Б.Лхагважав: МАН ирэх сонгуулиар 100 суудал авах байх

Б.Лхагважав: МАН ирэх сонгуулиар 100 суудал авах байх

Б.Лхагважав: МАН ирэх сонгуулиар 100 суудал авах байх

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-2016 оноос нэг нам үнэмлэхүй олонхоороо засаглаж байна. Тэр хэрээр чөлөөт эдийн засаг хумигдах болсон. Ирэх сонгуулиар энэ байдал өөрчлөгдөх болов уу. Танд ямар нэгэн таамаглал байна уу. Учир нь Монголын улс төрийн орчноос эдийн засаг, нийгмийн асуудлууд шууд хамаардаг шүү дээ?

-МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа.

-Иргэд эрх баригчдад итгэл муутай болсон. Шударга ёсыг тогтооно гэсэн хүмүүс эхнээсээ хулгай, луйврын хэрэгт холбогдож байна. Энэ бүхнийг харсаар, мэдсээр байж сонгогчид ахиад МАН-ыг сонгоно гэж үү?

-Санал өгөх биш өгүүлэх механизмаа хийчихсэн байна л даа. Ийм механизмаа Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийчихсэн. Хачирхалтай нь, бусад улс төрийн хүчнүүд үүнийг анзаарсангүй. МАН олонх боллоо дараа нь яах вэ гэдэг асуудал байгаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд цар тахал, дайны нөхцөл байдлыг туулсан ч гэсэн тараа таниулсан. Эрх баригч намаас шинэ санаа оноо юу ч гарахгүй байна. Ялангуяа иргэд хувиараа бизнес эрхлэх эрх чөлөөгөө эдэлж дараагийн үе шатанд гаргах төрийн бодлого хэрэгтэй байна. Эцсийн эцэст нийгмийн хямрал хүндрэл, эдийн засгийн сорилтыг иргэдийнхээ хүчээр л даван туулж, ар нь гардаг. Бид 1990, 1996, 2013-2014 оны хямралын үед иргэндээ эрх чөлөөг нь дахин дахин олгож байсан. Улмаар татварын дарамтыг багасгаж байсан. Тэр урмаар иргэд урагшаа явж тэдгээр хямралуудыг давж гарч байсан. Гэтэл одоо энэ бүхний эсрэг болчхоод байна.

Хэдхэн сарын дараа сонгууль боллоо. Сонгуулийн бэлтгэл ажлын үйл явц хэдий нь эхэлчихсэн. Гэтэл бүхий л шатны төрийн эрх мэдлийг гартаа авчихсан байгаа МАН-ын эсрэг ажиллах сөрөг хүчин өнөөдрийг хүртэл алга.

Сөрөг хүчин гэж нэрлэгдэж байсан АН өнөөдрийг хүртэл учраа олоогүй байна. Намынхаа үндсэн лидерийг ч гаргаж ирж чадаагүй хэрэлдээд сууж байна. Бодит нөхцөл байдал ийм байгаа тохиолдолд яаж энэ бүх засаглалыг эдийн засаг, улс төр, хүний нөөцтэй нь 100 хувь авчихсан байгаа намын эсрэг зогсох вэ. Үнэнийг хэлэхэд ийм боломж харагдахгүй байгаа учраас дээрх таамаглалыг дэвшүүлж байгаа хэрэг.

-Эдийн засгийн болоод хувь хүний эрх чөлөө хумигдаж байгаа талаар зоригтой дуугардаг, үгээ хэлдэг бизнесмэн цөөрсөөр байна. Хэрэвзээ ямар нэгэн эсрэг үг, үйлдэл үзүүлбэл өмчөө хураалгах, үгүйдээ л татварын болон элдвийн дарамтад өртөх болсон…

-Зүгээр бодит жишээ л яръя. 2015 оны наймдугаар сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж байсан. Тус хуулийн үр дүнд найман сарын хугацаанд 17 мянган компанийн 34 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, орлогыг ил гаргасан байдаг. Үүний хүчинд 2017, 2018 онд эдийн засгийн өсөлт гарсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь бүртгэлгүй байсан, далд байсан, татвар төлдөггүй байсан иргэн, ААН-үүдийг ил гаргаж ирсэн. Дараа нь НӨАТ системтэй болгож тэднийг орлогоо үнэн зөвөөр мэдүүлэхээс өөр аргагүй байдалд оруулсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн гол зорилго бол улсын хөрөнгийг ил тод болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахыг л зорьж байсан. Энэ алхмыг хийхгүй бол далд эдийн засаг их байх тусмаа нийгэмд олон эрсдэлийг бий болгож байсан.

Тухайн үед буюу 2014 онд 10 мянган компанийн захирал, нягтлангууд цагдаагийн үүдэнд оччихсон байсан. Энэ юуг илэрхийлж байна гэхээр төр өөрийнхөө чадваргүй байдлаас болж хуримтлагдсан орлого дээр нь дамжин тоглодог хүчний сөрөг загварууд ихээр бий болчихсон байсан.

Үүнийг л засаж залруулахыг оролдож байсан. Тус хуулийн хэрэгжилтэд гар бие оролцож байсан хүний хувьд юу харж байсан бэ гэхээр эдийн засгийн эрх чөлөөгөө олоод авчихсан баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид 2016 оноос дахин ийм муу замаар замнахгүй гэж бодож, харж байсан.

-Гэтэл яасан гэж…?

-Хоёр, гурван жилийн хугацаанд өмнө нь явж байсан буруу замаараа яваад эхэлсэн. Энэ бол тухайн үед төр барьж байсан нөхдүдийн хийсэн үйл ажиллагаа. Бизнесийнхнийг буруу замаар явуулж, буруу хуримтлалтай болгосноор үеийн үед  бидний эрхэнд байна гэсэн эрх баригчдын бодлогод бүгд унасан. Тухайлбал, 2017-2018 онд буюу МАН төр барьж байх үед зөвхөн алттай холбоотой компаниуд 400 сая ам.долларын орлогыг нуун дарагдуулсан байх жишээтэй. Энэ асуудлыг тухайн үеийн Сангийн яамны удирдлагууд мэдэж байсан. Мэдсээр байж үүний эсрэг хариу арга хэмжээ авахгүй мөртлөө асуудлууд хуримтлагдаад ирэхээр дуугарч эхэлсэн. Гэтэл алтны компанийнхан эрх баригчид руу хадаг бариад гүйсэн. Дараа нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн, нийтийн хамааралтай өмчийн ухагдахуун орж ирсэн. Үүний дараа ашигт малтмал тэр дундаа хайгуулын ашигт малтмалын хайгуулын лицензүүдийг хөдөлгөөнд оруулах үйл явц бий болох гэж байсан. Гэтэл 2020 онд Төр нийтийн хамааралтай өмчийг зохицуулах хуульд өөрчлөлт орж бүх зүйл хөдөлгөөнд орох гэж байсан. Энэ сургаар ашиглалтын лицензтэй хүмүүс айж байсан. Ингээд эрх баригчдад бүгд л хадаг барьж гүйсэн. Ингээд ковидын хоёр жил бүх зүйл зогсолт хийж, түүний дараа өөр тоглолт явагдсан. Яг үнэндээ эдийн засгийн эрх чөлөөг олж өгсөн ч гэсэн түүнийгээ эдлэх, эрх чөлөөгөө хамгаалах, дахин буруу замаар явахгүй байх үйл явц өнгөрсөнд ерөөсөө хийгдсэнгүй.

Өнөөдөр эрх баригчид хэн ойрхон байна түүний бизнес цэцэглэн хөгжиж байна. Сайдад, эрх мэдэлтэнд хэн ойрхон байна, түүний бизнес л жаахан хөдөлж байна. Түүнээс биш бизнесийн салбарыг нийт том зургаар нь аваад үзэх юм бол бүгд уналтад орчихсон байгаа.

Бизнес эрхлэгчид сүүлийн 8-10 жил маш хүнд замаар замналаа. Гэтэл эцсийн санхүүгээ шавхаж хөрөнгө оруулалт хийж хөл дээрээ тогтож ядаж байгаа бизнес эрхлэгчдийн төлөө төр засаг юу ч хялайлгахгүй байна. Энэ хамгийн аймшигтай асуудал болж байна. Тийм учраас одоо эхлүүлсэн төслөө яаж ийж байгаад дуусгаад бизнесийн салбараас гаръя гэж бодож байгаа хүн олон байна. Ийм байдалд хүрнэ гэдэг тийм ч таатай зураглал биш. Өнөөдөр нүүрс, төмрийн хүдэр, зэстэй холбоотой том тоонд Засгийн газар пологдчихоод байна. Өөрөөр хэлбэл, хэдхэн макро тоондоо пологдчихоод микро эдийн засагт юу болж байгааг мэдэхгүй байна.

"ЕРӨНХИЙ САЙД ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"

-Төр нэг амаараа төрийн өмчит компаниудыг цөөлнө гэдэг. Гэвч яг бодит байдал дээрээ эсрэг ажилладаг. Монголын төр улам томорч, улам л "баяжаад" байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн нь улам ядуурч, улам хүндэрч байна. Та ч мэдээж үүнийг тойроогүй, дайрч яваа байх?

-Нэг ёсондоо бид 1990 онд хийсэн сонголтоосоо ухарч байгаагийн шинж. Энэ бол тийм таатай үзэгдэл биш. Сүүлийн жилүүдэд төрд болоод төрийн өмчит компанид ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдын тоо огцом нэмэгдсэн. Нийт 250 гаруй мянган хүн төрийн хамааралтай ажиллаж байна. Өнөөдрийн бидний зовлон 250 мянга гаруй төрийн албан хаагчийг тэжээх асуудал болчхоод байна. Өдрөөс өдөрт томорч байгаа төрийн аппаратыг багасгахгүйгээр, 30 мянгаас 80 мянга болтлоо өссөн дарга нарын тоог багасгахгүйгээр хөгжил, дэвшил ярихад хэцүү болж байна.

Нийт компани ААН-үүдийг аваад үзвэл мөнгөний ханш унасан, инфляц өссөн, ажиллах хүчний хомсдолд орсон зэрэг асуудлуудаас үүдэн ердөө ч ашиг, орлоготой байж ажиллаагүй.

Тоон дүн өссөн мэт харагдаж байгаа боловч инфляци, төгрөгийн сулралыг аваад үзвэл ашиг олоогүй. Бодит бус, хий хоосон тоонд тулгуурласан төрийн бодлого явуулах нь ирээдүйд том гарз, хохирол учруулна. Хоёрдугаарт, дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын аюулын үед улс орнууд зах зээл рүүгээ мөнгө хэвлэж оруулсан. Гэхдээ, АНУ, Европын холбоо тухайн төсвийнхөө 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг оруулж байсан. Гэтэл Монгол Улс өөрийн улсын төсөвтэйгөө тэнцэх хэмжээний мөнгө оруулсан. Хоёр жилийн дараа 100 хувь мөнгө хэвлэж оруулсан бид өөрсдөө л хүнд байдалд орчхож байна. Эндээс гарах гарц нь мөнгөний бодлогоо санхүүгийн бодлоготой уялдуулах байсан. Харамсалтай нь, сүүлийн үеийн Ерөнхий сайд нар энэ чиглэлийн менежментийг хийж чадсангүй. Улс төрийн зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна.

-Макро биш микро түвшинд өрх гэрийн, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Эрх баригчдад макро тоог статистикийн байгууллага гаргаж өгч байгаа байх. Энэ тооноосоо уул уурхайн хэдхэн түүхий эдийн үнийг хасаад тооцчих хэрэгтэй. Энэ тоог хасчихвал бодит тоо буюу дандаа хасах үзүүлэлт гараад ирнэ. Ингээд бодит байдалтайгаа нүүр тулсны дараа ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Засгийн газар тооцож гаргах нь чухал. Хоёрдугаарт, эдийн засгаа ойлгох хэрэгтэй. Ковидын хоёр жил буюу 2020,2021 онд нийт найман их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Дараа нь Орос-Укрианы дайнтай холбоотой хэцүү байдлууд үргэлжилсэн. Эдгээр гурван жилийн хугацаанд янз бүрийн байдлаар далд мөнгө хэвлэсэн тохиолдлууд бий. Гэтэл өнгөрсөн жил 2800 байсан ам доллар 3450 төгрөгтэй тэнцэж байна. Энэ 20-30 хувийн уналт бол өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа намын бодлогын алдааны үр дүн. Төрийн энэ алдаа завхар, бодлогын алдааг жирийн иргэд татвараараа нөхөөд нөхөөд гүйцэхгүй байна. Тийм учраас сүүлийн гурван жил ачааны хүндийг үүрсэн, эдийн засгаа хамгаалахын төлөө тэмцсэн аж ахуйн нэгжүүддээ өршөөл үзүүлж, ядаж татварын шалгалт битгий оруул л даа. Бизнес эрхлэгчдэд жаахан амс хийх боломж одоо л гарч ирж байна. Одоо өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлаад жаахан өндийгөөд аваг. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нүүрлэсэн төгрөгийн уналтаас болоод татварын хуулиудаа эргэж харах, өөрчлөх ёстой. Татварын хууль дээр байгаа тоонуудаа өсгөхгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүд ашиг олоогүй мөртлөө өндөр татвар төлөгч болчхоод байгаа нь шударга бус.

-Сонгууль ойртлоо. Улстөрчид гэнэт л гоё сайхан юм яриад эхэллээ. Та тэдний үгэнд итгэж байна уу?

-Сонгууль дөхөх тусам бодит үнэнээс алсарсан, рекламын, шоуны бодлого явна байх. Аль ч нам эвсэл гоё сайхан юм ярьж, мөсөн чихэр долоолгоно. Гэхдээ чөлөөт зах зээл, хүний эрхийг хамгаалж байгаа намууд нэгдэж нэг бодлого гаргаад явах хэрэгтэй. Нөгөө талаас ний нуугүй хэлэхэд МАН коммунист үзэлтэй нам. Хоёр жилийн өмнө социал демократ үзлийг албан ёсоор авсан. Тиймээс тухайн зүүний бодлогоо гаргаж ирэх байх. Энэ төрлийн бодлого өнөөдрийнх шиг ажилгүйдэл, ядуурал ихтэй үед иргэдэд таалагдаад л явчих байх. Энэ бодлогын эсрэг бусад намууд нэгдээд гашуун боловч бодит үнэнийг гаргаад яриад явах юм бол иргэд нэлээд ойлгох байх. Ярианыхаа эхний хэсэгтээ холбоод яриагаа үргэлжлүүлэхэд одоогоор МАН 8 жил төрийн эрх барьж байна. Цаашлаад 12 жил ч барьж магадгүй. Бид нэг л зүйлийг ойлгох ёстой. Ардчилсан хувьсгалаас өмнөх үе буюу 1990 оноос өмнөх зүйлийг түүх чигээр нь үлдээе. Харин түүнээс хойших түүхээ шинээр эхэлмээр байна. Өөрөөр хэлбэл, 1990 оноос өмнөх улс төр, нийгэм, эдийн засгийн сайн муу юмыг хэнд ч наахаа больё. МАН-ын тухайд 100 жилийн түүхтэй 70 жил нь коммунист нам байсан. Үлдсэн 30 жилийнхээ 26 жилд нь төр барьсан. Яагаад энэ хугацаанд өрнөсөн МАН-ын булхай илэрдэггүй юм бэ гэвэл нийгмийг мухардалд аваачаад хаячихдаг.

Түүний дараа АН-ын залуус гарч ирээд реформ хийдэг. Тэр реформ 2-3 жилдээ ололттой зүйл ч гарна, алдсан зүйл ч гарна. Гэтэл тэдний алдсан дээр нь МАН тоглоод АН унадаг. Ингээд дахиад л коммунист нам гараад ирдэг. Ингээд дахиад 4-8 жил болоод нийгмийг мухардалд оруулчихдаг энэ үйл явц сүүлийн 30 жил 2-3 давтагдсан.

Тиймээс дахиад коммунист намаар удирдуулах уу аль эсвэл шинэ зам гаргаж ирэх үү гэдгийг л одоо тунгааж шийдэх учиртай. Манай МАН-ын нөхдүүд дахиад 100 суудал авах тооцоо хийчихсэн. Яг тэдний тооцооллоор бол ялалт байгуулах юм бол дахиад хэдэн жилийн дараа коммунист намыг жигшинэ. Тэднийг бултах газаргүй болгох ёстой. Одоо сүүлийн 8 жил улс төр, эдийн засаг, нийгмээрээ нийтээрээ мухардалд орчихсон байна.

"ХЭРЭВ БИД ҮГ ХЭЛЭХГҮЙ Л БОЛ УЛСААРАА 70 ЖИЛ ЯВСАН ГАЖУУДАЛ РУУГАА ОРОХ ГЭЭД БАЙНА"

-Таныг МАН-ын цагаан байрны сөрөг хүчин гэж хэлж болно. Намынхаа удирдлагуудын хэт их эрх мэдэл, хэрэгжүүлж байгаа бодлогыг та байнга шүүмжилдэг. Тэр болгонд чинь дарамт шахалт хэр ирдэг вэ?

-Зүгээр шүү дээ. Манай намынхан ойлгоно. Би улс төр эдийн засгийн бодит дүгнэлтүүд хийж байна. Бид одоо улсаараа энэ мухардлаас гарч, улсаараа нэг алхмаар байгаа юм. Өөрийн намаа үнэмлэхүй эрх барьж байгаа үед алдааг нь хэлэх эрхтэй гэж би бодож байна. Шүүмжлэлийг эрүүлээр тусгаж аваад, өөрчлөлтдөө тусгаад явбал сайн. Яагаад гэвэл МАН шиг намынхаа хувьд институт болсон нам Монголд алга байна. Хамгийн том аюул энэ байгаа юм. Тэгэхээр бүх эрх мэдлийг 100 хувь авсан нам коммунизм руу юм уу фашизм руу, дарангуйлал руу явж болохгүй. Тийм учраас намаа энэ гурван аюул руу явуулахгүйн тулд би дуу хоолойгоо хэлж байгаа юм.Үүнийг эрх барьж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд ойлгож байгаа гэж боддог. Түүнээс биш намаа шүүмжилсэн гээд барьж, хорьж, амь амьдралаар нь тоглоно гээд байдаг зүйл байхгүй. Үүн дээр санаа зоволтгүй. Сүүлийн 30 жил төлөвшиж байгаа. Энэ асуудлыг би биш сөрөг хүчин болж байгаа намууд хийгээд явах ажил шүү дээ. Гэтэл намууд өөрсдөө учраа олохгүй тамирдаад байна. Хэрэв бид үг хэлэхгүй л бол улсаараа 70 жил явсан гажуудал руугаа орох гээд байна. Энэ байдал юунаас болж улам их даамжирч байна гэвэл олон улсын байдал, ОХУ, БНХАУ-ын үйл явцууд олон улсын байдал биднийг улсаараа хянуур байхыг шаардаж байна. Улс төр гэж цэцэн ухаан гаргадаг урлагийг хэлдэг. Бид өнөөдөр макро түвшинд ч, микро түвшинд ч энэ урлагийг ухаантай гаргах хэрэгтэй байна. Би эрх баригч нарын зовлонг ойлгож байна. Геополитикийн хувьд олон шахалтууд ирж байгаа. Сүүлийн есөн сарын Монгол Улсад айлчилсан айлчлалаас харахад Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Францын ерөнхийлөгч, Польшийн ерөнхийлөгч, ОХУ-ын Думындарга ирлээ. Мөдхөн Путин өөрөө ирэх байх. Энэ бүхэн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн түвшинд тэнд хийх олон зүйл харагдаж байгаа. Нөгөө талаас улс орны эдийн засгийг ухаалгаар удирдахад холбогдох яамнууд ухаантай ажиллах шаардлагатай байна.

Улс эх орон дотроо, гаднаа ч ийм хүнд байгаа үед битгий л буруу тийшээ халтирчихаасаа гэж бодож байна.

МАН+МАХН боллоо гээх эргээд дээр үеийн коммунист МАХН болж болохгүй. Харин социал демократ үзлийнхээ эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс гэсэн үндсэн гурван зарчимч философи руу намын нийт гишүүдээрээ алхам хийж урагшаа явмаар байна л даа. Гэтэл социал демекрот намын үндсэн философи одоо хүртэл харагдахгүй байна. Дээрх гурван эрдмийг эзэмшихийн тулд дотроо маш их тэмцэл явагдах ёстой. Тэр тэмцлүүд нь улсаа сүйрүүлчих гээд байгаа учраас би хэлэхээс, өөр аргагүй байдаг.

-Та их ардчилсан үзэлтэй, нээлттэй хүн. Нам чинь харин коммунист. Намын батлахаа солих бодол төрдөг үү?

-Надад тийм бодол бол байхгүй. Миний хувьд реформ хийхийн тулд аль аль ч намтай нь хамтарч ажиллаж байсан. Эд хоорондоо хэрэлдээд юун мань мэтийг анзаарах… Тийшээ орж зодоон цохионд оролцоод яах вэ. Харин 250 мянган хүнийг өөртөө нэгтгэсэн МАН-ыг хуучин арга зам руу нь оруулахын тулд  нам дотроо хийх ажил их байна. Ирэх жилүүд тийм ч хялбархан байхгүй. БНХАУ-ын эдийн засаг болоод дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл дахин уул уурхайн уналт явагдах магадлалтай. Нүүрс одоо байгаа үнэ ханшнаасаа 50 хувиар буурахад бидэнд асуудал үүснэ.

Энэ үед одоо бүрдэх 126 гишүүнд гайгүйхэн нөхдүүд багтчихаасай гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар сөрөг хүчин 20 суудал ч авахааргүй байна. Тиймээс нэгдэж орох нь зөв байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2023-09-26 202.131.251.130

хэтэрхий мэргэн жараахай Лхагважав ардын намыг 100 суудал авна гэж айлджээ.Шуудхан, х****а, бүү горьд гээд хэлчихье.8 жил ард түмнээ ядуурлын туйлд хүргэчихээд юуны чинь 100 суудал вэ? Манай ард түмэн тэнэг болохоороо ардын намд итгэж тийм олон суудал өглөө юу? Тэнэгтэнэ тэнэгтэнэ гэхэд арай тэгж тэнэгтэхгүй байхаа.Ардчилсан чиг хандлагатай, арай өөр үзэл баримтлалтай намууд, тэдгээрийн эвсэлийг сонгох байхаа.Энэ янзаараа байвал Ардчилсан нам ч олон суудал авахгүй.

Avatar

судлаач 2023-09-26 202.131.251.130

Ардын намыг тууштай дэмжих 30% -ийн сонгогч бий. тэр утгаараа 40 суудал баталгаатай авна. Харин 100 суудал бол ардын нам авах боломжоо аль хэдийнээ алдсан. Тэтгэвэрийн олон хүний дургүйг их хүргэсэн, бизнесийн боломж маш их хумигдсан, хүний эрхийг уланд гишгээд удаж байгаа, шудрага бусын хонгил ил цагаан болсон, хулгай дээрэм тонуул тэнгэрт хадсан, ард иргэдийн амьдрал улны болоод удаж байгаа,цалин тэтгэвэр амь зогоох хэмжээнд байгаа. энэ бүхэн ардын намыг амбаардах хангалттай шалтгаан.Ээлж ирс

Avatar

Зочин 2023-09-26 202.9.40.13

Ард түмний тархийг угааж рекламдсаар байгаад монголчуудыг ялзарсан, консервлосон ногоо идүүлж өвчний үүр болгосон дамчин шүү дээ. Албан тушаал горьдоод өгөхгүй болохоор хор найруулж, шударга мундаг амьтан болж харагддаг болжээ

Avatar

Нэргүй 2023-09-26 124.158.80.105

Эдийн засаг улс төрийн талаар үнэн ярьдаг нь сайн хэрэг Гэхдээ бас Люутны зээл өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан авсан их дүнтэй Зээдүүд ээ тблббрэй та

Avatar

иргэн А 2023-09-26 203.23.199.2

Үнэн шүү дээ байгаа бодит нөхцөл байдал ийм байгаа гэхдээ Ерөнхий сайдын санаачлсан шинэ сэргэлтийн бодлого хэрэгжьэл үр өгөөжөө өгнө дөө. АН иймэрхүү арчаагүй байх тэгээд Баярцогт Батулга нараасаа салахгүй байхад дээшлэхгүй сөрөг хүчин байж ч чадахгүй байгаа дорой байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.182.201

МАН-ААС УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ӨӨРИЙН АРЧААГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ӨВДӨГ ШОРООДОЖ БАЙСАН НОХОЙН ГӨЛӨГ ХОЁР НҮҮРТ ХАМИЛОН. ОДОО АЛЬ НЭГ НАМААС НЭР ДЭВШИЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2023-09-26 202.131.230.162

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд хувийн хэвшлийг дэмжээд 30 жил боллоо. Энэ 30 жилд хувийн хэвшил хөл дээрээ тогтож чадаагүйг цар тахал харуулсан шүү. Ганцхан улсын үйлдвэр Эрдэнэт л монголчуудын цахилгааны төлбөрийг төлж байв шүү, Тавантолгой цалин, хүүхдийн мөнгө, тэтгэврийг дааж байсныг худлаа гэх үү? Монголын хувийн хэвшлээс энэ хүнд үед гар сунгаж байсныг би мэдэхгүй юм бна. Хүн амын 50% нь хэрэглэгч байгаа үед Монголын төр өмчтэй байх хэрэгтэй юм бна гэдгийг би яс махандаа ойлг

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.186.92

Гишүүдийн тоог 126 болгож нэмсэн үндсэн шалтгаан нь давхар дээлтэй сайдууд хуралд суухгүй болохоор хууль батлах УИХ-ын үйл ажиллагаа доголдоход хүрээд байна хэмээн нэмсэн. Гэтэл одоо баахан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон малчидыг жагсаалтаар оруулж ирэх гээд байгаа нь зохисгүй бөгөөд байгаа оноогүй оновчгүй шийдэл. Ингэхэд хүрвэл 126-г буцааж 76 болгох хэрэгтэй. 126-г тэжээх зардал мөнгө төсөвт байхгүй.

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-26 216.38.195.74

– ok

Avatar

Нэргүй 2023-09-26 216.38.195.74

Avatar

Зочин 2023-09-26 66.181.182.153

Нэг харгис этгээдийн хэо нь хальтарчээ. а**с. л фашист маягийн харгис хүчин мөн болохыг. Монголчууд мэдлэг болсон

Avatar

Нэргүй 2023-09-26 202.9.41.13

Энэ хүн чинь МАН-д байдаг АН-ын тагнуул гишүүн юм биш үү. Ийм хүмүүс олон болвол нам хагарахын цондон доо. Энэ хүнээ эртхэн хөөсөн нь МАН-д өлзийтэй болно шүү. Шүүмжлэхийн тулд л тэнд байдаг байна. Хийж шинэчлье гэж боддоггүй хүн байна. Ер нь ийм хамелон хүмүүс их болжээ. Намаа коммунист гэж хэлчихээд өөрөө тэнд байгаад байдаг нь сонин юм

Avatar

Зочин 2023-09-26 66.181.160.5

АН бүх жижиг намуудыг өөртөө нэгтгэх хэрэгтэй …Тэгээл МАНгаруудтай халзагнавал ..яландаа .
МАНгарын харгис хүчин , бат, нягт, нэгдмэл хүчин болчхоод бусад нь тархай бутархай жижиг жижиг намууд болчхоор чинь яаж ч чардайгаад нэмэргүй шдээ… МАНгарууд ч энийг сайн мэдэж байгаа …
Эсвэл бүр маш хатуу сахилага баттай нацист , фашист нам байгуулах хэрэгтэй .. Тулаанд хэн хатуу зохион байгуулалттай нь л ялдаг нь ертөнцийн жам .. ха ха

Avatar

Зочин 2023-09-26 202.126.90.21

Урвагчид гэгч ямар хүмүүс байдгийг энэ нөхөр дүрээрээ жинхэнэ харуулж байна. МАН-ын гишүүн байж бүр энэ намын нэрийн өмнөөс их хуралдд нэр дэвшиж байсан этгээд .Ийм хүмүүс аль ч намд цөөнгүй бий.. Ийм урвагчид шудрага ажиллаж чадах уу. Эдэнд итгэл хүлээлгэж болох уу. Сонгогчдыг хуурахад мэрэгжсэн хүмүүс

Avatar

Нэргүй 2023-09-26 59.153.112.40

энэ нөхөрт нэг албан тушаал өгчихгүй дээ

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.126.30

Лхагважав зөв ярьжээ. Үнэхээр хувийн хэвшлийнхэн хэцүү байгаа.

Avatar

Зочин 2023-09-26 66.181.182.153

Энэ нөхөр АН нэр өөртөө хайрласан дээрэмчдийн намаас МАН дотор суугаа төлөөлөгч юм билээ. Коммунизмыг коммунизм гэж сэрүүн зүүдлэх мэт. Бидний өвөг дээдэс социализмын үед аугаа бүтээн байгуулалт хийж дундад зууны хоцрогдлоос гаргаж орчин үеийн ардчилсан улс болгосон түүх шинээрээ байна. Өмнөх удам судар руугаа нулимахыг фашизм гэдийм шүү. Хулгайч хулигаанууд нам байгуулж ардчиллаар хөзөр тоглодог гаж улстөр орчин үеийн Монголын пародокс болсныг мэдэх үү

Avatar

Нэргүй 2023-09-26 146.70.85.61

Бүх юм хуйвалдан. Төрийн бус байгууллага болох Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын сонгууль хүртэл хуйвалдан Сүүлийн 4 жил Монгол улсын хувийн хэвшилгүй болгож устгачихаад хувийн хэвшил нь хариуцлага тооцох гэсэн чинь Дүүрэн гэдэг манкуурт хуйвалдаад гараад захирлаар үлдэв. Албан тушаалын төлөө амиа өгөхөөс сийхгүй хөгийн нэр нүүрээ барсан новшнууд дүүрэн байх юмаа.

Avatar

Нэргүй 2023-09-26 3.122.253.95

Гуйлгачин царайлсан тэнэгүүд нь. Та нар өөрсдийгөө хар. Тэгээд дараа нь МАН дарга нар яаж баяжсныг хар. Сүүлийн 8 жид амьдрал, орлого чинь сайжирсан уу?

Avatar

Нэргүй 2023-09-26 146.70.89.85

н**ш юмаа. Амьдрал ахуй өөдлөхгүй. Чадвартай, чансаатай нь гараад дуусав. Бэлтгэгдэж тэжээгдсэн люмпэнүүд л үлдэв. Бас хоёр хөршийн тавиул манкуртууд Монголыг устгаж өөрсдөө баяжив. Өөрийн хүсэл зорилгогүй, жалга довны үзэлтэй, шил архиар өөрийн, үр хүүхдийнхээ ирээдүйг худалддаг тэнэгүүд энэ улсыг сүйрүүлэв.

Avatar

УЛАМ ОЛУУЛААА .... 2023-09-26 202.126.90.2

Мэргэн Ардуудын хэлсэнээр УНТАЖ УНТАЖ ГЭНЭТ СЭРЭЭД ШҮЛЭГ БИЧИХ МИНЬ ГЭСНЭЭ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЖ ХАЯАД КОммунистууд 126-УУЛАА ЛААХНЭЭ ИРЭХ 30 ЖИЛД….

Avatar

ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР 2023-09-26 202.126.90.2

тйимдээ, МАН-аа 💯 сонгож үнэмлэхүй ялуулчихаад Монголчууд 4 цагийн эргэлтэнд ГАДААД , ДОТООД АЯЛАЛ ЗУГААЛГА, ШОУ, КОНЦЕРТ, НАЙР НААДАМ, ОЙН АРГА Хэмжээнүүд, БҮХ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД & БАЯРУУД-аа нэгийг ч Алгасалгүй Тэмдэглэж Азжаргалтайгаар Амьдрах болнооо …🤩Үер ус, Утаа Угаар, Түгжрэл, Авилгал, Ажилгүйдэл, Байгаль Орчны доройтол, Хоол Хүнс, Эрчим Хүч….. тэргүүтэй зовлонгууд яахвээ яахав…..

Avatar

Зочин 2023-09-26 24.1.4.96

Танай гэр бүлийн эхлээд боловсролбн зээлийн мөнгөа төлчихмөөр юм. Адилхан хулгайч байж.

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.89.172

Луйварчин урбанек Лхагважав аа хөгжлийн банкнаас хулгай хийсэн их мөнгөө төлөөчээ, охидуудаа сургасан боловсролын зээлийн сангийн мөнгө төлөөчээ, намаа шантаажилж байгаад төлөхгүй яваад байгаа юм уу

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.90.133

Өлөн цайрсан топ 100 хулгайч гарлаа юу. МАН д юу л байна хулгайч луйварчид бүр өлөн шүү

Avatar

Жаргаж л байгаа юм бна даа 2023-09-26 192.82.92.204

Энэ доор коммент бичсэн гаруудын байдлаас дүгнэвэл МАН ирэх сонгуульд 126 суудлаас 126-г авах юм бишүү, ингээд МАН-иус жаргана жарган. Зүгээрээ зүгээр Монголчууд "угаадас шингэн уяа богино" байхад жаргаж үхдэг ард түмэн, лаалаа

Avatar

Нэргүй 2023-09-26 202.179.11.230

Yag uneniig hellee. Bidnii itgel unaj baina. Odoo gaigui humuusiig devshuuleesei gej goridoj suuna. Huuchin shigee novshnuudiig devshuulbel bid duusaa. Ue ueiin 76 dandaa novshnuud bailaa.

Avatar

Иргэн 2023-09-26 66.181.185.45

МАН-ын нэр хүнд гайгүй байгаа сургаар би намын гигүүн, намдаа үнэнч гээд л пялдаганаж эхлэх нь энэ дээ. Дандаа ашиг хонжоо харж, албан тушаал горьдож, тэр хүсэл ханахгүй бол байнга попорч цэцэрхэж, шүүмжилж явдаг хөгийн гар даа. Улс төр, албан тушаалаас хол байлгах ёстой хүний нэг гэдгийг намынхан нь ч, олон түмэн ч андахгүй.

Avatar

зчн 2023-09-26 103.57.95.254

харин ч шууд үнэнийг хэлдэг гар даа энэ Лхагва жав гуай чинь

Avatar

мий 2023-09-26 66.181.161.49

битгий хуцаарай тэр сонгууль#тай#чинь цусгүй алалцана шүү

Avatar

ЧАМААС НӨАТ ИЛҮҮ ТӨЛСӨН МӨНГӨӨ БУЦААЖ АВЪЯ 2023-09-26 202.9.46.232

Боловсролын зээлийн сангаас охиддоо зээл авч өгдөг ядуу хүн НӨАТ гэгч гай балгийг ард түмэнд тарьсан.

Avatar

Нэргүй 2023-09-26 202.131.227.82

Ирэх сонгуулийг өгөхгүй ээ. Санал луйварддаг. Хакерддаг. Дараа нь зовдог ёстой үгүй чш

Avatar

Сокол 2023-09-26 202.126.88.104

Одоогоор өөр зөв сонголт алга л байна. Арай дөнгүүр нь юм да жавхлан

Avatar

Зочин 2023-09-26 66.181.161.243

Гэгээлэгээр бодоход комунист нам дотор ийм либерал хандлагатай хүн байна гэдэг өөрөө гайхамшиг юм.

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.168.8

охидынхоо боловсролын сангаас авсан зээлийг нь төлчөөд олон юм яриа өө, үнэн өлөн өлөн

Avatar

Нэргүй 2023-09-26 172.58.165.17

an aa bodbol hukgai hiidegch mongoloo arai hudaldahgui baih ardchil gedeg mongol undesiig ustgah gazar nutagaa hyadad ruu zalah humuus

Avatar

Бат инженер 2023-09-26 202.9.40.56

Зөв санаатай ийм хүн монголд одоогоор тун цөөхөн юм даа. Коммунистуудад ч юу ч хэлээд нэмэргүй дээ. Тэд ойлгохгүй. Тйи толгой тэдэнд байхгүй

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.90.27

Hudlaa S@@d@g urbanek s** namdaa nuurgui bolson gudamjnaas orilood

Avatar

нам 2023-09-26 202.179.27.251

Энэ нөхөр МАН ын удирдах дээд байгууллагын гишүүн . Намынх нь нөхөд тоодоггүй юм билээ одоо УИХ д дэвчих санаатай шантааж хийж яваа юм. Энэ амьтаны шудрага энэ тэр гэж юу байхав, албан тушаалд маш их дуртай хүн

Avatar

Нэргүй 2023-09-26 124.158.65.171

Энэ Лхагважав том эдийн засагч. Эрүүл сэтгэдэг МАН-ын цөөхөн эдийн засагчдын нэг. Тэр системийн алдааг сайн олж хардаг. МАНгарууд бол системийн гажгийг үүсгэн улс орноо авилгалд живүүлдэг нөхдүүд.

Avatar

Нэргүй 2023-09-26 188.162.254.66

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!

Avatar

Zochin 2023-09-26 103.254.123.193

Ene bol saikhan hudalch medemhii gargedgiig l gadarlah um bn.

Avatar

Нэргүй 2023-09-26 202.179.21.215

Эрх баригчид даанч ухаарахгүй юм даа.

Avatar

Нэргүй 2023-09-26 203.30.15.152

татвараа төлөх боломж байхад.өршөөл дахин гаргана гэж хүлээгээд татвараа төлөхөө байсан кампони г мэдэх юм

Avatar

Нэргүй 2023-09-26 103.212.119.239

Амьдралд үнэн юм хэлж байна шүү. Эдийн засгийн мэдлэгтэй хүн гэж хувьдаа бодож дэмжиж явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж