж байна.

Тодруулбал, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газрууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цас хайлуулах байгалийн давс худалдаж сонгон шалгаруулалт зарлажээ.

Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн долдугаар сард тус худалдан авах ажиллагааны тендерийг зарласан бөгөөд нийт 312 сая төгрөгийн худалдан авалтыг хийхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тус худалдан авалтын ажилд "Эко энержи ресурс" ХХК 299,8 сая төгрөгөөр давс нийлүүлэхээр шалгарсан байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 280 САЯЫН ТЕНДЕРИЙН ХУГАЦАА ӨЧИГДӨР ДУУСАВ

Сүхбаатар дүүргийн тухайд энэ сард цас хайлуулах давс худалдан авах сонгон шалгаруулалт зарласан. Нийт 280 сая төгрөгийн давс худалдан авах ажлын сонгон шалгаруулалтын материал авах хугацаа өчигдөр дууссан байна.

БАЯНГОЛ ДАВС НӨӨЦЛӨХӨД 178 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газраас дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргааг арилгах давсны тендерт 178,8 сая төгрөг тусгасан байна. Сонгон шалгаруулалтын материал хүлээж авах хугацаа үргэлжилж байгаа бөгөөд tender.gov.mn хаягаар орж хүсэлтээ илгээх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-26 185.183.106.250

Энэ олон тонн давс чинь урсаад Туул гол руу ороод тэнд буй амьтай бүхнийг устгадаг байлгүй дээ. Байгаль орчны сайд Бат-Эрдэнэ тэргүүтэй яам энэ тухай юү гэж боддог юм болдоо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж