Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог удирдах шинэ дарга өнөөдөр тодорно. Мэдээж, бүх гишүүд санал өгөхгүй, сошиалынхны хүсэл сонирхол ч тэнд “үйлчлэхгүй”. Саналын эрхтэй 700 эмэгтэй АЭХ-г хэнээр удирдуулахыг шийднэ гэсэн үг. Автороос нь харсан ч АН-д эмэгтэйчүүд, залуучуудын холбоо байх нь үнэт зүйл, үзэл баримтлалтайгаа зөрчилддөг. Гэвч, намын дүрэм хойно, “жаран чавганц уралдвал нэг нь түрүүлэх нь” гарцаагүй.
Улс төр сонирхогч хэн бүхний анхаарал АЭХ-ны сунгаа дээр төвлөрч, А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Ц.Уянга, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд, Н.Одонгуа нарын хэн нь даргаар сонгогдохыг анхааралтай ажиглаж байна. Тэр ч бүү хэл Ардын намын залуус нүүр номоороо АЭХ-ны даргад хэнийг дэмжихээ хүртэл илэрхийлснээс харвал АН аргагүй л ардчилсан, улсын хэмжээний нам аж.
Ардын намын хувьд Ардын нам цагаан байран дахь “ард түмний”-хээ хүсэл сонирхлыг сонсдоггүй. Дээгүүрээ намын дарга нар нь тохирч, доогуураа гомдол, хэрүүлтэй үлддэг. Гэсэн хэдий ч “толгой хагаравч малгай дотроо” байж чаддаг. Жишээ нь, өнгөрсөн хоёрдугаар сард МАН-ын дэргэдэх НАМЭХ нэрээ СДМЭХ болгон өөрчилж, тэргүүнээр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг сонгосон. Мэдээж, СДМЭХ-ны ерөнхийлөгч болохыг горилогчид МАН цөөнгүй, гэвч тэд хүсэл сонирхлоо ил хэлбэл намын бодлогын эсрэг явсан эсэргүү болж үлдэнэ. Иймээс л Ч.Номин, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар хэлээ хазлаад үлдсэн биз. Атал Ардчилсан намд элсээд удаагүй Ц.Уянга, Н.Одонгуяа нар хүртэл сунгаанд өрсөлдөж байгаа нь АН ямартай ардчилалтай, нээлттэй гэдгээ харуулав. Ардын намынхны хувьд дээрээс хөтлөж оруулж ирсэн “эмэгтэй”-г эсэргүүцэх юм бол намаасаа бараг хөөгдөж мэднэ.
Нанчилдаангүй найр гэж байдаггүй шиг Монголын улс төрд хэрүүл, талцалгүй сунгаа хэзээнээсээ байгаагүй. Гэхдээ Ардчилсан намын эмэгтэйчүүдийн дотоод сунгаа улс төрийн трэнд сэдэв болж байна нь Ардчилсан намыг гэх хүлээлт нийгэмд улстөрийн хүрээнд ч багагүй байна гэсэн үг. Ямар сайндаа л шилэн Цогоо хүртэл айлын асуудал руу хошуу дүрэх билээ. Зүй нь өөрийнхөө намаас л ардчилал, шилэн бодлого хүлээх, хүсэх ёстой байтал.
АЭХ-г хэн удирдах нь УИХ-ын сонгуульд АН ямархуу суудал авахад нөлөөлөх үү, нөлөөлнө. Өнгөрсөн хавар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тогтоож өгсөн. Энэ 30 хувийн квотын төлөө АН-д нээлттэй сунгаа явуулж байгаа бол МАН-ын хувьд эрчүүд нь эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийднэ гэсэн үг. Намын даргын дэмжлэгтэйгээр ногоон гэрлээр сонгогдсон тэргүүн намын удирдлагынхаа эсрэг явна гэж байхгүй. Гэх мэтчилэн Ардчилсан нам, Ардын намын хооронд үзэл баримтлал, үнэт зүйлийн ялгаа их.
Жишээ нь, Ардчилсан намын гишүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулга “бие даасан” улс төрийн акц хүртэл хийх болсон. Тэглээ гээд Ардчилсан нам түүнийг хөөхгүй. Эвлэрээд удаагүй, ичсэн нэрэндээ “Хөх туг” бол манай акц юмаа гээд ам таглаад сууж байна. Ардын намын дарга асан М.Энхболд ийм үйлдэл хийсэн бол Л.Оюун-Эрдэнэ түүнийг лавтай уучлахгүй байсан.
Гаднаа МАН эвтэй харагдавч цаанаа, цагаан байрны хэрүүл, зодоон нь хэзээ мөдгүй сад тавьж мэдэхээр байгаа. Ядаж байхад нүүрсний хулгайн сэжигтнүүдийн дийлэнх нь МАН. Тиймээс МАН-МАН-тайгаа дайтаад удаж байгаа билээ. Сонгууль угтсан эрх мэдлийн төлөөх субботник нь цагаан байраа ч “шатааж” мэдэхээр харагдана. Б.Ганхуягийн 40 их наядын хулгайг хэлэх үү яах үү гэсэн сүрдүүлэг бол журмын нөхдөдөө хаягласан үг болох нь хэнд ч илэрхий байсан.
Харин АН-ынхны хувьд эрх чөлөө нь ихдэж, эв нэгдэл нь өлддөг. Энэ нь тэдний найман жил гудамжид лааз өшиглөх шалтгаан болсон. Иймээс АН-ынхан ядаж сонгууль хүртэл амбицаа дарж, ардчилал нэрээр амиа битгий хорлочихоосой гэсэн хүлээлт нийгэмд байна.
Ж.ЭРХЭС
Зочин 2023-09-25 202.131.225.242
unen shuu
21 2023-09-25 202.55.191.130
news.mn Argaa barj bainaa
Зочин 2023-09-25 71.239.25.243
AN hujaanuudtaigaa hamt dald oroosoi.
Зочин 2023-09-25 213.87.131.223
!! Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-25 132.194.33.146
1;
- nuchyjb; 2023-09-25 132.194.33.146
cups,; -##;?
y;XTc; 2023-09-25 132.194.33.146
@-##;
Зочин 2023-09-25 132.194.33.146
– |;
-apt; 2023-09-25 132.194.33.146
– #; ?
drm xolboo idt, xaiptsagni mungu shuidx shiljix Xolboogyis+ yyrgalj daldarch? 2023-09-25 132.194.33.146
ashiglaj, bildyychiljcj; xs xolbojs – Kameryn@+ ylcuin ytaco. ### ###?
ygayni; ##- 2023-09-25 132.194.33.146
myy yumuig ni xuij gyideg, yasan ezni zarts.
Зочин 2023-09-25 132.194.33.146
– lumut ; #
Зочин 2023-09-25 103.212.118.80
Дүр эсгэсэн ардчилал. Мөнгөн бороо шаагиж байна гэнэ цаана чинь. Хамгийн адгийн шаарнууд
Зочин 2023-09-25 66.181.161.69
Dur esgesen ardchilal shuu dee, bidniig mallah gej l iimerhuu yum zohion baiguulj baina. Bid huurtahgui. Elbegdorj, Battulga, Erdene geed bidniig yaj moligodoloo, bid sanaj baina shuu.
Зочин 2023-09-25 66.181.182.201
АН-Д АТААРАХ ЗҮЙЛ БАС БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА. МАН ЯАХАВ ВЭ. ХҮН АТААРАХААР АН-Д СҮРТЭЙ ЮУ БОЛООД ӨНГӨРЧИХСӨН БИЛЭЭ ГЭХЭЭР ЮУ Ч БАЙСАНГҮЙ
Зочин 2023-09-25 66.181.179.16
Эрхэс гэдэг хүү \ хүүхэн ч бай \ бодит байдалтай дүйхүйц юм ярьж дээ …
Зочин 2023-09-25 82.135.30.192
Atsniih ni Ardchilsan ulsiin hemjeenii nam. Uil ajillagaa ch yavuulj chadahaa baisan dampuu nam
Зочин 2023-09-25 202.126.90.133
Ха ха нам нэрээр хулгайч луйварчидын бүлэглэл байгаа бус уу. Адилхан л хог шаарнууд
Зочин 2023-09-25 202.126.90.21
АН анхнаасаа монголын хамгийн үл бүтэх танхай зэрлэг этгээдүүдээр эгнээгээ бүрдүүлж,нийгмийг эмх цэгц дэг журамгүй байдал үймээн самуунд уриалан, иргэдийг хувьцаа гэгч хоосон цаасаар хуурч, төрд гарангуут нийгмийн өмчийг идэж уух луйвар хулгайн ажилдаа шууд орсон. Хууль хяналтын байгууллагыг гартаа оруулж, тэднээр хамгаалуулж, дураараа авирлацгаасан гэдэг.Үүний дүнд монголын нийт баялаг хэдхэн баячуудын гарт орлоо. Ядуурал гуйланчлал улам ихсэн.Эдний зорилго ерөөсөө энэ.Мөлжлөг гааруулах явдал
Зочин 2023-09-25 66.181.182.153
Ямарч гэсэн АН шиг хулгайч дээрэмчдийн бүлэглэл бишдээ МАН. Тиймээ МАН социализм хоёр 100 жил тэмцэж Монголыг Дэлхийн хөгжил дэвшилд авчирч чадсан
Зочин 2023-09-25 202.55.188.105
МАН – МАХН – МАН биздээ!!! Социализм байгуулсн БНМАУ-ыг 70 жил дангаар дарангуйлсан. Ардчилалын 33 жилийн 28 д нь Монгол улсыг дангаар удирдсан нам мөн биздээ!!!! Хариуцлагыг МАН-аас өөр хэн ч үүрэхгүй!!!!
Зочин 2023-09-25 124.158.70.125
ШУНАЛТАЙ ХОВДОГ ХҮЗҮҮГҮЙ АРДЧИЛСАН ж****а АТИГАР ШУЛМАСУУДАД АТААРХЛАА ЮУ? ХА ХА ХА ХА
Зочин 2023-09-25 202.9.41.13
Улс орноо сайн дампууруулж өөрсдөө хагартлаа хөлжиж баяжсан гэдэгт чинь л атаархахгүй юм бол өөр юунд нв атаархах билээ. өөрсдийгөө бас өөд нь татчихаж ээ
Зочин 2023-09-25 66.181.182.153
АН луйвраас өөр юу хийсэн гэж сонгогдох гэж улин гуцаад байгаа юм. Луйварчид 90 оноос өмнөх Монголыг харлуулж сурталддаг нь ор үндэсгүй шүү. Хүн амын 10% хүрэхгүй хэдэн хүнд орон сууц, мал өгсөн нь МАН-тай хамтын шийдвэр байсан. Үүнийг АН луйварчид далимдуулж хөшигний цаана өөдтэй бүхнийг ил далд дээрэмдэж дуусгасан. МАН дандаа тэднээс сүйрсэн эдийн засгийг хүлээж авч босгосоор ирлээ.Хамгийн сүүлд 2012 онд яалаа!! мартаагүй шүү. Яс булаалдсан нохой шиг зодолдоод улсыг тал талаас нь идчихдэг.
Зочин 2023-09-25 202.9.41.13
МАН бол энэ улсыг өдий зэрэгтэй авч ирсэн ярих юмтай, хийж бүтээсэн зүйлтэй нам юм. Улс орныхоо төлөө хийсэн ажлыг нь жингийн туухай дээр тавьбал АН хаана нь ч хүрэхгүй.Өчүүхэн төдий л жин дарж магадгүй. Тийм байтал мөнхөд МАН-тай мөчөөрхөж хийсэн ажил бүхнийг нь харлуулж хийх ажлыг нь хүртэл хорлож ирсэн. Тэр хорлонтой ажлаас нь болж жирийн ирэгд хохирч ирсэн түүхтэй. Ард түмэн АН-д 2 удаа итгэл өгсөн боловч тэд улс орны эдийн засгийг сүйрүүлж баахан бонд нэрээр мөнгө авч өөрсдөө идсэн юм даа
Хотын уугуул иргэн 2023-09-25 103.212.116.97
70 жавганц уралдахад нэг нь түрүүлэх нь ойлгомжтой. Ямарч туг намируулсан АН-ыг дахиж гаргаж болохгуй.. Та нарын тар 1996-2000 онд танигдсан. АН бол Барууны эздийнхээ даалгавраар Монголыг дампууруулёан. 1990 оноос өмнө бий болгосон 3000 үйлдвэрийн газуруудыг хувьчлах нэрээр устгаж үгүй болгосон. Бээжтнг Энхсайхан чинь ерөнхий сайд байхда импортын татварыг тэглэж Үндэсний үйлдвэрийг элгээр нь хэтвүүлсэн. Цааш нь ярих уу яахав.. Ардчиллын нэр барьсан луйварчид…
Зочин 2023-09-25 124.158.71.148
МАН-ын бүх ажил худал хуурмаг дээр тогтдог. Бүгд дээрээс чиглэл авдаг, ямар ч ардчилалгүй. Харин АН яаж ч зодолдсон ардчилалаа хамгаалдаг.
Монгол хүн 2023-09-25 202.21.100.210
Ардчилсан нам гэнэ үү. Орон байраа зараад идчихсэн гудамжид байгаа билүү. Хүн яаж ч дордлоо гэсэн орон гэрээ зарж устгавал тэр айл өөдийн заяа харахгүй дээ. Тэгэхээр орон байраа устгачихсан та хэдэн нөхдөд бидний хэдэн монгол итгэх болов уу.
Зочин 2023-09-25 202.126.89.105
Ямарч гэсэн ардчилсан нам ард иргэд малчдад хөрөнгийг өгсөн нам гадагшаа дотогш чөлөөтэй явах эрх чөлөө үг хэлэх хүнтэй хэ
Бодоо 2023-09-25 66.181.185.136
МАН аливаа нэгэн сонгуулийг бүүр хайрцаглаад ОРОС технологдсоор байгаад гаршчихсан. Сонгогдох хүн нь түрүүлээд тодорчихдог нам. Ингээд 8 хүн нэрээ дэвшүүлээд өрсөлдөж байсан түүх нэг ширхэг ч байхгүй шүү МАН-ын хулгайчид аа
Зочин 2023-09-25 103.212.118.80
Донгос дороошээ