Монгол эм импекс концерн оны шилдэг импортлогч байгууллагаар тодорлоо

Монгол эм импекс концерн оны шилдэг импортлогч байгууллагаар тодорлоо

Монгол эм импекс концерн оны шилдэг импортлогч байгууллагаар тодорлоо

Эрүүл мэндийн технологи 2023 үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн үзэсгэлэн МУЗГ-аас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласны хүрээнд онцлох 21 ажлын нэгээр тодорч олон улсын хэмжээнд  өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд  нийт 80 гаруй гадаад болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллага,  тоног төхөөрөмж үйлдвэр, эмнэлгүүд оролцлоо. Тус үзэсгэлэнг сүүлийн 10 гаруй жил Монголын эм зүйн салбарын ууган байгууллага болох Монгол эм импекс концерн дэмжин ажиллаж байна.

Мөн дээрх үзэсгэлэн дээр Эрүүл мэндийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ удаад Монгол эм импекс концерн оны шилдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ИМПОРТЛОГЧ байгууллагаар гурав дахь удаагаа шалгарлаа. Тус байгууллага нь энэ жил түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тул  уншигчдынхаа өмнөөс нийт компанийн хамт олонд халуун баяр хүргэе.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж