"Допингийн эсрэг байгууллагатай холбоотой хэрэг бүртгэл нээсэн"

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

"Допингийн эсрэг байгууллагатай холбоотой хэрэг бүртгэл нээсэн"

"Допингийн эсрэг байгууллагатай холбоотой хэрэг бүртгэл нээсэн"

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /MONADA/ хариуцлагагүй ажиллаж, үйл ажиллагааны дүрмээ зөрчсөн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй тус байгууллага олон улсын байгууллагаас ирж буй зөвлөмжийг биелүүлээгүй бөгөөд удаа дараа хариуцлагагүй хандсан гэсэн юм. Тэгвэл өнөөдөр /2023.09.25/ Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн дагуу АТГ хэрэг бүртгэл нээж шалгаж эхлээд байна.

Одоогоор хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа учраас хэн нэгнийг яллагдагчаар татаагүй.

Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчийг шалгаж байгаа гэдэг зүйл байхгүй. Хэрэг бүртгэл нээж шалгасны дараагаар хэнийг яллагдагчаар татах эсэх тодорхой болно" гэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж