Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.09.25/ боллоо. Энэ үеэр Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер мэдээлэл өгч, шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна гэдгийг мэдэгдэв.

Хотын ерөнхий менежер М.БАЯРАА:

-Ус сувгийн удирдах газраас Яармагийн бүсэд хоёр удаагийн угаалга хийсэн. Иргэдээс ирэх гомдол буурахгүй байгаа. Азотын хийгээр угаалгах асуудал туршигдаад Хан-Уул дүүргийн хороолол дунд хийгдэж байна. Азотын хийгээр угаалгахад энгийн даралтат усаар угаахаас төсөв харьцангуй өндөр. Бид 2024 онд Солонгосын компанийн зориулалтын даралтат угаагчийг авахаар төсөвт мөнгийг тусгасан байгаа.

Яармагийн бүсийн орон сууцнуудын шугам сүлжээг хувийн компаниуд хийсэн.

Хотын даргын өгсөн үүргийн дагуу Яармагийн орон сууцнуудын шугам сүлжээний ажил гүйцэтгэсэн компаниудын нэрсийг Сангийн яам руу явуулна.

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.ТӨРХҮҮ:

-"Пума" ХХК, "SPLM" ХХК гэдэг хоёр аж ахуй нэгж шугам сүлжээний ажлыг гүйцэтгэсэн. Бид бүхэн нийт 25 км шугам сүлжээг одоогоор доторлоод явж байна. Яармаг, Хан-Уул дүүргийн тухайд шугам сүлжээг доторлох эсвэл шинээр солих боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж