Сурвалжлага: Б.Жаргалан ялж, А.Адъяасүрэн өвдөг шороодов

Сурвалжлага: Б.Жаргалан ялж, А.Адъяасүрэн өвдөг шороодов

Сурвалжлага: Б.Жаргалан ялж, А.Адъяасүрэн өвдөг шороодов

Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдйн холбоо /АЭХ/-ны ерөнхийлөгчийг сонгох хурлаас /2023.09.25/ дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 


АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шинэ салхи сэвэлзээгүй долоон жил болсон. Тиймээс тус холбоо өчигдөр хуралдаж, шинэ тэргүүнээ сонголоо. АЭХ-ны сунгаа олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиантай, багагүй талцал хэрүүлтэй өрнөв. Энэ нь нэг талаасаа АН хэрүүлтэй байгаа хэвээр, нөгөө талаасаа АН шиг олон нийтийг анхаарлыг татсан нээлттэй улс төрийн хүчин алга байгааг харууллаа.

Корпорэйт зочид буудалд, бага үдийн 11.00 цагт эхэлсэн хурал үүрийн 04.00 цагт өндөрлөв. Уг хурлаар 50.8 хувийн саналаар Б.Жаргалан АЭХ-г удирдахаар боллоо. Өдөржин шөнөжин хуралдсан АЭХ-ны хурал "нанчилдаан"-аас холуур өнгөрсөнгүй. Г.Баасан, Баярмаа гэх саналын мандатгүй хүмүүс А.Адъяасүрэнд санал өгснөөр маргаан дэгдэж бөөн шуугиан тарьжээ. Тэрчлэн Ц.Уянга Б.Жаргалангийн саналаас зулгаахгүйн тулд нэрээ татсан болохоор мэдэгдэж, С.Одонтуяа Б.Пунсалмааг илтэд балиашигласан байна.

Хурал эхлэхээс өмнө олон нийтийн сүлжээнд нэр дэвшигчид пиараа хийцгээв.  Нэг хэсэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгтэй холбогдуулан шүүмжлэв.  А.Адъяасүрэн АЭХ-г удирдахад хүрвэл АН-ыг муухай харагдуулна гэх өнцгөөс хандсан байхыг үгүйсгэхгүй. Харин нэр дэвшигч  "элийрэгч" буюу Ц.Уянгыг энэ удаагийн сонгуулийн “шинэ” дүр төрх байлаа. АН-д  элсээд хоёр ч сар хүрээгүй түүнийг АЭХ-ны тэргүүн болчхоосой гэсэн хүлээлт дэмжигчдэд нь байсан.

Нэр дэвшигч Б.Пунсалмаа, Н.Одонгуа нар АН дахь 1980-аад оны төлөөлөл бөгөөд салбартаа чадалтай, мэдлэгтэй бүсгүйчүүд. Нэр дэвшигч Б.Жаргаланг АН-ын дарга Л.Гантөмөр зүтгүүлж буй гэдэг яриа ор хоосонгүй.

Харин Д.Эрдэсувд, Д.Үүрийнтуяа нар бол АН-д ухуулагч байхаас нь ажилласан, намын “гал тогоонд” зүтгэсэн эмэгтэйчүүд. Тэд фракцуудын төлөөллийг хангахаар орж ирсэн нь нууц биш.

Жишээ нь, Д.Эрдэнэсувд АН-ын дарга асан С.Эрдэнийн хүн бол Д.Үүрийнтуяа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын сонгуулийн штабыг хариуцаж явсан. Иймээс л тэд даргынхаа санаа зорилгыг өвөртлөсөн нь олон нийтэд илэрхий уншигдаж байлаа.

НЭР ДЭВШИГЧИД ЮУ АМЛАВ?

Нэр дэвшигч А.Адъяасүрэн “Би үндсэн таван зүйлийг тулгуурлаж ярьж байгаа. АЭХ бол хүчирхэг холбоо байх ёстой. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой ч улс төрд ороход ганцхан зүйл дээр гацдаг. Тэр бол санхүү. Иймээс АЭХ-г санхүүгийн хувьд хүчирхэгжүүлэх бодлого тавьж байгаа. Хоёрдугаарт, дотоод асуудал руугаа анхаарал хандуулсан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна”.

Нэр дэвшигч Ц.Уянга “Процессын хувьд шударга явахад итгэл төрөхгүй байна. Орж ирэхэд хүмүүсийнх нь уур амьсгал бие биеэсээ жийрхсэн байдаг юм байна. Үнэхээр нам, хүсэл санаан дээрээ эвлэрсэн үү эсвэл хуучин бугшсан аргаа шийдэлгүйгээр “сонгууль” гэдэг машин ажиллуулаад явах уу гэдэг том сорилтод ирж байна” гэсэн юм.

Нэр дэвшигч Б.Жаргалан “Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ  бодлогоор дэмжиж ажиллана гэдэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Аль болох олон эмэгтэй нэр дэвшигчийг оруулж ирж, намынхаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдээ тавьж чадах юм бол ирэх жилийн сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр болох зүйлүүдэд нийгмийн хамгаалал зэрэг эмэгтэйчүүдийн маш сайн ойлгодог чимхлүүр асуудлууд дээр Ардчилсан нам өөр өнгө төрх үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Нэр дэвшигч Д.Эрдэнэсувд “Гурван үндсэн зарчим барьж ажиллана. Би биш бид төвтэйгээр ажиллах ёстой. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эв нэгдэлтэй нам байж чадаагүйгээсээ өнөөдөр бодлого боловсруулах төвшинд цөөнх байгаа. Эвлэрлийг эмэгтэйчүүд манлайлах ёстой учраас эв нэгдэлтэйгээр энэ чуулганаа хийгээд, ялсан ялагдсан нь хамтраад ажиллах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Ардчилсан нам ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эмэгтэйчүүдээ одооноос бэлтгэх ёстой”.

Нэр дэвшигч Д.Үүрийнтуяа “Миний хувьд 30-аад жил Ардчилсан намын гал тогоонд нь ажиллаж ирсэн.  Эмэгтэйчүүдийн байгууллагад ямар ажлууд хийх вэ гэдгийг түлхүү мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн.  Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг бол баруун төвийн үзэл баримтлалын төлөө ардчилсан үнэт зүйлтэй эмэгтэйчүүдийг төлөвшүүлж, улс төрийн намдаа дэмждэг үзүүлэх ёстой байгууллага. Тэр утгаараа яавал эмэгтэйчүүдийн байгууллагыг чадавхижуулах вэ, дараа дараагийн сонгуульд нь шийдвэр гаргах төвшинд нь олноор  оруулж дэмжих вэ гэдэг бодлого хэрэгжүүлнэ”.

Нэр дэвшигч Б.Пунсалмаа “Хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагад 17.5 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Үүнээс болоод 30 жилийн гажуудал буюу хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал хурцаар тавигдаж ирсэн. Тиймээс 51 хувьд хүрэхүйц эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд байснаар манай нийгэм иргэндээ энэрэлтэй нийгэм болно. Илүү олон эмэгтэйчүүдийг улс төрд гаргаж, ялалт байгуулахын тулд бид илүү системтэй, тэнцвэртэй ажиллах хэрэгтэй гэсэн үүднээс мөрийн хөтөлбөртөө оруулж ирсэн.

Нэр дэвшигч Н.Одонгуа “Би эмэгтэйчүүд та бүхнийхээ саналыг булаахгүй. Та бүхнийг саналаа надад өгөөч гэж дарамтлахгүй. Хэн нэгэнд хайрцаглууллаа гэж буруутгахгүй. Шударга байгаач гэж хүсч байна. Манай нам мөрийн хөтөлбөрөө тусгахаар ярьж буй зүйл нь “Зээлгүй Монгол” байя гэж байгаа юм. Баруун төвийн намын үзэл баримтлалтайн хувьд энийг хэрхэн шийдэх үү гэдэг том даалгавар ирээд байна” гэлээ.

А.АДЪЯАСҮРЭНД ЗОРИУЛСАН ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ

Явцын дунд нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсэхээс илүүтэй хэн нэгэнд зориулсан тавилттай жүжиг шиг уур амьсгал танхимыг бүрхэв. Тухайлбал, нэр дэвшигч Ц.Уянга, Н.Одонгуа нар сонгуулийг шударга явсан эсэхэд эхнээсээ эргэлзэж байснаа нуусангүй. “Бүрэн хайрцаглаад, савлуулаад боогчдчихсон юм байна дөө” гэхчлэн байр сууриа илэрхийлжээ.

Энэ яриаг бататгах мэт сонгууль эхлэхтэй зэрэгцэн гол өрсөлдөөн “Б.Жаргалан, А.Адъяасүрэн нарын дунд яригдаж байгаа” гэх шуум тараажээ. Үүнийг ч А.Адъяасүрэн үгүйсгээгүй. Түүнээс сэтгүүлчид дээрх асуултыг тодруулахад “Тийм байж магадгүй. Түүнийг санал хураалтын дүн харуулна” гэж итгэлтэйгээр хариулсан. Ингээд удаачгүй нэр дэвшигч Н.Одонгуа, Ц.Уянга, Д.Эрдэнэсувд нэрээ татсан нь олныг алмайруулав.

Ийнхүү санал хураалтын дүнг зааланд цугларсан эмэгтэйчүүд шөнөжин хүлээв. Үүрийн 04.00 цагт санал хураалтын дүнг танилцуулжээ.

Санал хураалтын дүнгээр дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу нийт саналын 50,8 хувиар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан юм.

Эцэст нь АН-хан Х.Баттулгын лоббиг “давж” сонголтоо хийснээр АН-д шинэ салхи сэвэлзэх нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ах 2023-09-26 71.127.210.15

АН ингээд бүрмөсөн арчигдлаа. Одоо энэ хүүхний аав нь “ Би уугаагүй аа, Өр гэдэг үг Өглөг …” энэ тэр гээд гараад ирнэ. Эсвэл энэ хүүхэн өөрөө ч тэгээд суух биз. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж.

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.116.98

Д.МӨНХӨӨ гэж Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргыг нэр төртэй гүйцэтгэсэн төр нийгмийн зүтгэлтэн бий. Гишүүн, дэд сайд ч байсан. Энэ хүн гэр бүлдээ мөн хэрхэн манлайлагч, үлгэрлэгч, лидер бэ гэдэг нь харагдаж дагавар хүү нь төр нийгэмд зүтгэсэн бол одоо ач охин нь эмэгтэйчүүдийн бас нэг том институтыг удирдах нь ээ.

Avatar

Нэргүй 2023-09-26 59.153.112.40

АН-ын эмэгтэйчүүд хэнийг сонгохоо мэддэг юм байна даа. Харин Ёсзүйгүй нахальный бузар юмнууд холхон бай

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.88.178

68%-iin tatvariig sanaachlahiig aavdaa sanal bolgoson gadaadad suragch hyyhen bna

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.117.178

АДЬЯАСҮРЭН ГЭЖ ЭМЭГТЭЙ ЯАЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ЮМ БОЛ, ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР

Avatar

Зочин 2023-09-26 59.153.113.199

Жаргаландаа амжилт хүсэн ерөөе.

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.160.3

sain etsegtei bn gdg ch shan ymaa

Avatar

АН ялалт үргэлжилнэ 2023-09-26 139.5.217.46

Б.Жаргаланд амжилт хүсье.Энэ ялалт бол төмөр замаар Танк ирэх айдасыг давсан эхний ялалт байлаа

Avatar

mgl 2023-09-26 103.9.90.130

АН бол э****з луйварчдын нэгдэл тийм учраас нэг ч хүн сонгож болохгүй гүйцээ

Avatar

Иргэн 2023-09-26 202.21.104.2

Ийм сонгууль ч гэж юу байхав.Ийм нам ч гэж юу байхав.. Хулгайч бүлэглэлүүдийн нэгдэл л юм даа..ккк АН өөдлөхгүй нь.. Дахиад л МАН-тайгаа манараад 4 жил зүдрэх нь дээ.. Эцэст нь эх орон минь бүрэн бүтэн үлдэх үү? гэдэг асуудалтай л үлдлээ.ккк

Avatar

Зочин 2023-09-26 103.212.117.114

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВРЫН ГОЛ ЭЗЭН БАТБАЯРЫН ОХИН ЖАРГАЛАН ДАРГА БОЛЖЭЭ ГЭЭД Л ШУУГИНА БИЗ.

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.89.20

АН 24 оны сонгуульд дахиад унах дүр зураг тодорхой боллоо

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.183.49

За даа,Баттулга гэдэг хүний найруулсан хор ч бүтэлтэй юм болохоо больж дээ ! Монголын улс төрөөс зайлах цаг нь болсон бна !

Avatar

Нэргүй 2023-09-26 124.158.70.125

6 ширхэг мэдрэл өвчтэй элий балай юмнууд уралдаж нэг фортуна мэдрэлийн чавганц нь түрүүлжээ

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.89.228

Мэдрэл нь өөрөө юм бишүү

Avatar

Нэргүй 2023-09-26 184.82.77.55

b** aavtai udgan huuhen songogdsiimu okay, is this really headline news?

Avatar

зочин 2023-09-26 66.181.166.196

Хэзээ мөдгүй Женкотойгоо цуг ачигдах Адьяасүрэнг сонговол тэнэг хэрэг болно биз дээ, зөв л шийдсэн юм шиг

Avatar

Иргэн 2023-09-26 139.5.218.249

Уянгааг эрүүл гэж боддог хүн өөрөө бас НО-той байж таарна. Хэн ч харсан элийрэгч, гадны гар хөл болж ард түмнийг хагалан бутаргагч, өөргийгөө шударгаар ЭЛИЙРЭГЧ гэж нэрлэдэг хүн яавч ЭРҮҮЛ БУС байх нь ойлгомжтой. АН-ынхан яахав, олонд нэр нь муугаар танигдсан гэдэг утгаар нь Уянгааг олж хараад байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-09-26 139.5.217.26

Хөлсний хар хүүхэн

Avatar

zochin 2023-09-26 202.126.89.221

Aav n boor alag.Oxin shiir alag.yu xiij chadxav dee.dandaa xutguur xiine.aaviinxaa xulgailsan mongoor garlaadaa.

Avatar

Нэргүй 2023-09-26 139.5.217.26

Фортуна хулгайч л гарлаа таарсан таар шуудайнууд тараад арилцгаа ийм нам хэрэггүй Монголд

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.181.105

Уянгыг зөв сонголт гэж байгаа намыг хэн сонгох вэ? Ер нь Монголын төр хогийн сав биш!

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.90.72

харин чамайг бодвол өөрийн ориг аккаунт дээрээ хэлэх гэсэн юмаа шууд хэлчихдэг либерал үзэлтэй хүн х****л ерөөл нь арай хэтрэхгээд бдг болохоос өөр шиг чинь Жонхууг дэмжээд зээлээ тэглүүлье гэд суудаг мангуу биш. зээлээ тэглүүлээд бүдүүн цариг р төмөр зам бариад доллар 3500 гоё амьдарч бна уу хаха

Avatar

Нэргүй 2023-09-26 59.153.112.40

нийгмийн сэтгэлзүйг бузарлагч

Avatar

MGL 2023-09-26 59.153.114.44

Сэтгэгдэл бичээд ордоггүй сайтыг ардчилсан сайт гэх үү

Avatar

Монгол эр хүн 2023-09-26 59.153.114.44

Гэр оронтой болох байлгүй дээ. Бүгд гэр оронгүй байж байгаад л гэртэй болдог хойно. Эмэгтэйчүүд лидэр байх ганцхан итгэл үнэмшилийг Мандухай цэцэн хатны тоох л байна.

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.89.228

Баяр хүргий

Avatar

Нэргүй 2023-09-26 202.9.40.153

Ардчилсан гэсэн нэр нь л үлдэж дэ энэ нам д. 2004, 2008, 2012, 2016 гэд олон сонгуульд дэмжиж санал өгч байсан лебирал үзлийг дэмжигч байна оо. Тэгсэн Женко, Зика гм зөндөө олон поп ууд гарч ирээд мөнгөөр бороо оруулаад эхэлсэн дэ. Хөдөлмөр хийж байгаа, шинэ зүйл сэдэж байгаа, жижиг бизнесс хийж байгаа хүмүүсээ хөсөр хаяж оронд нь баахан халамж амалсан хогийн нам болсон.

Avatar

Монгол хүн 2023-09-26 202.21.100.210

Орох орон ч байхгүй энэ хэдэн нөхөд юу хийж бужигнуулж байгаа юм бол доо. Гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Засах гэр нь хаана байна аа хахахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж