"Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангана"

"Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангана"

"Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангана"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2023.09.25/ шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.


УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр:
-ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ-92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр тус Засгийн газрын тогтоолоор Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Үүний хүрээнд УУХҮЯ-наас "Роснефть" компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлж байна.

Монгол Улсад шатахууны нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж, 161 дүгээр тогтоолоор шатахууны нөөцийг баталсан байдаг. Үүнд шатахуун болон авто бензиний 30 хоногийн нөөцтэй байхаар тогтсон. Одоогийн байдлаар шатахууны хэвийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ-92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнийн хувьд бүх аж ахуйн нэгжүүд нэг литр АИ-92 төрлийн шатахууныг Улаанбаатар хотод 2390 төгрөгөөр худалдаалж байгаа. Цаашид өргөн хэрэглээний шатахууны үнийг тогтвортой барихаар ажиллаж байна. Үнийн асуудлыг энэ ондоо багтааж, "Роснефть" компанитай дахин хэлэлцэхээр ажиллаж байна. Цаашдаа шатахууны үнийг нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Бид "Роснефть" компанитай таван жилийн тогтвортой гэрээг байгуулсан. Тэгэхээр энэ хугацаанд аль болох суурь үнээ барьж ажиллана. Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа. Энэ үйлдвэр маань 2026 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа.
Анх төлөвлөсөн хугацаанаасаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан саатсан асуудал бий.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодынхоо шатахууны хэрэглээний 55-60 хувийг хангана гэж тооцоолж буй. Үйлдвэрийг барихдаа хүчин чадлыг нэмж, өргөтгөхөөр төлөвлөсөн. Ингэснээр жилд 1.5 сая тонн бус 2-3 сая тонн газрын тос боловсруулах боломжтойгоор зохион байгуулалтыг хийсэн. Цаашид өөр бусад төрлийн газрын тосны үйлдвэрийг барих боломжтой. Үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг ШУТИС-тай хамтран бэлтгэж байна. Тус сургуульд тусгай анги нээж, оюутнууд суралцаж байгаа. Мөн дээрээс нь Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй сангуудаар инженер техникийн ажилчдыг сургаж байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-25 103.57.94.113

Энэ мэтийн амныхаа зоргоор хуцаж байдаг ичих булчирхай бхгүй лаларуудыг хянадаг газар бхгүй дур зоргоороо хуцдаг үнэн бузрууд юмаа. Олон жил ингэж хуцаж үлгэр ярьж ард түмнийг хуурч байгаад араар нь хулгайгаа хийдэг өмхий арчаагүй хулгайч нар бхгүй юу эд нар .одоо бгаа улс төрчдөөс за энэ нь гайгүй шударга улс эх орноо гэсэн сэтгэлтэй юм даа гэх юм нэг ч алга даа

Avatar

Нэргүй 2023-09-25 71.239.25.243

nuguu 1960 aad onii ulgeree davtavaa?.mongold benzin uildverlej baisan chin orosuud hyamd benzin ugii geed uildveriig n haasan tohioldol bii.Odoo naad enetheguud chin( hun muutai zaltai garuud ) huuchin hotsrogdson tehnologi oruulsan gej duuldsan.Nuguu benzin tos n urtug undurtei garna.teheer orosuud n horloh geed petrovis shunhlai sod mongoliin gedtei huivakdaj nuguu uildveriig n alvaar dampuuruulna.Mongol bol delhiid hamgiin hogiin dampuu bodlogotoi uls..uls ch gejdee hoshin shogchidiin klub l

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эгэл 2023-09-25 103.57.93.253

амандаа л байгаарай түшмэд ээ

Avatar

Зочин 2023-09-25 202.126.89.177

Монголын ард түмэнд үнэн зөвөөр нь хэлж өгөө ч. Би худал бичсэн бол худал гэдгийг нь тооцоогоор батламж ял үүрүүл дээ

Avatar

Зочин 2023-09-25 202.126.89.177

Анхбаяр худлаа ярьж байна. Энэ үйлдвэр маш өндөр 2.2 тэрбум доллараар /Монголоос хоолойн тээвэр,бусад дэд бүтэцдээ гаргасан хөрөнгийг оруулаад/ маш өндөр өртөгөөр баригдана, 600км-ээс хоолойгоор түүхий тосоо авчирна, түүхий тосоо Хятадын компаниас дэлхийн зах зээлийн үнээр авна, маш бага хэмжээний/массын үйлдвэрлэл биш/ үйлдвэрлэл явагдах зэргээс болж Хятадаас импортлосноос 15хувь, Оросоос импортлосоноос 10хувь өндөр өртөгтэй шатахуун гаргана. Энэ үйлдвэр ашиггүй ажиллана гэдгийг ЭЗХя, УУХҮЯ, М

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.189.84

Үхмэл хөрөнгө болоод дашин шог болох биз

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.46.10

Хурдлаач ээ, МАНгарууд аа! Хойшлуулах бус хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээгээч ээ!

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.108.32

Түүхий эдээ хаанаас яаж татах талаараа яагаад огт дурдахгүй байгаан бол, Дорнодын талд ухаж байгаа Хятад компаниас машинаар зөөж авах юм болов уу, Оросоос түүхий нефть төмөр замаар авчирч боловсоруулах юм болов уу? Яг яах юм болдоо

Avatar

Нэргүй 2023-09-25 59.153.115.236

үлгэрээ ярьж дуусах болоогүй юу?

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.111.170

Энэ Анхбаяр Энержи Ресурсын лабораторид ажиллаж бсан биологич ч билүү хүн Газрын тосны бодлогын газрын дарга аан????Бурхан минь ингэхээр яаж хөгжих вэ дээ.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.188.45

За энэ үйлдвэр ашиглалтанд орлоо ч түүхий эд байхгүй. Нефтээ дамжуулах хоолой барьж байгаа талаар нэг ч үг сонссонгүй. Анхнаасаа яагаад дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар төлөвлөөгүй юм. Бас яагаад түүхий эдээсээ 600км зайтай газар барих болов. Бүх юм бүрхэг, гөлөг төөрүүлж байгаа аятай л юм ярих юм. Мухар төмөр замын үлгэр давтагдах нь дээ л гэж бодогдож байна.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.90.133

Ха ха МАН төрд байгаа цагт үгүй гэж үздэг хардаг хүн шиг хэлнэ дөө

Avatar

ЗОЧИН 2023-09-25 103.10.21.12

ГАЗРЫН ТОСНЫ ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ 2016 ОНД ЭХЭЛСЭН. ОДОО ХЭДЭН ХУВЬТАЙ ЯВЖ БНА ВЭ. ЛАВ 50%-д ХҮРЭЭГҮЙ БАЙХАА. НЕФТЬ ДАМЖУУЛАХ 600 км ХООЛОЙ ДОРНОДЫН ТАМСГААС ТАТНА ГЭСЭН. ТЭГЭЭД АШИГЛАЛТАНД ОРООД УЛСЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 50-60%-ийг ХАНГАХ АЖ. 10 ЖИЛ БАРИХ ИЙМ ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ ЮМУУ. ЭНЭ ҮЙЛДВЭР 2026 ОНД АШИГЛАЛТАНД ОРНО ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БНА. ЕР НЬ АШИГЛАЛТАНД ОРОХ БОЛОВУУ ДАА. ЭРГЭЛЗЭЖ БНА.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.160.70

Газрын тосны үйлдвэр ашиглалтанд орлоо гэхэд боловсруулах түүхий нефтиэ хаанаас яаж авах юм бэ??? Дээрээс бороо шиг орохгүй юм байгаа биз дээ??

Avatar

Нэргүй 2023-09-25 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

М 2023-09-25 202.9.46.241

3хан сая х.амтай бж…50% гэх шиг..энэ яам татан буугдвал таарна

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.183.49

Орос Улс сөнөөнүй цагт тэд нар манайхыг бензин үйлдвэрлэхийг зөвшөөрөхгүй шүү дээ !

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.41.13

АН-хан лав энэ ажлыг чинь дэмжихгүй эсэргүүцэж бааахан юм болох байхдаа. Тэд сайн сайхан болгоныг эсэргүүцдэг жамтай юмаа. өөрсдөө захсгийн эрх барихдаа тэр ажлыг нь хийнэ гэж ярьдаг улсууд юм

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.182.185

хаа байна сайн сайхан хийгээд байгаа ажил нь…ллараа

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.127.164

600 км хоолой татах ямар хэрэг бгм

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.124.131

2023 онд ашиглалтанд орно гэж 2020 онд л ярьж байсан. Яахав ковидоос болж хойшилсон гэхэд 2025 он ордоггүй юм байх даа?

Avatar

Нэргүй 2023-09-25 103.57.92.38

26 онд 30 онд орно гээд сууж байж чадах л байх. төрийн байгуулсан үйлдвэр гэж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж