Багшийн цалинг 1000 долларт хүргэхгүй бол ажил хаяна

Багшийн цалинг 1000 долларт хүргэхгүй бол ажил хаяна

Багшийн цалинг 1000 долларт хүргэхгүй бол ажил хаяна

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болжээ. Энэ талаар Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2023.09.25/ мэдээлэл хийлээ. Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгджээ. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотголоо.

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар:

-Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр.

Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна гэлээ.

Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг манаач, тогооч нарын сарын цалин 750 мянган төгрөг. Энэ 750 мянгаар хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сургуульд жижүүр харуул олдохоо больсон.

Багш нарын баяр гэж элдэв хурал зөвлөгөөн хийлгүй, одон мядаалаар хууралгүй цалинг нэмэх шаардлага байна гэлээ.

Нийслэлийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа :

-Үндсэн цалинг нэмүүлмээр байна. Зэргийн нэмэгдлийг тухайн сургуулийн багш нарын 10 хүрэхгүй хувь авдаг. Анги даалтын 10 хувийг бүх багш нар авдаггүй. Залуу багш нар анги удирддаггүй учраас авдаггүй.

Багшийн цалин хуримтлал үүсгэх хэмжээний биш амь зогоох л төдий.  Багш нарыг дорд ортол нь амьдруулснаас болж, тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа нэм, тэрний, энэний нэмэгдэл гэдэг зүйлээр аргацаах зүйл байхгүй.

Сайд Л.Оюун-Эрдэний төлөө бид нар жагсч л явсан. Таван шударга гишүүн гээд гарч ирэхэд нь МАНАН дэглэмийн эсрэг гээд жагсч явсан. Гэтэл өөрсдөө 40 тэрбум төгрөгийг идэж устгачихаад бага мөнгө гээд яриад зогсч байна. Ийм шударга бус байж болохгүй.

Багшийн сургуульд үнэ төлбөргүй сургаад тэд багш хийхгүй. Яагаад гээч авдаг цалин нь бага байгаа учраас. Тэнд 4 жил сургаж, агаарт мөнгө цацахын оронд багш нарын цалинг нэмэгдүүлэх юм бол хамгийн сайн хүүхдүүд шуураад л ороод ирнэ. Энийг мэдэхгүй толгой тэнд сууж байна гэж таарахгүй. Багшийн үндсэн цалинг нэм.

Нийслэлийн 19 дугаар сургуулийн гадаад хэлний багш н.Болор-Эрдэнэ:

-Бага ангийн нэг багш хоёр анги дааж байна. Өглөө ажиллана, үдээс хойш ажиллана. Нийтдээ 90-ээд хүүхэдтэй ажиллаж байна. Гадаад хэлний багш нар 30-аад цагтай.  Би 10 ангийн 2000 гаруй хүүхдэд багшилдаг. Тэднээс 20 гаруй хүүхдийг шалгадаг. Багшийн гүйцэтгэлийг шалгая гэвэл бүх хүүхдийг шалга. Зүгээр цалинг нь нэмчихвэл багш болох хүсэлтэй маш олон хүүхэд байна. Тэмцэлдээ нэгдээч ээ. Юугаа хүлээгээд суугаад байгаа юм. Бид зүгээр суугаад байвал хэн ч нэмэхгүй.

Багшийн цалингаар амьдрах хэцүү, манай эхнэр бас багш. Сарын цалин нь  1 сая 272 мянга болж нэмэгдсэн. Татвараа төлөхөөр 800, 900 мянган төгрөг л авдаг. Түүгээр яаж зээлээ төлөөд түүгээр яаж хүүхдээ хувцаслаад түүгээр яаж хоолоо бэлдэхийн гэлээ.

Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа:

-Багш нарынхаа цалинг инфляцтай уялдуулж 1000 ам.доллартай дүйцүүлэхгүй бол Солонгос руу дүрвээд дууслаа. Шүүгч нарынхаа цалинг 4-5 сая төгрөг болгочихсон юм билээ ш дээ. Бид 30 жил загас шиг дуугүй суусан. Одоо больё. Төр засгийнхан өөрсдөө 44 их наядаар хулгай хийгээд сууж байхад багш нар угаадас шиг цалингаар яаж амьдрах юм бэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

86 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

багш 2023-09-25 59.153.113.181

Эргүү Энхамгалангийн томилсон тэнэг захирлууд чинь чиний даалгавараар хууль зөрчөөд шахааны томилгоо хийж байгааг олон хүн харж бна: Сүүлийн 7 жилд ардын намын энэ шоучин сайд боловсролын салбарыг самарч гүйцлээ.Саяхан батлагдсан боловсролын багц хуулийг уншиж үзээд долоо дордсон. маш муу хууль болсоныг мэдлээ:Багш нар тууштай тэмцэж цалингаа нэмүүлэх. энэ сайдыг үтэр түргэн зайлуулах шаардлага үнэхээр чухал болсон: боловсролын салбарт ажиллагсад бүгд улны амьдралтай болсон шүү:

Avatar

Нэргүй 2023-09-25 59.153.113.181

өнөөдөр солонгос руу хэн явж ажил хийж хэдэн төгрөг олохыг хүсэж байгаа вэ? бүх шатны сургуулийн багш нар. эмч сувилагч нар шүү дээ: Гэтэл салбарын сайд Энхамгалан гэх эргүү нөхөр багш нарыг ажлаа сайн хийвэл боломжын цалин авдаг гэх ухааны юм яриад сууж байгаа нь яг үнэндээ эрээ цээрээ алдсан. энэ салбарт ажиллагсадыг тохуурхан доромжилсон асуудал: Өөрийгөө их ухаантай бусдыг юу ч мэдэхгүй гэж бодоод байх шиг: Их сургуулиудын захирлуудыг авилга аваад томилж байгааг чинь мэдэж байгаа шүү:

Avatar

судлаач 2023-09-25 202.131.251.130

Явж явж багшийн хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал.Дэндүү доогуур үнэлэмжтэй байгаа нь үнэн. Энхамгалан гэдэг сайд нөхөр их гоё юм ярьж хүн хуурахаа болих хэрэгтэй.Солонгос руу багш, сувилагч мэтийн улны цалинтай хүмүүс явж байгаа нь үнэн шүү дээ.улс төсөвөө зөв хуваарилж зарцуулах хэрэгтэй.Хэнтийн төсөв шиг зарцуулбал яаж багшийн цалинг нэмэх юм вэ? боломж бол байгаа.Манайхаас өөр газар бол 1000 долларын цалин бол дэндүү багад тооцогдоно.Маш бага цалинтай хүмүүс хөгжил дэвшилийг авчирахгүй шүү.

Avatar

Белов 2023-09-25 59.153.113.223

Тэмцвэл тэмцсэн шиг тэмцээрэй жаахан юм өгөхөөр дуугай болчихдог шүү

Avatar

Gir 2023-09-25 45.154.108.18

Би энэ улсад 7 жил болсон. Монголчуудын цалин хэзээ ч 2 сая төгрөг байгаагүй! Бүр 1 сая төгрөгийн цалинтай хүн ч маш ховор! Дээд мэргэжилтэй гэх их дээд сургууль төгссөн ажилчид 500 мянгаас илүү хол мөнгө авахгүй! Би маш олон хүнтэй уулзаж байсан. Ийм 1-2 сая төгрөгийн худал цалин зөвхөн дарга нарын цаасан дээр байдаг. Би үүнийг маш тодорхой хэлж чадна!

Avatar

Арга зүйч 2023-09-25 203.98.76.159

Эрхэм тэмцэгч нарт : Дэмжиж байна, Амжилт хүсье. Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч гэх Эрхлэгчийн зарц/уг нь багш нарынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах их чухал албан тушаал/-ын цалин багшийн цалингаасаа бага байдаг зүй бус тогтолцоог халах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.89.165

Bagsh nar davraad bgaa yum bishuu. Ajlaas ni Halaad, ajillah bags nariig avch ajilluulaachee. Huuhded hicheelee zaaj, chartai bolovsrol ezemshuuleh argaa bodohgui, dandaa mungu needed yamar uhamsargui bags nar ve. I'm bags naraas huuhed yu surah veedee.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.88.221

p**a mini tegvvl ooroo ter hvvhedshig yumdaa hocheelee zaa

Avatar

зочин 2023-09-25 66.181.191.231

Энэ жил ,,БАГШ НАРЫН ӨДӨР " -ийг баяр биш жинхэнэ утгаар нь тэмдэглэх нь ээ, МОНГОЛЫН БАГШ НАР. зөв,зөв.

Avatar

зочин 2023-09-25 66.181.191.231

Ер нь багшийн амьдралыг дээшлүүлэхгүй бол амьдралдаа санаа зовоод сайн ажиллаж чадах уу, ар гэрт нь хүүхэд нь уйлж идэх юм нэхэж байхад ажил, ажил гээд байх ЭХ ХҮН байх уу ? Төр засагийн төлөөний хүмүүст үүнийг анхаарах УХААН байна уу, үгүй юу ? гэдэг л одоо харагдана.

Avatar

зочин 2023-09-25 66.181.191.231

Багшийн цалинг нэмэх нь зүйтэй. Аль СОЦ үеэс л багшийн цалин бага байсан. Одоо тэр хэвээрээ. Багш биш хүмүүс, хүүхдээ эрхийн тэнэг болгосон зарим нь их хуцалдаж байх шив! Юм сургаагүй, бусдаас их цалин авах гэлээ гэх шиг… Монгол улсад багш мэргэжилтэй хүмүүс маш олон,тийм ч учраас аль эртнээс БАГШИЙН АРМИ гэдэг болсон юм. Энэ утгаараа багшийн цалин нэмэгдвэл Монголын олон айл өрхийн, олон хүний аж амьдрал сайжрана. Олон хүүхэд багачуудын сурлага хүмүүжил тэр хэрээр урагш ахина.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.118.126

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ НЬ ЗӨВ. ХАРИН 1 ХАЛТАР УХНА ШАНТААЖЧИН МӨНХБААТАР БОЛ ХУДЛАА ШҮҮ…ТА НАРЫН ТӨЛӨӨ БОЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ, ХУЛХИ ПИЗДААК БАЙГААН

Avatar

Тийм шүү .. 2023-09-25 103.57.92.101

цалингаас гадна татаас ихтэй хүмүүс шүүдээ жил болгон л анги танхимдаа ийм тийм юм авахуулна хуримтлалын сан гэж гаргана яг үнэндээ ихэнх багшид зарцуулдаг хүүхэд хүүхдүүд гэж эцэг эхчүүд бид нарыг дарамталдаг үнэндээ би ч гэсэн бага цалинтай хүүхдийн хичээлийн хэрэгсэл хувцас хунар дутуу л явна… Хоцрогдолтой хүүхдээ сургалт дамжаа, давтлаганд явуулж чадахгүй улам л хоцороож байна… хоцорсон хүүхдүүдээ тэр дор нь бариад авахын оронд шууд л зөнд нь хаядаг хүмүүс….

Avatar

Болор 2023-09-25 202.126.90.155

Багш нарыг дэндүү гаргуунд нь гаргасан.Оффис ажил хийж байгаа улс ядрахгүйгээр 1200000-1400000 аваад сууж байна.

Avatar

Тийм шүү .. 2023-09-25 103.57.92.101

Багш нар болио… олигтойхон заагаад олигтойхон боловсон хүчин бэлтгэж чадахгүй байж одоо хүртэл ихэнх хүүхдүүд хоцрогдолтой байна шд эцэг эхчүүд хүүхдүүддээ санаа зовж хувиараа дахин сургалт дамжаанд сургаж байна… Тэхэд хариуцаж авсан хүүхдүүдээ сайн зааж чадахгүй байж хүүхдийн тоогоор цалингаа нэмүүлнэ ч гэх шиг… Багш нар ийм бодолтой зорилготой байхад хүүхдүүддээ яаж аятайхан үлгэр дуурайлал болох вэ?

Avatar

Нэргүй 2023-09-25 59.153.114.220

Haring mnai bags nar sain surgadag shuu

Avatar

И 2023-09-25 38.75.136.147

Зүйтэй Доллар шүү. Тэгэхгүй бол наадуул чинь долларын ханшаа өсгөөд л цалин тэтгэвэр нэмчихээд оноо авчихаад байдаг боллоо. Сая сая төгрөг л аваад байдаг. Доллартай харьцуулахаар хэвээрээ л байгаад байдаг.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.179.142

багш нар битгий давар. нэрлэсэн цалин чинь бага болхоос нэмэгдэл, эцэг эхийн татаас бэлгээс эхлээд та нар жаргаж байгаа шүү. чанартай багш нар бол яах вэ гэхээс битгий шоу хий. сурахыг нь үнэгүй болгоод ирж байхад та нарын байж байгааг. жилийн жилд шоу хийх юм. та нарт 1000$ өгсөн бага гэнэ. үнэтэй хувцас, утас барьсан хоосон толгойтнууд. зүгээр зайд.

Avatar

Ард 2023-09-25 172.59.79.217

Багш нар битгий давар. Багшийн ажил бол үнэнхээр багшлах ажилдаа дуртай хүний мөнгөөр биш сэтгэлээр хийдэг ажил. Аль ч улсад дунд сургуулын багш нарын цалин өндөр байдгүй. Эмч нарааас их цалин авах гээд байгаа юм уу? Битгий нэмээрэй.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.161.194

Энэ нэг эхнэр нөхөр болчихсон 2 бүтэхгүй гар. Жэнко баттулгын уяаны ноход хуцалдаж эхэллээ. Саяхан л манай сайд мундаг ажил хаялт битгий хий гээд бсан.

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

davartsanshantaajud 2023-09-25 202.9.47.7

ta nar bti davar hamgiin dood talda ta nar 1.3-1.8 say tugrug avdag bzde ene chin emchiin tsalingaas ch barag ih shuu tgd surte medlegtei ch yumshig zolbin mubis gedeg surguul tugsuul bagsh bolno bti ineed hurge teghu

Avatar

Зочин 2023-09-25 66.181.182.153

Хангалттай цалинтай. Арын ард нь АН-ын Дүлзэнгүүд бий

Avatar

Зочин 2023-09-25 203.91.115.56

Багш нарын бага цалин 1 сая 370 мянга дээшээгээ 2 сая 500 мянга гэж байхад ажил хаяна гэж солиорхоо боль Харин нь улны тэтгэвэр 550 мянга авдаг ахмадууд минь бүгд нэгдэж жагсах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-25 202.55.188.91

16-р сургуульд сурдаг хүүхдүүд мэдээлэл зүйн кабинетгүй учраас өнөөдрийг хүртэл мэдээлэл зүйн мэдлэг улаан нойл байгаа шүү.Худлаа гэвэл тус сургуулийн сурагчидаас мэдээлэл зүйгээр дагнасан шалгалт аваад үзчихээрэй.Тийм байхад багш нар нь ичихгүй зөвхөн өөрсдийн амиа бодож цалингаа нэмүүлнэ гэж ч байх шиг ичээчээ

Avatar

Sunny 2023-09-25 202.55.188.91

Дурандаа багш болчихоод олигтой зааж сургасан юмгүй байж юу солиорцгоогоод байгаа эргүүнүүд вэ?! Хүүхдүүдээр барьцаалж ажил хаяна гэж жилийн жилд л айлгах гэж яддаг,олигтой үр дүнд ч хүрч чадахгүй байж…Нэмбэл нийтээр нь нэм!!! Үгүй бол зөвхөн багш нарт нэмнэ гэж байхгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2023-09-25 59.153.115.49

зөв дэмжиж байна

Avatar

. 2023-09-25 66.181.191.52

Davrtsn buddy ni tgd yah ym

Avatar

St 2023-09-25 66.181.191.52

Tsaling ni nmed2 onodnyh shige bvl butqshde oligtoi ch hichele zaachq

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.88.170

Тэр удирдаад байгаа Багш Нарын ҮЭХороо гээд байгаа нөхдүүдтэй нь ямар нэг байдлаар яриад л нам дараач

Avatar

ззз 2023-09-25 202.21.108.30

Ихэнх багш нар хичээлээ олигтой заадаггүй,чадвар муутай.харьцаа муу.одоогийн цалин болнодоо.тэгээд бас хүүхэд загнадаг

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.176.9

zailaachee

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.190.186

Bagsh nariig olnoor beltge. Naaduulaa uur ajil ruu ni yavuul. Tetgeveriin xuvid 1404k xyazgaar togtoodog buruu. Itgeltsuuriin ach xolbogdol ur dun alga baina.

Avatar

Иргэн С 2023-09-25 103.161.242.79

Бэлдэхийн гэж бичдэг болоо юу? а**а а**а… ийм сэтгүүлч ч байх гэж

Avatar

Ард 2023-09-25 202.9.46.155

Төриин хулгаачуудын эсрэг хатуультай болгох гээл талбайд жагсаал болхоор очиж бай тэгсэн бол аль эрт цалин гэж гошного шиг дүлэхгүй байсан дэлхиид яваандаа багшииг цахимаар оролдог болхон тодорхой болсоншдэээ шантаачингуудааа

Avatar

Нэргүй 2023-09-25 103.242.47.122

yag vnen shdee.iim baga tsalintai achaalal ihtei ajilladag bagsh baga tsalingaar amidralin batalgaa bhgvigees gadagshaa daijij hvni nutagt ywah bolj bn shvvdee. tiim uchraas tsaling ni nemj ogoh ni zow shdee

Avatar

Ул 2023-09-25 202.9.46.155

Энэ заах чадваргүй эцэг эх хүүхдүүдииг дарамтлаас хэтрэхгүй лалрууд ажилахгүй байж болоншдээ цахимаар хичээл заадаг багшууд их болсоншдэээ мангаруудаа дэмии багш нэртэнгүүд ажилаа голсон гарууд цагдаа цэрэг сувлагч эмч цэвэрлэгч гээл адилханшдэээ

Avatar

Зочин 2023-09-25 202.126.90.45

Манай багш нар МАН ын сонгуульд их гүйсэн ш дээ, цалинг нь нэм

Avatar

зочин 2023-09-25 202.126.88.131

цалин нэм гэж тэмцэх биш бүх шатны луйварчидтай тэмцээч. Төрд шингэсэн, улсын баялагийг цөлиөж, завшиж байгаа луйварчидтаы тэмц. Авидгал, луйвар, ченж байхгүй болвол амьдрал аяндаа сайжирна.

Avatar

Зочин 2023-09-25 202.126.90.21

Үйлдвэрлэл үр ашиг өсөөгүй, улсын орлого төсөв сайжраагүй үед цалин тэтгэвэр хяналтгүй нэмбэл юмны үнэ хязгааргүй өсч,мөнгөн тэмдэгт хоосон цаас л болно Имфляц л хяналтгүй нэмэгдэнэ. Монголын эдийн засгийг сүйрүүлэх зорилготой ардчилагч гэх хулгайч луйварч,хорлон сүйтгэгчид л сэдэж, нийгмийн мулгуу тэнэг,эсвэл хорлогч хэсгүүдийг үүнд татан оруулахыг санаархаж байна

Avatar

Багш нар зайлаа 2023-09-25 202.126.89.252

Сонгууль н өмнөх далд эзэнтэй, даалгавартай жагсаал бгаа шүү

Avatar

Зочин 2023-09-25 66.181.187.43

үнэ зохиомлоор нэмдэг улсуудтай тэмцээчээ хий хоосон худлаа засаг төрлүүгээ үргэлж дайрцгаах юм

Avatar

zochin 2023-09-25 202.55.188.89

Hohi chini bolj.Hulgaich Chinbat 724 terbumiin urtei.odoo hashaani 7 tb olgoj baihiin orond bagsh.emchiin tsalin.surguuli tsetserlegee bariach.** narmai hamartai ohiniig n mungeer said bolgoloo.boloo bishuu.Avstraild toglolt hiisen 1 tb mungiig Nomingoos salgaj avaarai.Etseg.ohin 2 MGL tureer yaj toglidgiig ard tumen harlaa.ES n medleg.chadvar.zangarag ch alga.zailj uzetsgee.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.41.13

Бүх л төрийн алба хаагчид цалин бага авч байгаа. зарим нь маш хүнд нөхцөлд ажилладагч хэл ам хийхгүй байна. Багшийн ажил харьцангүй хөнгөн ажил мэддэг зүйлээ л өдөр бүр яриад байх нь хүнд ажил биш. Улс орны эдийн засаг дийлэх үү.. Сайн л бодох хэрэгтэй дээ багш нар минь. хэмжээнээс хэтэрсэн зүйл нэхэж улс төрчдийн гар хөл болж болохгүй

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.124.131

Экспортоо сайжруулаагүй тохиолдолд ямар ч боломжгүй. Манай улсын экспорт 7 тэрбум ам.доллар бөгөөд нийт хөдөлмөр эрхэлдэг 1,1 сая иргэн бий. 7000000000/1100000=6363 ам.доллар жилийн цалин авах боломжтой ба үүнийг 12 сард хуваахад сарын 530 ам.долларын цалин буюу 1,823,200 төгрөгийн дундаж цалин 1 хүн оногддог. Экспортоо сайжруул, манай улс улам их орлого олдог бол Багш нарынхаа цалинг нэмж бололгүй яахав. Бодит байдал л ийм байна.

Avatar

zochin 2023-09-25 183.177.98.26

Хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг багш байхгүй болсон. Олигтой юм заахгүй байж, сурах бичгийн хуудас хуудсаар гэрийн даалгавар өгдөг ч шалгадаггүй. Бушуухан хичээлийн цаг дуусаасай гэсэн цаг аргацаасан багш нар олон байгаа шүү. Хүүхдүүдтэй ялгаварлаж харьцдаг, эцэг эх нь долигнож байвал хүүхдийг нь онц гаргадаг худлаа гарууд ш дээ.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.131.238.26

чи сая төгрөгийн цалин аваад өглөөнөөс орой болтол сургууль дүүрэн орилсон, чарласан эрхийн балай юмнуудтай ажиллаад үзээч, чамаас ямар сэтгэл гарах нь уу харья

Avatar

Нэргүй 2023-09-25 202.55.188.91

Өөрөө багш бололтой юм аа даа?! Сурагчдаа эрхийн балай юмнууд гэж дүгнэдэг багш нэртэй мал байгаад ч яах вэ дээ!!!

Avatar

Хотын иргэн 2023-09-25 39.7.47.141

Хүн хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг нийгэмд шилжээд удаж бна. Сурлагын амжилт жил бүр муудаж байхад яахаараа та нарын цалинг нэмэх ёстой гэж.

Avatar

Хотын иргэн 2023-09-25 39.7.47.141

Амныхаа зоргоор хуцацгаах юм. Шантаажаар амьдраад сурсан хулгайчууд л байна. Багшаас бусад нь яах юм. Тэгж ихээр цалин нэмэх боломж ч төр засагт нь байхгүй байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.21.107.5

Moroodhod mongo tolohgui bval ogchmoor bna hulgai hiih mongo uldehgui 76 gaas

Avatar

Болор 2023-09-25 139.5.217.27

Ийм цалинг ийм олон багш нарт өгөх эдийн засгийн нөөц энэ улсад байгаа юу. Бүх зүйл шарадлага, хүсэлтээс хамаарахгүй, харин боломж, нөөцөөс л хамаардаг… ийм боломж байхгүй байхаа, харин Эрдэнэт үйлдвэрийнх шиг шаардлагынхаа тал дундуурыг нь тасалж авах гэсэн махинаци санаа байх

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.90.110

Зөв. Ер нь атаа жөтөөний үр, амьдралд ямарч нэмэргүй паалантай төмрөөр хүн хуурах соц аргаасаа ангижирч гадаад орнууд шиг мөнгөөр үр дүнг тооцох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-25 139.5.219.91

ДАВАР МАЛНУУД

Avatar

Z 2023-09-25 66.181.161.138

Давраа шаагаад байхын!

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.89.237

Маш зөв

Хүний олон хүүхдийг сургачихаад 1 сая төг авна гэдэг бол гадуурхал шүү

Avatar

123 2023-09-25 202.179.15.130

ГАРИГ АНДУУРСАН НӨХДҮҮД ҮҮ

Avatar

Вай 2023-09-25 202.126.89.114

СУУРЬ БҮРЭН ДУНД Боловсрлыг хэт хөөргөж Бизнис болгоод байгаа Хувийн Хэвшил ба Төр Засаг буруутай энэнд ‼️ Хүүхэд БОЛОВСРОЛООР ТАЛХАА ОЛДОГГҮЙГ САНАЦГААЯ ☝️ Харин ДУНД ба ДЭЭД Боловсролоор л Насан Туршийн Талхаа Олдог юмдаа👌

Avatar

Нэргүй 2023-09-25 103.212.118.60

3,5 -4,0 саяд хүргэх боломкж нөхцөл бий , дэмжинэ , багш нараа хүндлэнэ . дэмжинээээээээээээээээ

Avatar

Боловсролын Ангилал зүй 2023-09-25 202.126.89.114

Суурь Боловсрол буюу Бүрэн Дунд Боловсролоор Хүүхэд Хаана ч Хэзээ ч Талхаа Олж идэхгүй ☝️ Харин Дунд ба Дээд Боловсролоор л Хүүхэд Талхаа олж иддэг юм. Суурь Боловсролыг Хүүхэд 70% нь Гэр бүл, Орчин Нийгмэсээ олж авах ба 30%-г Сургууль дээрэс олж авна.

Avatar

Гарч өглөө 2023-09-25 202.126.89.114

ПҮҮ….ИНЖНААРААС ХЭД ДАХИН ИХ ЦАЛИН АЙЙЙЙ 🤩

Avatar

Нэргүй 2023-09-25 103.212.116.81

юу хуцаад бга юм бэ? Хүүхэд сурган хүмүүжүүлдэг багш нар ийм ухамсаргүй байж болдог юм уу? Аттестачлал явуулаач. Аймаар багш нар хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байчихаад, мэдлэг ур чадвараа дээшлүүлчихээд цалин нэх. Нэг сургуулийн бага ангийн багш авгай 1 дүгээр ангийн жаахан охины толгой руу цохиод авсан гэсэн ш дээ!!!

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.89.114

Монголчууд өөрсдөө СУУРЬ БОЛОВСРОЛ-г Хэт хөөргөж, Үнэд оруулж Бизнис Болгосноос болж бна ☝️Жилд 100 саяын Дунд Сургууль байгаа юм чинь 1000 долларын цалин авч л байгаа шүү дээ тгэд ч.

Avatar

Баяраа 2023-09-25 66.181.184.37

Цэцэрлэгийн багш нарыг орхигдуулж болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.188.180

Та нар доллараар цалинжих гээд байгаа долларын эх орон америк рүү гее яв даа Монгол орон үндэсний валют төгрөгөөрөө цалингаа олгоно go to US and happy end u’ll have

Avatar

Засгийн газар төрийн албан хаагчийн тоог бууруулж цалин нэм 2023-09-25 59.153.112.46

Хүн эрүүл өвчингүй байж сурч багшилна. Монголын эмч сувилагч нарын цалинг нэмэх.Төрийн албан хаагчийн цалинг жигд нэмэхгүй бол ялгаварлан нэг хэсгийг ядууралд хүргэнэ.Засгийн газар Эрдэнэтийн УБҮйлдвэрийн ажил хаялтад буулт хийсэний гор Монголын эдийн засаг санхүүг хүндрүүлэх нүхийг ухлаа.

Avatar

Нэргүй 2023-09-25 139.5.218.45

Цалинг нь ажилласан жил, гаргасан амжилтаар нь шатлалтай нэмэх нь зөв. Өөрөөр хэлбэл үнэхээр сайн багш өндөр цалин авах ёстой. Тэрнээс биш багш гэхэд хэцүү нөхдүүд зөндөө болсон шүү. Тэд нарт өндөр цалин өгч өөрсдийгөө хорлоод хэрэггүй.

Avatar

Төгрөгийн ханшийг 3500 цааш унагааж болохгүй 2023-09-25 59.153.112.46

Мөнгө хэвлэж цалин нэмбэл 2024 онд төгрөгийн ханшийг унагааж үнийн өсөлт гаарна.Өнгөрсөн 7 сард 1.8 их наядаар цалин нэмээд гурил талх хүнсний үйлдвэр хувийн аж ахуйн нэгжүүд ажилтаны цалингаа нэмээд үнэ өсөж байна.Цалин нэмэх эх үүсвэр том эрсдэл 240 мян төрийн албан хаагчийг 20% цомхотгож цалин нэмж болно

Avatar

Бодоо 2023-09-25 202.9.46.203

Олигтой юм зааж сургаж чадахгүй ямар ч мэдлэггүй багш нар бүү давар, Компютераа форматлаж, принтерээ тэглэж чадахгүй байж цалин нэхэх юм. Бүүр ямар ч мэдлэггүй шүү.

Avatar

. 2023-09-25 66.181.185.18

сурлага муутай нөхөр байж дээ

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.185.136

Хамгийн түрүүнд тэр гаргаж ирсэн Данхаа зайлуулаачээ

Avatar

Зочин 2023-09-25 202.126.89.132

Дарга нарын шаасан нүүрсээр бодвол нэг портерч хүрэхгүй нүүрс

Avatar

Зочин 2023-09-25 202.126.89.132

Жипний 1ширхэг дугуй авч хүрэхгүй цалин

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.89.38

Даварцан шээснүүд вэ зайлаа баахан хоосон толгойтой багш нэртэй хачин юмнууд

Avatar

Нэргүй 2023-09-25 103.9.90.100

багш нар маш их орлоготой, ном бичнэ, өдөр өнжүүлэх ажиллуулна, давтлага өгнө. цалин бага боловч хичэлээс гадуурх орлого их шүү

Avatar

Нэргүй 2023-09-25 103.9.90.100

12-14 настай хүүхдүүд хүүхэд шатааж байна, дээрэм хийж байна, хулгай хийж байна. хүнтэй зүй бус харьцаж байна. та нар юу заагаад байгаа юм. та нарын гараар орсон хүмүүс их хуралд хулгай хийж байна. ийм хүмүүст юм заасан байна.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.131.238.26

Багш нарын зөв. Өглөө 8-аас орой 7 хүртэл тэр их хүүхдийн шуугианд ажиллана. Дээрээс нь бөөн бичиг цаас хийнэ. Тэгээд сард гар дээр ганц сая төгрөг авна. Энэ нь үйлчлэгч, сахиулын цалингаас бага цалин. Доор олон юм яриад байгаа гарууд ганц хүүхдийн даалгавар хийлгэх гэж яадаг бил ээ та нар? Багшийн чанар нэхэж байгаа хүмүүст хэлэхэд 15 хүүхэдтэй орох англи хэлний хичээлийн 48-52 хүүхдэд орж байхад яаж чанар ярих юм? Яагаад ийм олон хүүхдэд орж байна гэхээр багш хийх хүн байхгүй болсон

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.89.132

Дарга нар нүүрс идээд завгүй, Та нар хуцалгүй өгснийг нь гудар

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.46.221

Уг нь багш нарыг сэхээтэн, юмны наана цаанахыг ойлгодог хүмүүс гэж ойлгодог байлаа. Тэгтэл ийм мангар юм яриад сууж байгаа багш сурагчиддаа яг юу заадаг бол гэхээс яс хавтайна.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.131.238.26

АРХИ УУХААС ӨӨР АЖИЛГҮЙ ЦЭРГИЙН АНГИЙНХАН 1.8-3.2 САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙХАД ТЭР ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ БАГШ НАР ЯАГААД 1 САЯ ТӨГРӨГ АВАХ ЁСТОЙ ЮМ.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.90.16

bvgd sain bgaa tsalin ni mu bolhoor

Avatar

зочин 2023-09-25 139.5.219.239

Монголд хүний амь чухал бишүү. Хүн байхгүй бол боловсрол байхгүй. Малаа биш хүнээ нэгдүгээрт тавь. Тийм учраас эмч нарын эмнэлгийн ажилтны цалинг 1500 доллар болго гэвэл яах вэ. Багш нар эмнэлгийн дэргэд хамгийн сайхан ажлын байртай байж ажил хаяж байгаа бол бүгдийг ажлаас халаад багш мэргэжлээр сурч байгаа бүх оюутнаа ажлд аваа. Засгийн газраас Багшийг их хөөрөгдөөд байгаа сайдын чинь ажлын үр дүн ажил хаялтаар илэрч байна. Багш мэргэжлийн бус хүн сайд болох ийм л хортойг амсч байгаа нь тэр.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.131.238.26

чи багш хийгээ ч тэгээд. чадахгүй байж гуцаад суух юм

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.160.86

1000$-т тэнцэх хэмжээний мэдлэгтэй, чадвартай багш хэд байгаа билээ???

Avatar

Эрдэнэтийн ажилчидын цалин нэмэх шаардлага төгрөгийн ханш унагаах эхлэлийг 2023-09-25 59.153.112.46

Эхлээд Эрдэнэтийн УБҮ цалин нэмэх ажил хаялт дараа Багш нар гээд,.
………… Төгрөг хэвлээд цалин өсгөнө төгрөгийн ханшинд нөлөөлнө үнийн өсөлт гаарна.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.181.48

Түгжрэл багасна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж