"Ногоон автобуснууд солонгос эд ангитай, вьетнамд угсралтад орсон"

"Ногоон автобуснууд солонгос эд ангитай, вьетнамд угсралтад орсон"

"Ногоон автобуснууд солонгос эд ангитай, вьетнамд угсралтад орсон"

Шинээр оруулж ирсэн ногоон автобусны арлын дугаар, бүх эд ангийг нь танилцуулж, цахимд гарсан зөрүүтэй мэдээлэлд Нийслэлээс тайлбар өгч байна. 


НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хуучин автобус өндөр дүнгээр оруулж ирж, нийлүүлсэн гэх мэдээлэл цахим хуудаст шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан тайлбар өгнө. Ногоон автобусны техникийн үзүүлэлт, зөрүүтэй мэдээлэл хэрхэн үүссэн талаар албаныхнаас тодруулах нь зүйтэй.

Нийтийн тээвэр нэгтгэлийн ашиглалтын инженер н.Бат-Оргил: 

-Цахимд гараад байгаа ногоон өнгийн автобус нь "DAEWOO" үйлдвэрийнх. "DAEWOO Bus" компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын "DAEWOO" үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн гэсэн үг. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий.

2009 онд үйлдвэрлэгдэж, Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй. Мөн паар нэмэгдэж, дулаалгын тусгай материалтай ирсэн.

Үйлдвэрлэлийн явцын бичлэг удахгүй тавигдана. Суудал бүрийн дээр паартай. Бусад үзүүлэлт, хэрэгслүүдийг харьцуулаад үзэх боломжтой. Цонх нь мөн цантдаггүй материалаар хийсэн учир хуучин автобус гэдэг ташаа мэдээлэл.

Хөдөлгүүрийн тухайд утаа бага гаргадаг зэвнээс хамгаалсан хамгаалалттай.

Улаанбаатарт үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Автобус шатдаг асуудал ч их гардаг. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Дизель автобуснууд 20 ширхэг орж ирсэн. Маргааш 80 ширхэг ирнэ. Ирсэн даруйд нь яаралтай цахим карт уншигчийг суулгаж хөдөлгөөнд оролцуулна.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-25 103.212.118.21

ANYSDMA80955877

Avatar

Зочин 2023-09-25 124.158.69.0

Аль 10 жилийн өмнөөс л иймэрхүү автобус нийтэд үйлчилж байсан. Одоо яг хэвээрээ. нөгөө л маягийн автуус. Хэрэг алгаа. Арай өөр орчин үеийн хотын өнгө үзэмжинд нийцсэн атуус хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-09-25 103.212.119.54

Солонгосын юм бол Солонгостой үйлдвэрлэгдэнэ Вьетнамд засварлагдсан хуучин автобус байна.Худлаа хамгаалалгүй шууд буцаа.Вьетнам эасварын газраар засуулж.Буцаа!

Avatar

Зочин 2023-09-25 107.77.206.33

Наадах чинь худлаа шүү. Хулхи ногооны паян удахгүй задарнаа.Луйварчид.

Avatar

Зочин 2023-09-25 103.212.117.32

Ногоон автобус зайтай элдэв шат дээш доош нь гайгүй. Улаан нь суудал цөөн буухад эвтэйхэн. Жолооч нараа чадахжуулмаар байна. Гудчиж явах юм. Хүн тээвэрлэж явж байгаагаа мэдэрмээр. Бэлэн мөнгө авч даврах юм. 1. 2 эгнээ солбиод л хувийн унаа биш. Тэнэг жолооч нараа зайлуулмаар.

Avatar

Зочин 2023-09-25 213.87.131.223

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-25 202.9.41.13

Энэ үйл явдлын цаана улсын төсвөөс баахан мөнгө завших явц нуугдаж байна. Эрдэм транс компанийг золигт гаргаад оронд нь энэ хэдэн автобусаа шахах үйл явц өрнөж байна даа. Ингэж л мөнгө иддэг улс

Avatar

Талархал 2023-09-25 202.126.88.216

Салбарын хүмүүс салбартаа сэтгэл гарган ажиллаж байна. Гол нь иргэдэд суухад тутхй цэвэрхэн сайхан байна. Нийтийн тээвэр хөгжиж байна. Сайхан байнаа баярлалаа

Avatar

Gadaa yavj bga atus ni gamshig 2023-09-25 202.126.88.66

Gadaa yavj bga avtobus ni gamshig ugaasaaa huuchin avtobus 10 jil yavsan orj ireed ahiad 10 jil yavaad buur utaandaa shataad yavaad bgamu shataad bgamu b** med zarim ch buur hotiin tuvd shataad bhad shuud tiim avtobusuudiig zogsoohgui ahiad buur hedeeree shataad bdag jishim ch ugui

Avatar

Hhmm 2023-09-25 202.126.88.66

Yaaydaa ed nariig

Avatar

Irgen 2023-09-25 202.126.90.98

сөрөг бодлоо, хардалт, сэрдэлтээ ардаа үлдээгээд нүд ээ нээгээд ухаанаа төвлөрүүлээд шинэ автобусны мэдээллийг уншаад үзээд, яагаад ингэж хичээж уналтад орсон нийтийн тээврийн салбарыг өөд татах гээд байгааг ойлгохыг хичээ. ойлгохгүй байвал дутчих. шинэ автобусаар үйлчлээд ирэхийн цагт эрх биш ойлгох байлгүй та нар.

Avatar

Зочин 2023-09-25 202.131.231.90

Yum bolgoniig muugaar haraad harluulaad bailgui yadaj niitiin teeveree ayulgui naidvartai shine avtobusaar soilson n zuvuu.

Avatar

Зочин 2023-09-25 202.21.107.51

Daewoo bus Vietnam iin site uruu ni orj uzlee. Iim zagvar uildverledeggui um bna. Mongold zoriulj tusgailan uildverlesen um boluu.

Avatar

Иргэн 2023-09-25 202.131.231.90

Цахимд гараад байгаа ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрлэгдэж, угсралт нь Вьетнамд хийгдсэн гэсэн үг. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий.

Avatar

иргэн 2023-09-25 139.5.217.122

Шалга

Avatar

Зочин 2023-09-25 139.5.217.122

Шалга

Avatar

Зочин 2023-09-25 103.212.118.60

дорпмжлол , мөнгө угаалт хардах эрхеи иргэд шалгуулахыг хүсч бна ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж