Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.26/ болж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны Монгол Улсын төсвийн төслийн танилцуулгыг хийсэн юм. Энэ удааг цаг үеийн асуудал болон төсөв, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэж байна. Ойрын өдрүүдэд цаг агаарын байдлын улмаас ургац хураалтад саад учирч болзошгүй байгаа учраас холбогдох арга хэмжээг авах, шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Хуралдаанаар,
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл,
- “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн,
- Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар,
- Ургац хураалтын явц зэрэг 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн танилцуулна.
Холбоотой мэдээ