ОХУ өвлийг урьтаж түлшээр зэвсэглэсэн үү?

ОХУ өвлийг урьтаж түлшээр зэвсэглэсэн үү?

ОХУ өвлийг урьтаж түлшээр зэвсэглэсэн үү?

ОХУ өнгөрсөн Пүрэв гаригт дизель түлш болон бензиний экспортдоо тодорхойгүй хугацаагаар хориг тавив. Ерөнхий сайд Михаил Мишустиний гарын үсэг зурсан уг тогтоол тэр даруйдаа хэрэгжиж эхэлсэн юм. Дотоодын зах зээл дэх шатахууны үнийг тогтворжуулахын тулд ийнхүү хязгаарлалт тавьсан нь айсуй өвлийн улиралд нийлүүлэлт тасалдах вий гэсэн айдсыг импортлогч орнуудад төрүүлэв.

Хоригт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстан, Армен, Киргизстан улсууд орохгүй. Эдгээр нь Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд юм.

ОХУ нь дизель түлшний нийлүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт ордог. Мөн түүхий нефтийн томоохон экспортлогчдын нэг юм. Дэлхий дахинд дизель түлшний нөөц хэдийнэ хомсдоод буй энэ үед Оросын хориг улс орнуудад хэрхэн нөлөөлөх бол гэдэгт зах зээлд оролцогчид санаа зовж байна.

Хоригтой холбоотой мэдээллийн дараа нефтийн үнэ нэг баррель нь нэг ам.доллар хүртэл өсчээ. Улмаар Баасан гаригийн үдээс хойш Лондонд олон улсын жишиг брент маркийн нефтийн фьючерс баррель нь 0.9 хувиар нэмэгдэж, 94.13 ам.доллар болсон. Харин АНУ-ын баруун Техаст биржийн үнэ 1.1 хувиар өсч, 90.62 ам.долларт хүрсэн байна.

ОХУ-ын мэдэгдэлтэй холбоотойгоор эрчим хүчний шинжээчид ч олигтой үг дуугарсангүй. Энэ нь хориг хэр удаан үргэлжлэх бол гэсэн таамгийг улам бүрхэг болгов. Өвлийн халаалтын улирал эхлэхээс өмнө ОХУ түлшний хангамжаар дахин зэвсэглэх гэж байж болзошгүй гэж олон улс эмээж байна. “Шатахууны хориг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудын өвлийн улирлыг угтсан томоохон үйл ажиллагаа. Энэ үед эрэлт хэрэгцээ улирлын чанартай нэмэгддэг” гэж “ING”-ийн Түүний эдийн стратеги хариуцсан газрын дарга Уоррен Паттерсон хэллээ. Мөн тэрбээр ОПЕК+-ийн олборлолтын бууралт, агаарын тээврийн сэргэлт, Европын эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлсийг дурдсан юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Баасан гаригт хэлэхдээ “Шатахууны экспортын хориг нь зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай хугацаанд үргэлжлэх болно” гэжээ.

Пүрэв гаригийн мэдэгдлээс өмнөх долоо хоногт рублийн ханшийн сулрал, дотоодын нефть боловсруулах үйлдвэрийн засвар үйлчилгээ, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх засгийн газрын хүчин чармайлт зэргээс шалтгаалан Оросын дизель түлшний экспорт дарамтад орсон байсан гэж шинжээчид үзэж байна. “Журам хүчин төгөлдөр болохоос өмнө тохиролцсон бүх хэлэлцээр хэвээр байгаа. Тиймээс нөлөөлөл нь мэдрэгдэх хүртэл 1-2 долоо хоног шаардлагатай” гэж “Kpler”-ийн ахлах шинжээч Виктор Катона хэлэв.

Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлэхээс өмнө ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд өдөрт ойролцоогоор 2.8 сая баррель нефтийн бүтээгдэхүүн экспортолж байжээ. Энэ тоо түүнээс хойш өдөрт ойролцоогоор нэг сая баррель болтлоо буурсан ч ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогч хэвээрээ байна.

“Хоригийн зорилго нь Оросын дотоодын зах зээл дэх өндөр үнийг зохицуулахад чиглэж буй бололтой. 2021 онд Оросоос Европ руу хийн нийлүүлэлт тасалдсан. Энэ нь бидний мэдэж байгаачлан дотоодын агуулахыг дүүргэхийн тулд түр зуурын тасалдал үүсгэсэн явдал. Хоригийг НҮБ-ын чуулганы үеэр зарласан нь тохиолдлын хэрэг ч байж магадгүй. Эсвэл эрчим хүчийг зэвсэг болгон ашиглах бодлого ч байж болно” гэж “Investec” компанийн Түүхий эдийн хэлтсийн дарга Каллум Макферсон хэлжээ.

Гэхдээ экспортын хориг бензиний зах зээл төдийлөн хамааралгүй гэж “ING Think” хуудас дүгнэв. ОХУ-ын бензин, бензиний бүтээгдэхүүний экспортын хэмжээ өдөрт дунджаар 145 сая баррель байна гэж тооцоолсон. Тиймээс дэлхийн зах зээл энэ алдагдлыг хөнгөхөн шийдэж дөнгөнө гэж үзэж байна.

Харин дизель түлшний хориг дэлхийн зах зээлд хэр хүчтэй нөлөөлөх нь хоригийн үргэлжлэх хугацаанаас бүрэн хамаарна.

ОХУ өдөрт бараг 900 мянган баррель дизель түлш, 100 мянган баррель бензин экспортолдог. Өнгөрсөн онд тус улсын дизель түлшний экспорт 261.1 сая баррель, бензиний экспорт 35.8 сая баррельд хүрчээ. Бензин, дизель түлш нь Оросын тээврийн нэлээд хэсгийг эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэгддэг.

Пүрэв гаригт гарсан шийдвэрийн дараа Оросын дотоодын зах зээлд бензин, дизель түлшний үнэ таван хувиар буурсан байна. "Газпром нефть", "Татнефть", "Сургутнефтегаз" зэрэг Оросын нефтийн томоохон компаниуд бүгд дизель түлш, бензин экспортолж байгаа тул түр зуурын шийдвэр бизнест нь сөргөөр нөлөөлнө.

Турк, Бразил нь ОХУ-ын дизель түлшний хамгийн том худалдан авагчид юм. Тиймээс экспортын түр хориг Турк, Бразил руу чиглэсэн урсгалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тэд наймдугаар сард Оросын дизель түлшний экспортын 55 хувийг авчээ. Дайнаас өмнө Франц, Их Британи, Герман зэрэг орон дизель түлшний томоохон худалдан авагч байв. Гэвч дайнаас хойш ОХУ Европын уламжлалт зах зээлээс хальж, шинэ зах зээлийг олсоор байна.

Тухайлбал, Африкийн шатахуун импортлогчид дайны эхэн үеэс Оросын шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авч эхэлжээ. Есдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар Африкийн орнуудын нийт импортын хэмжээ 460 мянган тонн хүрсэн.

Их Британи болон Европын холбоо Оросоос гаралтай нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьсны дараа Туркийн дизель түлшний импорт 2022 оны сүүлчээс нэмэгдэж эхэлсэн. 2022 оны эхний хагаст өдөрт дунджаар 65 мянган баррель байсан бол энэ нь 280 мянган баррель болж нэмэгджээ. Үүний үр дүнд Турк энэ оны эхэнд Оросын дизель түлшний хамгийн том худалдан авагч болсон байна.

Гуравдугаар сараас хойш Бразилд импортолж буй дизель түлшний 78 орчим хувийг Оросын бүтээгдэхүүн эзэлсэн. Тиймээс хоёр дахь том зах зээл Бразилд экспортын хориг тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Эх сурвалж: ING Think, CNBC, SP GLOBAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-26 213.87.154.218

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-26 66.181.161.200

Гарчгийг нь ойлгосонгүй.

Avatar

Зочин 2023-09-26 202.126.90.75

хүн төрлөхтөнд хамгийн аюултай дайн бол америк барууны хэргэлж байгаа эдийн засаг болон вирүсийн дайн . энэ нь монгол шиг цөөхүүл нь жаргаж амьдрах улсад ашигтай . у

Avatar

Зочин 2023-09-26 173.66.93.130

Оросын дипломыг дэлхийнхаанх ч тоодоггүй шүү

Avatar

Зочин 2023-09-26 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Зочин 2023-09-26 124.158.66.104

Одоо ОХУ-ын магистрийн дипломоор яахав дээ. Хэн ч тоохоо больсон. Хавтас цуглуулагч нарт л хэрэг болох байх. Ялангуяа цунх баригчдад нэмэр болох биз!!!!

Avatar

Зочин 2023-09-26 202.126.90.75

чамд жорлонгийн хавтас ч олдохгүй . америк баруун гэх хүний шаарнууд өөрсдөөс нь илүү гарах бүх улсыг дарнгуйлах өвчтэй . өвчин хүнд шатандаа аль эрт орсон . оросын сургалыг дэлхий гүйцэхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж