"Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангана"

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

"Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангана"

"Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангана"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2023.09.25/ шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.


УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр:
-ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ-92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр тус Засгийн газрын тогтоолоор Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Үүний хүрээнд УУХҮЯ-наас "Роснефть" компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлж байна.

Монгол Улсад шатахууны нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж, 161 дүгээр тогтоолоор шатахууны нөөцийг баталсан байдаг. Үүнд шатахуун болон авто бензиний 30 хоногийн нөөцтэй байхаар тогтсон. Одоогийн байдлаар шатахууны хэвийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ-92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнийн хувьд бүх аж ахуйн нэгжүүд нэг литр АИ-92 төрлийн шатахууныг Улаанбаатар хотод 2390 төгрөгөөр худалдаалж байгаа. Цаашид өргөн хэрэглээний шатахууны үнийг тогтвортой барихаар ажиллаж байна. Үнийн асуудлыг энэ ондоо багтааж, "Роснефть" компанитай дахин хэлэлцэхээр ажиллаж байна. Цаашдаа шатахууны үнийг нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Бид "Роснефть" компанитай таван жилийн тогтвортой гэрээг байгуулсан. Тэгэхээр энэ хугацаанд аль болох суурь үнээ барьж ажиллана. Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа. Энэ үйлдвэр маань 2026 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа.
Анх төлөвлөсөн хугацаанаасаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан саатсан асуудал бий.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодынхоо шатахууны хэрэглээний 55-60 хувийг хангана гэж тооцоолж буй. Үйлдвэрийг барихдаа хүчин чадлыг нэмж, өргөтгөхөөр төлөвлөсөн. Ингэснээр жилд 1.5 сая тонн бус 2-3 сая тонн газрын тос боловсруулах боломжтойгоор зохион байгуулалтыг хийсэн. Цаашид өөр бусад төрлийн газрын тосны үйлдвэрийг барих боломжтой. Үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг ШУТИС-тай хамтран бэлтгэж байна. Тус сургуульд тусгай анги нээж, оюутнууд суралцаж байгаа. Мөн дээрээс нь Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй сангуудаар инженер техникийн ажилчдыг сургаж байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж