"Хятадын муж, хотуудын үзэсгэлэнтэй газруудыг монголчуудад харуулахыг зорьсон"

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

"Хятадын муж, хотуудын үзэсгэлэнтэй газруудыг монголчуудад харуулахыг зорьсон"

"Хятадын муж, хотуудын үзэсгэлэнтэй газруудыг монголчуудад харуулахыг зорьсон"

"Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2023.09.25/ "Norphei art" галерейд боллоо.


Хятадын "Фамэнь" сүмийн бясалгалын суварга, метро, робот хийдэг өрмийн аварга том машин, шумбагч туршиж буй шинжлэх ухааны туршилт, цөл дундах улиасан ой зэрэг орчин цагийн Хятадын хөгжил дэвшлийг үзэсгэлэнт байгальтай нь зэрэгцүүлсэн гэрэл зургийг үзэсгэлэнг дэлгэжээ. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс хоёр дахь жилдээ "Монгол-Хятадын найрамдлын долоо хоног" арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд "Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо олны хүртээл болгосон нь энэ.

Хятадын Бээжин, Тяньжин, Шанхай хотууд, Шааньси, Шаньси, Жөжян, Аньхуй, Хунань, Хэнань, Шаньдун, Ганьсу, Гуандан мужууд, Өвөрмонгол, Түвэд, Гуанши, Жуан, үндэстний өөртөө засах орны байгалийн үзэмж, хот байгуулалт, хөгжил дэвшилтэй танилцахын зэрэгцээ Ляонин мужийн Мүгдэн, Далянь хот, Инкоу боомтын хөгжил дэвшил, хүнд үйлдвэр, технологийн хөгжлийн талаар гэрэл зургийн хальснаа буулгажээ. Нийт 60 гаруй шилдэг гэрэл зургийг монголчуудад зориулан дэлгэсэн байна.

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН

МХНН-ийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Г.Батсүх:

-Монгол-Хятадын найрамдлын долоо хоног өнөөдөр нээлтийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд хийсэн. Бид хоёр дахь жилдээ Монгол-Хятадын найрамдлын долоо хоногийг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын Ляонин мужийн урдаа барьдаг урлагийн хамтлаг тоглолтоо хийсэн нь Монгол, Хятадын найрамдлын илэрхийлэл юм. БНХАУ-ын зүгээс дэлхий даяар санаачлан хэрэгжүүлж байгаа "Нэг бүс-нэг зам" санаачлага төслийн 10 жилийн ой бас давхцан тохиож байгаагаараа онцлог.

Энэ долоо хоногийг угтуулж, бид есдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны яаман дээр "Нэг бүс-Нэг зам" санаачлага түүнд Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.

Энэ хуралд Монголын урдаа барьдаг хятад судлаачид, олон улсын харилцаа судлаачид оролцохоос гадна БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын судалгааны академийн эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлсэн юм. Үүний үр дүнгээр "Нэг бүс-Нэг зам" төслийн хүрээнд Монгол Улс ойрын жилүүдэд болон дунд, хэтийн хөгжлийн стратегиа хэрхэн уялдуулах вэ, хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах вэ гэдэг асуудлуудыг хэлэлцсэн. Энэ бол маш чухал үйл явдал. Үүнээс гадна Монгол, Хятадын найрамдлын долоо хоногийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Түвэдийн өөртөө засах орны Ардын засгийн төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлог болж байна. Нөгөө талаас Хятадын Ляонин мужийн Ардын засгийн Гадаад орнуудтай харилцах удирдлага, найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд оролцож байгаа. Мөн шинээр томилогдсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай энэ арга хэмжээнд оролцсоноороо онцлог байлаа.

Ингэснээр монгол, хятадын ард түмэн бие биенээ таньж мэдэх, харилцан ойлголцож, итгэлцлийг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Ер нь Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гол зорилго хоёр талын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг бүх талбарт харилцан ашигтай явах үйл ажиллагаанд дэмжлэг болох, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой байгууллага. Энэ үзэсгэлэнг Архангай, Дорнод аймагт бас зохион байгуулж, найрамдлын байгууллагын ач холбогдлыг таниулах зорилготой юм.

"ХЯТАДЫН БҮХ МУЖ, ХОТУУДЫН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГАЗРУУДЫГ МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН"

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Цэрэндондог:

-Хүн, нийгэм хоорондын зохицлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна. Хятадын бүх муж, хотуудын хамгийн үзэсгэлэнтэй газруудыг Монголынхоо ард түмэнд үзэсгэлэнгээрээ үзүүлж, харуулахыг зорьсон. Өнөөдрийн үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын Ляонин мужийн Дуу, бүжгийн чуулга оролцож байгаа нь маш сайхан байна.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг тусгайлан БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран алдартай гэрэл зурагчдын бүтээлийг олны хүртээл болгож байгаа юм.

Жишээлбэл, хуучны Мүгдэн хотын гэрэл зураг байна. Энэ хот хүнд үйлдвэрийн хот. Газар доор метро барихад ашигладаг аварга том өрмийн машины зургийг харж байна. Үүнээс гадна Хятадын байгалийн үзэсгэлэнтэй газруудыг гэрэл зургийн хальснаа буулгаж, олны хүртээл болгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж