Ханжоугийн Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр/2023.09.25/ эхэллээ. Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг хийн 21-15 гэсэн харьцаатай хожив. Тус тоглолтод Ө.Индра, Б.Ариунцэцэг нар онцгой тоглолтыг үзүүлж багаа хожилд хөтөллөө. Тэд хоёул тус бүр есөн оноо авчээ.
Эмэгтэй шигшээ баг дараагийн тоглолтоо есдүгээр сарын 27-ны өдөр Йорданы эсрэг хийнэ. Харин эрэгтэйчүүдийн 3х3 шигшээ маргааш 18.15 цагаас Йорданы эсрэг хүч үзнэ. Мөн 5х5 эрэгтэйчүүдийн шигшээ баг маргааш 20.00 цагаас Хятадын эсрэг тоглоно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.НЯМБИЛЭГ (МССХ)