"Авлига" хорооллыг нураах эрх зүйн чадамжгүйгээ хотын дарга мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

"Авлига" хорооллыг нураах эрх зүйн чадамжгүйгээ хотын дарга мэдэгдэв

"Авлига" хорооллыг нураах эрх зүйн чадамжгүйгээ хотын дарга мэдэгдэв

Голын голдиролд баригдсан "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамжийг наймдугаар сарын 31-нд тухайн барилгын компанид хүлээлгэж өгсөн. Гэвч хуулийн дагуу тус захирамжийг барилгын ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Хотын зүгээс бүхий л шаардлагатай арга хэмжээг өөрсдийн эрхийн хэмжээнд авсан бөгөөд одоо Барилга хот байгуулалтын яамны хэсэгт ажил саатаад байгааг албаныхан онцолсон.

Одоогийн байдлаар "Aqua garden" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж буй. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй байгаа юм.
Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал. Тиймээс тухайн барилгын ажил одоо ч зогсохгүй үргэлжилж байна.

“Акуа гарден” хорооллын хоёр блок барилгын ажил үргэлжилсээр байна. Яагаад зогсоохгүй байна вэ? гэх асуултад Хотын дарга Д.Сумъяабазар хариулахдаа:

-Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны салбарын хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий.

Тухайн газрыг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна.

ХУУЛИЙН ХУГАЦААГААР АВЧ ҮЗВЭЛ ТУХАЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРСНЫ ДАРАА ШИЙДВЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ
Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ. Тиймээс хуулийн хугацаагаар авч үзвэл тухайн барилга ашиглалтад орсоны дараа шийдвэр гарч болзошгүй. Тэгэхээр хотын даргын захирамж ч тэр, БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээсээр барилга ашиглалтад орох эрсдэлтэй байна. Хэрэв энэ шийдвэр албажихгүй шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орж, шүүх дээрх маргаан сунжрах магадлалтай.
Нөгөө талд яг ижил захирамж нь өнгөрсөн Баасан гаригт хүргэгдсэн "S’Outlet" дэлгүүрийн обьектыг буулгах ажил өчигдөр эхлээд байгаа юм. Иргэдийн зүгээс том, жижиг аж ахуй нэгжид яг адил шаардлага тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг хотын удирдлагуудаас хүсч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
32
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж