Сингапурт цэцэглэж буй шинэ бизнес

Сингапурт цэцэглэж буй шинэ бизнес

Сингапурт цэцэглэж буй шинэ бизнес

Сингапурчууд ажил амьдралын бүхий л асуудлаа мэргэ төлөгчдөөс асуусаар, энэ төрлийн бизнес тус улсад цэцэглэж байна. Тухайлбал, төгс ажилтныг ажилд авахын тулд зөвхөн туршлага, анкетыг нь шалгах шаардлагагүй болжээ. Сингапурт зарим компани ажил горилогсдын төрсөн өдөр, цагийг чухалчилж үзэж байна. Ажил горилогчийг өөрийн компанид тохирох эсэхийг нь мэдэхийн тулд нэгэн гүйцэтгэх захирал Фэншүй мастертай зөвлөлдсөн тохиолдол тус улсад гарчээ.

Сингапурын зарим компани ажилтан авахаас гадна бизнесийн томоохон шийдвэр гаргахаасаа өмнө зөн билэгчдээс зөвлөгөө авдаг. Гэхдээ ихэвчлэн өөрсдөө шийдвэрээ гаргасныхаа дараа Фэншүй мастертай дахин зөвлөдөг аж. Хаа нэгтээ шинэ бизнес эхлүүллээ гэхэд Фэншүй мастерууд тухайн байрлалынх нь эргэн тойронд тохиромжгүй энергитэй барилга байгууламж байгаа эсэхийг хүртэл харгалзан үздэг.

“Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол би хэзээ баяжих бэ? Ихэнх тохиолдолд энэ нь тэдний хөрөнгө оруулалтын стратеги буруу байдагтай холбоотой. Төрсөн он сараар нь хөөгөөд үзэхээр зарим хүн зөвхөн сөрөг баялгийн элементтэй байдаг” гэж Фэншүй мастер Чейс Ву хэлжээ.

Түүний үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь түүнээс хэрхэн баяжих талаар асуудаг. Мөн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 35-45 насныхан байдаг аж.

Сингапурчууд эд баялаг, бизнесийн харилцаанаас гадна хайр дурлалын зөвлөгөө, шалгалтын дүн гэх мэт хувийн чанартай асуудлаар ч мөн мэргэ төлөгчдөд хандаж байна. Мэргэ төлөгчдийн орлогыг салбарын хэмжээнд авч үзвэл 2017-2021 онд бараг 70 хувиар өсч, 36.3 сая ам.доллар хүрчээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.41.11

ертөнциин төгсгөл ойрхон бнаа учраас хүмүүс ин тэнэглэл ихэссэн
үзмэрч бөа лам бүгд хуурамч энэ хүмүүсээр
д амжуулан. муу ёрын сүнснүүд үйл ажиллагаагаа явуулдаг

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-25 188.162.254.101

монгол улсын улныхан хэзээ баяжих бол???!!!!!!!

Avatar

Зочин 2023-09-25 202.126.88.221

Маргааш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж