ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчилна. Энэхүү айлчлалд эрчим хүчний аварга "Газпром", "Роснефть" компанийн тэргүүн Алексей Миллер, Игорь Сечин нар түүнийг дагалдан явна гэж эх сурвалж мэдээллээ. Путины айлчлалын дараа Игорь Сечин эрчим хүчний талаар уулзалт охион байгуулж магадгүй аж.
Путин энэ айлчлалын хүрээнд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, "Бүс ба зам"-ын гурав дахь удаагийн форумд оролцохоор төлөвлөж байна. Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн гуравдугаар сард Москвад айлчлах үедээ Путиныг урьсан юм.
Украин дахь дайнтай холбоотойгоор ОХУ, Европ хоорондын газрын тос, байгалийн хийн худалдааны хэмжээ эрс буурсан. Үүнийг нөхөхийн тулд ОХУ нь Ази, тэр дундаа Хятадтай харилцаагаа бэхжүүлэх болжээ. Дайн эхэлснээс хойш Хятад, Оросын худалдааны эрчимтэй өссөн. ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас барууны орнуудад нийлүүлэх боломжгүй болсон их хэмжээний нефтиэ Азийн орнуудад худалдаж байна.
Путин хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн олимпийн үеэр Хятадад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын удирдагчид хязгааргүй түншлэлээ зарласан ч энэ нь цэргийн эвсэл биш гэдгийг онцолсон юм.
ОХУ нь Хятадад байгалийн хий нэмж худалдах гэрээ байгуулахыг хүсч буй. Энэ хүрээнд Монголын нутгийг дайран өнгөрөх Сибирийн хүч-2 хоолойг барихаар төлөвлөжээ. Уг хоолойгоор дамжуулан баруун Сибирийн Ямал хойгийн талбайн хийг Хятадад хүргэх юм. Гэхдээ Хятад, Орос хоёр улсууд энэ замаар байгалийн хий нийлүүлэх нөхцөл, тэр дундаа үнийг тохиролцоогүй байна. Путины айлчлалын үеэр ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулах эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2023-09-26 213.87.154.218
>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Эмээ 2023-09-26 202.21.107.17
Модон жорлонгоо
Эмээ 2023-09-26 202.21.107.17
Үхэр монгол бидэнд хүн доромжлохоос илүү иодрн өорлонгоо солих ухаан хаырлаөч тэнгэр минь
Зочин 2023-09-26 66.181.178.152
Хувьцаа нь навс унасан шүү,
Хятад маш хямдхан авна гээд л хэвтчих ээсэй
CJ syngaaml; 2023-09-26 216.38.195.74
idt taap
Зочин 2023-09-26 103.57.92.105
Оросын газрын тосны магнатууд гэж онигооны баатрууд. Газпром гэдэг дулхийд эхний аравт орох компанийг бүх хувийн компаниуд нэгтгэж байгуулчаад улс төрөөр бусад улсыг шантаажлах гэж оролдож байгаад үнэлгээгийн навс унагаж ашиг их муутай компани болгосон доо