Газрын тосны үйлдвэртэй болтлоо ОХУ-д сүсэглэх л арга үлдлээ

Газрын тосны үйлдвэртэй болтлоо ОХУ-д сүсэглэх л арга үлдлээ

Газрын тосны үйлдвэртэй болтлоо ОХУ-д сүсэглэх л арга үлдлээ

Орос найтаахад Монгол ханиад хүрдэг гэж үг бий. ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглох талаар мэдэгдэв. Тус улсаас шатахуун, түлшний бүрэн хамааралтай монголчуудын хувьд дээрх мэдээлэл түгшүүр зарлав. Зарим иргэд ШТС-дад дугаарлаж эхлэв. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орны иргэд байх хэцүү. Шатахууны хомстолд орж, ШТС-руу хэдэн цагаар дугаарлаж зогссон гашуун түүх бидэнд бий. Тэр ч бүү хэл шатахуун хомсдох сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцид дарамт үзүүлдэг. Хэрэв ОХУ-аас тогтоосон шатахууны хоригт орчихвол Монгол Улсын эдийн засагт болоод иргэдийн амьдралд олон эрсдэл бий болно. Тиймээс өнгөрсөн долоо хоногт газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой үүссэн асуудлыг тоймлон хүргэж байна.

ОХУ БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЭКСПОРТДОО ХОРИГ ТАВИВ

 ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглох талаараа есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Тус өдрөөс хойш хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хоригт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн улс хамаарахгүй. Тодруулбал, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргизэд засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуун тус хоригт хамаарахгүй аж. Сүүлийн саруудад ОХУ бензин, дизель түлшний хомсдолд орж, инфляцитай уялдуулан жижиглэнгийн үнийг хязгаарлах гэж оролдсон ч шатахууны бөөний үнэ огцом өсчээ. Ургац хураахад түлш маш чухал байдаг учир Оросын зарим хэсэгт нөхцөл байдал хүнд байгаа юм. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ, төмөр замын тээврийн гацаа, рублийн ханш суларсан зэрэг хүчин зүйл ч шатахууны зах зээлд нөлөөлсөн гэдгийг судлаачид онцолж байгаа юм. ОХУ есдүгээр сарын эхний 20 хоногт далайгаар тээвэрлэх дизель түлш, бензиний экспортоо бараг 30 хувиар бууруулж, 1.7 тонн болгосон байна.

Ж.ГАНБААТАР: МОНГОЛ УЛС ХОРИГТ БАГТААГҮЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Тийм учраас ОХУ-аас шатахууны экспортоо түр хориглосон асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тус мэдэгдлийн дараа мэдээлэл хийсэн юм . Тэрбээр “Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ны 15/35 дугаартай ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Уг тогтоол Гадаад харилцааны яамнаас албажиж, манай яаманд ирсэн. Гол агуулга нь тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан. Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр Евро-Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой. Энд манайх руу "Роснефт" компаниас экспортолж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа. Тогтоолыг уншаад үзэхэд манай импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй байна гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байгаа. АИ-92, АИ-95 шатахууны хувьд хоригт орсон байна. ОХУ дотооддоо дийлэнх тохиолдолд евро-5 ангиллын бензин хэрэглэдэг. Манай улсын хэрэглэж буй нь евро-2 гэдгийг та бүхэн мэдэж буй. Тиймээс “Ангарский” үйлдвэрийн евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 2490 төгрөгөөс хэтрэхгүйг албан ёсоор хэлье. Дизель түлшний хувьд нийлүүлэлтийн үнэ өсч байна. Гэхдээ ургац хураалтын энэ үед өсгөхгүй байх талаас нь чармайлттай ажиллаж байна. Хоногийн нөөц хангалттай байгаа ч гэсэн ачилт 7-10 хоног доголдоход Монгол Улсад асуудал үүснэ. Дизель түлшний нөөц түүхэнд байхгүй хэмжээний хангалттай байна. Засгийн газраас тогтоосон 30 хоногийн нөөцөөс илүү байгаа. Тогтоолтой холбоотой асуудлаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө эцсийн шийдвэр гарна гэдэгт бүрэн итгэж болно гэдгийг мэдэгдлээ

В.В.ВОЛОДИН: ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛИВАА ХЯЗГААРЛАЛТАД МОНГОЛ УЛС ОРОХГҮЙ

Шатахууны хоригт орсон эсэх асуудал эргэлзээ, ээдрээ дагуулсан энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-25-ны хооронд ОХУ-ын Төрийн Думын дарга ноён В.Володин Монгол Улсад айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар өчигдөр (2023.09.24) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ бол тус айлчлалын чухал үр дүн. Чухал чухалдаа айл өрх бүрийн, ААН бүрийн эдийн засагт шууд нөлөө үзүүлэх чухал мэдэгдэл боллоо. Ямартай ч Монгол Улс энэ онд ОХУ-аас авч хэрэгжүүлж байгаа шатахууны хоригт хамаарахгүй болсон нь түр боловч амсхиймээр бас алга ташмаар мэдэгдэл байлаа.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ХОЙШЛОВ

Тэгвэл цаашид бид өөрсдөө үйлдвэрлэгч орон болохын тулд юу хийх ёстой вэ. Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл хэзээ биеллээ олох вэ. Монгол Улс 2016-2021 оны жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь Моннгол Улсын нийт импортын 25-30 хувийг эзэлж байна. Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь  аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар болсон. Ингэхдээ Засгийн газар, Энэтхэг улсын "Экспорт-Импорт банк" хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон юм. Урьдчилсан тооцоогоор тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж үзэж бөгөөд 2025 онд ашиглалтад оруулахаа амлаж байлаа.

Тэгвэл  тус үйлдвэрийг баих төсөл ямар шатанд явж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хамгийн сүүлд өгсөн мэдээллийг дор сийрүүлье. Тэрбээр,Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт болох нэг тэрбум ам.долларын зээл олгохоор Энэтхэг улсын засгийн газар амласан. 2019 оны 12-р сарын 20-ны өдөр 1.2 тэрбум долларын зээлийг ТЭЗҮ-ийнх дагуу УИХ-аар соёрхон баталсан. Гэвч зээл батлагдмагц ковидын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан.Ингээд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар өнөөх 1.2  тэрбум ам.доллараас дөнгөж 112 сая долларыг л авч хэрэглэсэн. Гэтэл гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд 64.5 сая ам.долларын зээл төлөх цаг хугацаа болсон байсан.  EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын ажил EPC-1-ээс шалтгаалан бусад санхүүжилт нь хийгдэх боломжгүй байдалд хүрсэн. Ингээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан яамдын төлөөлөл орсон баг ажиллацгаасан. Манай яам Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээ хийсэн. Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ бидэнтэй маш сайн хамтарч ажилласны үр дүнд гэрээний өөрчлөлтийг амжилттай хийсэн. Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн банкны удирдлагууд ирж, бид гэрээнд өөрчлөлт оруулж, үзэглэсэн. EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын гэрээг тус тусад нь салгаж хийсэн. Багцууд аль нэгнээс хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа хийж, санхүүжилтээ аваад явах боломжтой болсон. Ингэснээр тус төслийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх боломж бүрдлээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан EPC-4 багц нэмэлт санхүүжилт шаардагдах нь тодорхой болж байна. Тиймээс УУХҮЯ-ны Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр асуудлыг оруулж баталгажуулсны дараа УИХ-аар соёрхон батлуулсны дараа санхүүжилтийн зөрүүг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ. Ингэснээр 2026 оноос үйлдвэрийн эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна гэлээ.

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах эсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Цаашилбал, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаа бууруулж чадах эсэх нь Монголчууд газрын тосны үйлдвэртэй болж чадах  эсэхээс шууд хамаарна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсон цагт ОХУ-аас хамаарах хамаарал буурна. Тийм нөхцөл бүрдээгүй цагт ОХУ шатахууны цоргоо хаачихгүй байгаасай хэмээн залбирч байхаас өөр сонголт алга даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-25 66.181.178.60

Уурганы үзүүрт мах өлгөөд нохойн хамар луу унжуулаад, зүтгүүлдэг. Түүн шиг манай улс төрчид ард олныхоо зовлонг өөрсдийн орших арга, жаргал, цэнгэл болгож баясах юм.

Avatar

Зочин 2023-09-25 66.181.160.91

Монголчууд сонин шүү нефть гадагш нь гаргаад тэгсэн хэрнээ шатахуун гаднаас авдаг .Ийм тэнэг байхад яаж өөдлөх вэ дээ

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-25 47.248.230.15

өөрсдөө залхуу, арчаагүй тэгээд дандаа 2 хөршөө муулна! Орос, Хятад 2 буруу

Avatar

Зочин 2023-09-25 202.126.89.177

Газрын тосны үйлдвэртэй болно гээд л Монголчууд бид хөөрцөглөөд байх юм гарах шатахуун нь маш өндөр өртгөөр энэ үйлдвэр баригдаж 600 км-ээс хоолойгоор Хятадын компаниас дэлхийн түүхий тосны зах зээлийн үнээр түүхий тосоо авч байгаа бага үйлдвэрлэл /массаар биш/ хийгдэх зэргээс болж шатахууны үнэ Хятадаас авсанаас 15хувь,Оросоос авсанаас 10 хувь өндөр болж байгааг, энэ үйлдвэр ашиггүй ажиллахыг ойлгохгүй байгаа нь харамсалтай

Avatar

өвгөн 2023-09-25 103.212.117.224

ямар ч үнээр хамаагүй фашист оросын дарамтаас гарах хэрэгтэй байна илжигээ

Avatar

Зочин 2023-09-25 66.181.179.113

Өвгөөн,тэгвэл машинаа биш,морио унадаа.Тэгээд эмээ уухаа мартав

Avatar

Нэргүй 2023-09-25 47.248.230.15

АНУ ын бензин ёстой гоё байдийшдээ.Дандаа мадэ ин ЮЭс Эй бензин машиндаа хиймээр байна.Чамтай санал нэг байна харин яаж авчрах уу?андаа.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-25 103.212.116.97

Оросоос бензин авах дургүй байгаа бол тэр Америкаас авч болно. Эсвэл Саудын Араб ч юм уу. Оросыг муулах дуртай ОРКууд бүгд ичихгүй Орос бензин хэрэглэж байгаа биздээ. Дургүй бол больчих.

Avatar

өвгөн 2023-09-25 103.212.117.224

охос троллоо монголоос зайлаарай

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.90.133

МАН төр барьж байгаа үед үйлдвэр бол баригдахгүй. Намаа санхүүжүүлж байгаа бүлэглэл ашигаа алдлаа юу. Хэдхэн компани улс орноор тоглож байна дөө

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.160.70

Энэтхэгүүд ер нь маш хульхи зальтай улс шүү!!!

Avatar

Нэргүй 2023-09-25 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.41.13

Дачин Тамсаг нефть олборлосон үеэс үйлдвэр яагаад бариагүй юм бэ. Түүнийг үе үеийн Ерөнхийлөгч, ерөнхий сайд нараас асууж байна

Avatar

Зочин 2023-09-25 139.5.218.65

Бага оврын үйлдвэр

Avatar

Зочин 2023-09-25 139.5.218.65

Хэрэв том үйлдвэр нь хэцүү байгаа бол Бага оврын нефть боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлэх талаар бодвол яасын.

Avatar

Нэргүй 2023-09-25 202.9.40.136

Үйлдвэртэй болсон 50%-аал дөнгөн данган хангана.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Маш их хөрөнгө мөнгө шаардагдах төслийн тооцоог хариуцлагатай хийх хэрэгтэй 2023-09-25 103.212.117.114

Анх УИХ-аар газрын тосны үйлдвэр барих тухай асуудал нэлээн эрт хэлэлцэх үед Лүндээжанцан "Үйлдвэрийн чинь түүхий эд баталгаатай, та нар тооцоогоо сайн хийсэн юм байгаа биздээ" гэж байсансан.Хашир хүн тэр үед л хэрвээ газрын тосны үйлдвэрийн түүхий эд хүрэлцээгүй болвол оросоос хамааралтай хэвээр байна гэдгийг мэдээд байж л дээ. ТЭГЭХДЭЭ ОДООГООР МУУ АМЛААД ЯАХАВ, ТҮҮХИЙ ЭД ХАНГАЛТТАЙ БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРАХААС. Төслийн хугацаа хойшлох тусам зардал өсөөд байгаадаа.

Avatar

Нэргүй 2023-09-25 103.229.176.140

90n saya malaaraa gazar haglah ajilaa hiiye. hereglehgui ene ih mal tejeej yadag yum.

Avatar

Нэргүй 2023-09-25 139.5.219.91

ГАЗРИН ТОСНИ УИЛДВЭРТЭИ БОЛСОН Ч ТУХИИ НЕФТ АВНА МАЛААА

Avatar

Нэргүй 2023-09-25 59.153.114.126

энэ орос тролл эсвэл нэг орос бичиж байна. монголоор ч зөв ,соёлтой биччихэж чадахгүй байж ,донгосох гэж. бас "малаа" гэчихжээ. нөгөө л дээрэнгүй зангаа харуулж байна . цаг цагаараа байдаггүй гэж монголын зүйр үг байдаг юм даа. энэ тролл монголыг газрын тос үйлдвэрлэнэ гэхээс шээс алдаж байгаа . иймэрхүү троллууд энэ үйлдвэрийг бариулахгүй байх зорилготойгоор ингэж троллдож байгаа. бид тууштай байж энэ үйлдвэрийг аль болох хурдан барих хэрэгтэй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж