Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарчээ.
Тэдний нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобусаар зорчих үнийг нэмэх нь зөв гэв. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон.
Нийтийн тээврийн газраас үйлчилгээ болон үнэ тарифтай холбоотой иргэдээс асуулга авч байгаа бөгөөд та бүхэн энд дарж QR кодыг уншуулж саналаа өгөх боломжтой.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ЗАРДЛАА ТООЦВОЛ ИРГЭД 1350 ТӨГРӨГӨӨР АВТОБУСААР ЗОРЧИНО
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар "Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд бид иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон.
Үндсэн хугарлын дүн буюу зорчих тээврийн хөлс, үйлчилгээний зардал нэмэгдээд автобус 1350 төгрөгөөр зорчих ёстой. Энэ бол зөвхөн нийтийн газраас хийсэн судалгаа биш. Олон улсын судалгааны байгууллага, бусад холбогдох нэгжүүдийн гаргасан дүн.
Гэхдээ бид эхний ээлжид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна" гэв.
Зочин 2023-09-25 103.57.94.141
Автобусны төлбөр 1000 төгрөг болгох ёстой.Ялангуяа цэрэг, цагдаа нараас авах нь зөв.
Зочин 2023-09-25 45.154.108.18
Би монгол хүн биш гэхдээ монголд хэдэн жил амьдарсан. Энэ бодлого монголыг сүйрүүлэх болно. Энэ бохир, бетонон ширэнгэн хотыг. Миний маш их гайхсан зүйл бол үргэлж иргэдийнхээ эсрэг ажилласаар ийм байдалд хүрсэн! Ямар ч хот төлөвлөлт, бодлого, мэдлэг боловсрол гэж байдаггүй. Ер нь бүх төвшиндөө! Ийм байдлыг энэ улсад хаанаас ч харж болно.
Bat 2023-09-25 203.217.139.240
tiim hetsuu bgaa bol zugeer niiteern 500 togrog bolgoh hrgte tegvl bolomjtoi mon joloocid ogh mongiig huraadg bolvol oor herg iim amarhan asuudliig shiidej chadku ysnch medleggumdee niitiin Teever!!!!!!!!??
Irgen 2023-09-25 203.217.139.240
ymar uneniig heleevee zov shuuu…
Зочин 2023-09-25 202.126.92.175
Үнэ нэмхээс өмнө жолоочид өгч байгаа мөнгөө дансанд оруулдаг болчихвол орлого зардлагын зөрүү багасна. үгүй тохиолдолд нийтийн тээвэр орлогоо дутуу авсаар л асуудал шийдэгдэхгүй л явна, мөн 1350 төгрөгийн зардлыг бууруулах арга хэмжээ авч байгаа мэдээлэх хэрэгтэй байна. дараа нь харин хэрхэн нэмэхэ ярих зөв бол уу
Зочин 2023-09-25 202.131.235.198
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597
ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
Зочин 2023-09-25 66.181.186.92
1000 гээд бүхэл дүнтэй тогтоовол нөгөө л жолоочид өгдөг зөрчил арилахгүй. 1350 төгрөгөөр тогтоовол жолоочид мөнгө өгдөг зөрчил арилах буй за.
Зочин 2023-09-25 202.55.188.35
үнэдээ биш үйлчилгээндээ л анхаарцгаа
Зочин 2023-09-25 213.87.131.223
))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-25 66.181.168.8
БУЦААД КОНДУКТОРТОЙ БОЛООД МӨНГӨӨ ХУРАА ЯРШИГ, КАРТ ХЭРЭГЛЭЖ МЭДЭХГҮЙ ЭРГҮҮ НОВШНУУДААС БОЛООД МӨНГӨӨ ИХЭНХИЙГ НЬ ЖОЛООЧИД АЛДААД БАЙЖ НЭМНЭ ЧИХШИГ ХУЦААЧ ТАРХИ ТОЛГОЙ НЬ АЖИЛДАГГҮЙ АВТУУСААР ЯВЖ ҮЗЭЭГҮЙ МАЛНУУД
Зочин 2023-09-25 202.126.90.21
Автобусны билет авдаг хүмүүс эрс цөөрсөн юм билээ. Ихэнх хүмүүс билетгүй зорчиж мөн жолоочид бэлэн мөнгө өгч харагддаг. Энэ нь бүр хэвшил болсон байна.Нийтийн тээвэр төсвийн мөнгөөр л хөдөлж байна. Үүнийг эхлээд зас. Болохгүй бол автобус бүрд хянагч ажиллуулахаас өөр аргагүй юм шиг.
зочин 2023-09-25 66.181.166.196
Жолооч нарынхаа бэлэн мөнгө авдаг асуудлыг цэгцлэхгүй бол ямар тэнэг нь жолоочид 500г өгөөд явчих газар карт уншуулж 1500-р явах юм бэ, орлогоо бүрэн цуглуулж чдахгүй бол хэд болгоод ч алдагдал буурахгүй ш дээ
Зочин 2023-09-25 59.153.112.128
жолооч нар чинь тал зардал иддэг.тэр асуудлаа эхлээд цэгцэл
Зочин 2023-09-25 66.181.189.86
1500 болчихвол жолочдоо 500 өгөөд яваад байх байлгүй
Mongol 2023-09-25 66.181.166.72
Нийтийн тээвэрээ 1500 төгрөг болох нь зөв
Irgen 2023-09-25 203.217.139.240
ci bol amidral medhgu ** hun
Зочин 2023-09-25 66.181.160.55
тэгвэл автобусаар ява яахийн 1500 гаар таксындаа сууя
зочин 2023-09-25 202.9.46.235
Хүмүүс мөнгөөр биш картаар үйлчлүүлдэг автобуссны жолооч мөнгө авдаг луйврыг цэгцэлж улс зарлага орлогоо тооцож нэмэх үгүйг шийдээч ээ соц нийгмийн үед кондуктор гэж том луйварчин байлаа ,,,кк
Зочин 2023-09-25 202.126.90.54
Бараг бүх хүн нь төлдөггүй юм бна лээ шдээ, ахмад настнаас эхлээд хүүхэд хүртэл төлөх хэрэгтэй. төлбөрийг ялгамжтай тогтоогоод бүх хүн төлөөд явах нь нийтийн тээврийн хөгжилд хэрэгтэй.
Зочин 2023-09-25 103.57.93.132
Ихэнх зорчигчид бэлэн мөнгөө жолоочид өгөөд явах юм, жолооч санхүүтэйгээ ямар тооцоо хийдэг вэ?
Зочин 2023-09-25 202.131.227.82
ЯЛАНГУЯА ОЮУТНУУДЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОО.
Зочин 2023-09-25 203.17.23.177
ИЙМ БАЙЖ Л БАС МЕТРО ЯРИХ ДУРТАЙ ООРКУУД ШҮҮ. АВТУУСНЫ 1000-ЫГ ИХ ГЭЖ БОДДОГ. МЕТРОТОЙ БОЛБОЛ ДОР ХАЯЖ 3000-ААР ЗОРЧИНО. АВТУУС КОМПАНИУД ОДОО ӨӨРСДӨӨРӨӨ САНХҮҮЖЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ Л ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ, ҮЙЛЧИЛГЭЭ Ч САЙЖИРНА. МОНГОЛД БОЛ УЛС МЕНЕЖЕМЭНТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД БҮГД ҮЙЛЧИЛГЭЭ МУУТАЙ
Зочин 2023-09-25 103.57.92.105
2012 онд автобусаар зорчих төлбөр 500 буюу 0,42 цент байсан бол 2023 онд 500 төгрөг хэвээр хэдий ч доллараар 0,14 цент болсон байна. Энэ хооронд дундаж цалин 500,000 төгрөгөөс 1.900.000 төгрөг болж өссөн байна. Төлбөрийг өсгөхгүй бол энэ салбар унана шүү
Зочин 2023-09-25 202.9.46.10
Үнэгүй явахыг болиул.Хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, хүүхэд хамаагүй бүгд мөнгөө төл. Картгүй хүн жолоочид мөнгө өгдгийг таслан зогсоо. Бэлэн мөнгөөр нэг удаагийн билет зар. Банкны картаар төлж болохоор болго.
Зочин 2023-09-25 192.82.65.243
Автобусанд суусан бүх хүн төлбөрөө картаар төлдөг болгооч ээ. Манай улсад огт хэрэггүй нийгмийн халамжаа зогсоох хэрэгтэй шд. Оюутан, Ахмад настан гээд л хөвөрч өгнө.
Батхуяг 2023-09-25 202.126.90.123
Юм л бол үнэ нэмж асуудал шийднэ гэдэг хуучны залхуу арша барьлаасаа салаач.Автобуснб жолоочид өгч байгаа бэлэн мөнгийг орлогонд авдаг,ямарч төлбөр төлөхгүйгээр автобуссаар зорчидог ажилгүй залуусаас үйлчилгээнийхээ зардлыг авдаг болох ажлыг зохион байгуул.Яаж гэж асуух байх Дараах байдлаар үүнд:Нийтийн тээврийн хянагч нэртэй буудал дээр зогсоод карт цэнэглэнэ гэж хашгирдаг хүмүүсийг автлбуссан дотор хяналт тавиул.жолоочид 500 төг өгч зорчдог хүмүүст 1000 төгөргийн билет өг,карт билегүйг торго.
Зочин 2023-09-25 103.212.116.81
битгий хуцаартай. Жолоо нараараа төлүүл. Автобусны жолооч нар нийтийн тээврийг дампууруулж бга шүү!!!
Чанар & Хүртээмж 2023-09-25 202.126.89.114
Автобусны Үнэ 100 төг-өөс 1000.,10000……хязгааргүй өслөө ч ХҮРТЭЭМЖ & ЧАНАР-т огт АХИЦ Гарч байсан удаа үгүй ‼️
зочин 2023-09-25 202.126.88.179
автобусанд сууж байгаа 10 хүний тал нь үнэгүй зорчдог. ер нь бүх хүн автобусаар үнэ төлж явдаг болгож болохгүй юу. ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд , цагдаа, онц тээвэрчид ч билүү тэр хүмүүст дансанд нь ч юм уу, картаар ч юм уу мөнгийн нь өгч болно ш дээ
Зочин 2023-09-25 203.17.23.177
ТЭГЖ ӨССӨН УДААА БАЙХГҮЙ БАЙНА ООРКОО.
Зочин 2023-09-25 103.87.255.131
Автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, тав тух, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна.
Зочин 2023-09-25 59.153.112.231
Банкны картаа холбоочээ
Зочин 2023-09-25 202.9.46.221
Автобусны үнээ нэмэх биш, автобусанд мөнгө төлдөг хүнийхээ тоог нэмэх шаардлагатай. Автобусанд 10 хүн суухад 5 нь огт төлөхгүй, 1 нь жолоочид бэлэн мөнгөө өгч, үндсэндээ 4 хүн л мөнгөө төлөөд сууж байгаа баримжаа дүр зураг л харагдаж байна шүү дээ.
Зочин 2023-09-25 124.158.126.107
аль ч улсад нийтийн тээвэр бол ашиг олдог бизнес биш байдаг. гэтэл монголд нийтийн тээврийг ашиг олдог бизнес гэж ойлгоод хувийн хэвшилд өгөөд бүтэхгүй гэдэг нь батлагдлаа. түгжрэлийг бууруулах хүсэлтэй байгаа бол нийтийн тээврийг сайжруулаад, хямд байлгаад, аль болох олон хүмүүсийг нийтийн тээврээр явдаг болгох хэрэгтэй. нийтийн тээврийг буцаад төрд авах хэрэгтэй. автобус 1000 болвол суудаг хүний тоо багасгаад, хувийн машины тоо нэмэгдэнэ.
иргэн 2023-09-25 139.5.219.92
Төрд авчихаад бүр баларч байна л даа. Мөнгөө төлөөд явахгүй бол алхана биз.
зочин 2023-09-25 203.91.119.46
Бүх зорчидоо картаар зорчуулдаг болохгүй бол автобусны жолооч нарын түрүүвч л их зузаарах юм байна даа.
Зочин 2023-09-25 66.181.160.86
Тэгээд 1350₮ болгоочээ, юугаа хүлээгээд гөлөлзөөд байгаа юм бэ?? Алдагдалтай ажилладаг ААН гэж байх ёсгүй!! Төрөөс татаас өгнө гэдэг нь татвар төлөгч иргэд бидний мөнгийг л эргүүлээд өгч байгаа хэрэг!! Тийм учраас иргэд өөрсдөө мөнгөө шууд төлөөд явсан нь дээр!!!