"Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2023.09.25/ "Norphei art" галерейд боллоо.
Хятадын "Фамэнь" сүмийн бясалгалын суварга, метро, робот хийдэг өрмийн аварга том машин, шумбагч туршиж буй шинжлэх ухааны туршилт, цөл дундах улиасан ой зэрэг орчин цагийн Хятадын хөгжил дэвшлийг үзэсгэлэнт байгальтай нь зэрэгцүүлсэн гэрэл зургийг үзэсгэлэнг дэлгэжээ. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс хоёр дахь жилдээ "Монгол-Хятадын найрамдлын долоо хоног" арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд "Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо олны хүртээл болгосон нь энэ.
Хятадын Бээжин, Тяньжин, Шанхай хотууд, Шааньси, Шаньси, Жөжян, Аньхуй, Хунань, Хэнань, Шаньдун, Ганьсу, Гуандан мужууд, Өвөрмонгол, Түвэд, Гуанши, Жуан, үндэстний өөртөө засах орны байгалийн үзэмж, хот байгуулалт, хөгжил дэвшилтэй танилцахын зэрэгцээ Ляонин мужийн Мүгдэн, Далянь хот, Инкоу боомтын хөгжил дэвшил, хүнд үйлдвэр, технологийн хөгжлийн талаар гэрэл зургийн хальснаа буулгажээ. Нийт 60 гаруй шилдэг гэрэл зургийг монголчуудад зориулан дэлгэсэн байна.
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН
МХНН-ийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Г.Батсүх:
-Монгол-Хятадын найрамдлын долоо хоног өнөөдөр нээлтийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд хийсэн. Бид хоёр дахь жилдээ Монгол-Хятадын найрамдлын долоо хоногийг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын Ляонин мужийн урдаа барьдаг урлагийн хамтлаг тоглолтоо хийсэн нь Монгол, Хятадын найрамдлын илэрхийлэл юм. БНХАУ-ын зүгээс дэлхий даяар санаачлан хэрэгжүүлж байгаа "Нэг бүс-нэг зам" санаачлага төслийн 10 жилийн ой бас давхцан тохиож байгаагаараа онцлог.
Энэ долоо хоногийг угтуулж, бид есдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны яаман дээр "Нэг бүс-Нэг зам" санаачлага түүнд Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
Энэ хуралд Монголын урдаа барьдаг хятад судлаачид, олон улсын харилцаа судлаачид оролцохоос гадна БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын судалгааны академийн эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлсэн юм. Үүний үр дүнгээр "Нэг бүс-Нэг зам" төслийн хүрээнд Монгол Улс ойрын жилүүдэд болон дунд, хэтийн хөгжлийн стратегиа хэрхэн уялдуулах вэ, хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах вэ гэдэг асуудлуудыг хэлэлцсэн. Энэ бол маш чухал үйл явдал. Үүнээс гадна Монгол, Хятадын найрамдлын долоо хоногийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Түвэдийн өөртөө засах орны Ардын засгийн төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлог болж байна. Нөгөө талаас Хятадын Ляонин мужийн Ардын засгийн Гадаад орнуудтай харилцах удирдлага, найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд оролцож байгаа. Мөн шинээр томилогдсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай энэ арга хэмжээнд оролцсоноороо онцлог байлаа.
Ингэснээр монгол, хятадын ард түмэн бие биенээ таньж мэдэх, харилцан ойлголцож, итгэлцлийг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Ер нь Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гол зорилго хоёр талын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг бүх талбарт харилцан ашигтай явах үйл ажиллагаанд дэмжлэг болох, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой байгууллага. Энэ үзэсгэлэнг Архангай, Дорнод аймагт бас зохион байгуулж, найрамдлын байгууллагын ач холбогдлыг таниулах зорилготой юм.
"ХЯТАДЫН БҮХ МУЖ, ХОТУУДЫН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГАЗРУУДЫГ МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН"
Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Цэрэндондог:
-Хүн, нийгэм хоорондын зохицлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна. Хятадын бүх муж, хотуудын хамгийн үзэсгэлэнтэй газруудыг Монголынхоо ард түмэнд үзэсгэлэнгээрээ үзүүлж, харуулахыг зорьсон. Өнөөдрийн үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын Ляонин мужийн Дуу, бүжгийн чуулга оролцож байгаа нь маш сайхан байна.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг тусгайлан БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран алдартай гэрэл зурагчдын бүтээлийг олны хүртээл болгож байгаа юм.
Жишээлбэл, хуучны Мүгдэн хотын гэрэл зураг байна. Энэ хот хүнд үйлдвэрийн хот. Газар доор метро барихад ашигладаг аварга том өрмийн машины зургийг харж байна. Үүнээс гадна Хятадын байгалийн үзэсгэлэнтэй газруудыг гэрэл зургийн хальснаа буулгаж, олны хүртээл болгож байгаа юм.








Нэргүй 2023-09-25 66.181.179.186
urwagch!
Нэргүй 2023-09-25 66.181.161.57
монголчуудыг атаархуулах гэж тавьж байна уу, эсвэл монголчуудыг татах гэж тавьж байна уу.
Нэргүй 2023-09-25 71.239.25.243
mongolchuud bolohoor gadnii ulsiin hamag uzesgelentei saihan gazariin zurgiig daraad l surtaldaad baidag.Gadniihan mongold ireheer manai hutuch setguulch orchuulagch nar n tenemel huuhed ,gydamnii arhichid, tsagaan davaanii hogiin tseg,nuurs altnii hulgain ninja nartaigaa uulzuulaad uursduu gaviya baiguulsan yum shig taahalzaad baidag n oi gutmaar ichij
uhmeer haragddag
Д.........н 2023-09-25 66.181.187.91
Монгол улс мөхлийн ирмэг дээр гэсэн үзэсгэлэн гаргамаар байна.
Нэргүй 2023-09-25 213.87.131.223
~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Нэргүй 2023-09-25 66.181.188.221
Канад улсад элчин байсан атлаа Канадын хөрөнгө оруулалт бүхий компанийн захирал болдог нь хууль зөрчсөн асуудал ш дээ. Монголын эрх ашгийн төлөө зогсох ёстой байсан атал энэ хүний хийсэн алхамд хэлэх үг олдохгүй байна. одоо мөнгөтэй болсон тул ийш тийшээ явж зураг авч нэг л ир гэмгүй гэгээрүүлэгч болох хэрэггүй дээ чи
Нэргүй 2023-09-25 59.153.115.43
muu shunaliin tulam, bagabandiin baruun gar sugnii ys
Нэргүй 2023-09-25 71.239.25.243
hogiin p**a baisiim bnashdee teguul
Нэргүй 2023-09-25 103.212.116.201
Батсүх Канадад элчин байхдаа Рио Тинтод урвасан хулгай. ирээд УЗ-д нь орсон. Батсүх чамайг монгол хүн бүр харааж байгаа.