"Бэлтгэлээ улам сайн хийж, Монголдоо усан спортыг хөгжүүлэхийг зорино"

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

"Бэлтгэлээ улам сайн хийж, Монголдоо усан спортыг хөгжүүлэхийг зорино"

"Бэлтгэлээ улам сайн хийж, Монголдоо усан спортыг хөгжүүлэхийг зорино"

Ханжоугийн Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр нийт арван зайд хурд сорьсон Монголын усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Улмаар нийлбэр дүнгээр зургадугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авсан.

Тэгвэл дөнгөж сая финалын гараанд тэрбээр 200 метр зайг 2:02.70 минутад дуусгаснаар наймдугаар байр эзэлжээ. Түүний хувьд маргааш үлдсэн төрлүүддээ өрсөлдөнө.

Ийнхүү Монгол Улсын усан спортын түүхэнд Б.Энххүслэн анх удаагаа Азийн наадмын финалд шалгарав. Тэрбээр финалын дараа “Усан спортоос анх удаагаа финалдлаа. Сэтгэгдэл өндөр байна. Хувийн дээд амжилтаасаа сайн явж чадсангүй. Орой ингэж финалдаж байгаагүй учир туршлага дутлаа. Бэлтгэлээ улам хийж, Монголдоо усан спортыг хөгжүүлэхийг зорино” гэв.

Энэхүү төрлийн алтан медалийг Хонг Конгийн Сиобан Бернадетте Хохи, мөнгөн медалийг Хятадын Бинжи Ли, хүрэл медалийг Хятадын Яшин Лиу нар тус тус хүртжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж