ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай тархиндаа цус харваж, шуурхай III эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар тус эмнэлгийн эх сурвалжаас тодруулахад, “Манай эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан. Одоогоор яаралтай хэвтсэн зүйл байхгүй” гэв. Өөр нэг эх сурвалж "Ноцтой зүйл байхгүй. Архаг хууч өвчний шинж байсан тул харьяаллын дагуу шилжүүлсэн" гэдэг мэдээлэл өглөө.
Монголын хууль хяналтынхан сайд асан Т.Бадамжунайг удаан хугацаанд эрэн сурвалжилсны эцэст 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Шувуу” ажиллагаагаар Филлипин улсын Сэбү хотоос шилжүүлэн авчирсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Шүүхээс Т.Бадамжунайг хоёр сар орчим цагдан хорьсны эцэст долдугаар сард суллаад байлаа.
Холбоотой мэдээ