Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв агсны хандивын аяныг өчигдөр /2023.09.25/ зогсоож байгаагаа Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос мэдэгдэв. Түүний сүүлийн хүслийг биелүүлж, нэг сарын өмнө гэр бүлийг нь орон сууцтай болгох хандивын аяныг нэг дэвжээний нөхөд нь санаачлан өрнүүлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 87 сая төгрөг цугларч, гэр бүлийг нь шинэ орон сууцанд оруулахаар болсон байна.
Тулаанч О.Пүрэв агсны хувьд 1991 онд Төв аймагт төрсөн бөгөөд багаасаа ямар ч ажлыг гололгүй хийж, амьдралд бууж өгөлгүйгээр шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Ард түмний хайртай хүү О.Пүрэв нь 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 2007 оноос хойш тасралтгүй холимог тулаанаар хичээллэн, холимог тулааны Дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалагийн шавь болж байжээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн. Мөн 2014 онд зохион байгуулсан Монголын "UFC MGL-1"-ын 57 кг-ын аварга бөгөөд холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй шилдэг тамирчин байв.
Холбоотой мэдээ