Энэ жилийн улсын наадмын түрүү бөх М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдээлэл бөх сонирхдог олон хүний анхаарлыг татаж буй. Цахим хуудаст түүний В сорьцын хариуг өнгөрсөн долоо хоногт гарсан гэх мэдээлэл гарсан. Холбогдох албаныхан энэ мэдээллийг үгүйсгэсэн төдийгүй Улсын арслан М.Бадарч ч өөрөө хариу ирсэн даруйд мэдээлэл өгнө гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2023.09.25/ М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан байна.
М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх бөгөөд одоогоор тов гараагүй байгаа юм.
Улсын арслан М.Бадарч өмнө нь /2023.09.07/ өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн. Мэдэгдэлд "Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.
Энэ үйлдлийг гардан хийсэн нь шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна" гэсэн юм.
Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь энд дарж унших боломжтой.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос албан ёсны мэдэгдэл хэзээ хийх талаар тодруулан хүргэх болно.
Зочин 2023-09-25 66.181.160.58
Юмжирдулам удганы шившлэг нь ДОПИНГ байсан юм уу😅😂🤣.
Би 2023-09-25 66.181.183.234
Баярлуулан балмагдууллаа биднийгээ. Битгий л хар машинаас болж ялагдлаа гэж булай болоосой. муухай бна
иргэн 2023-09-25 202.21.126.195
Бадарчын Б сорьц эерэг гарахгүй бол энэ түрүүлж дуугарсан нөхдүүдийн ам хэл хөлдөх учир анханаас нь эхлээд солиод кодыг нь наасан байгаа энэ бол үнэн.Солонгосын лаботори бас сөрөг гаргавал асуудалд орно.Энэ Хатанбаатар лабортари 2 хамгийн их холбоотой газрууд. Цол ахиулдаг балиар зүйлээ болио өөр бөхөд ун байсан ч юм билүү хэн мэдэх юм.Хэзээч биеэ хорлож цол авах гэж хэнч бодохгүй энэ бол но байгаа.Хамгийн эхлээд мэдээлэлийг тараасан Өнөржаргал Сайнзориг 2-т хариуцлага тооц.Бадарч сайн тэмц.
Нэргүй 2023-09-25 202.55.188.85
Нэг но байнадаа Бадарч сайн бөх шүү бүгд л барилдааныг нь мэднэдээ
zochin 2023-09-25 202.55.188.100
MUiin 3.4 say hunii idej bga huns.hortoi materialaar barisan oronsuuts.baigali orchini bohirdol.hytadiin hortoi mahaa shinjilj chadaagui MAMAN pisdaanuud naad sheesee bolioch.33 jil MU iig idehees eergui dampuuruulj orhiod .SHEES yrihaa boli.Yadgiim 1 aaviin huu turuulee biz.busad n daraa turuulene biz
W 2023-09-25 59.153.115.155
Bitgii ataarh
Нэргүй 2023-09-25 213.87.131.223
Харуулах боломжгүй.
Зочин 2023-09-25 66.181.190.95
тэнэг бөхчүүдийн шээс ярихаа одоо болиоч дээ. бөх үзэхээ ч больчихооч. харахаар сонсохоор дургүй хүрээд бна
Нэргүй 2023-09-25 202.9.41.13
Ямар ч байсан санаатайгаа допинг хэрэглээгүй байх. Тэр хүчтэй бөх гэдгийг наад захын сонирхогч хэлнэ. орхонг хорлодог шиг юм болсон байх гэж бодож байна. Энд нэг л но байна. Шинжилгээ авна гэдгийг мэдсээр байж хүн хэрэглэх үү. үгүй өөрөө ч мэдэхгүй байгаа. Харамсалтай байна. Одоо наадамд түрүүлсэн бөх болгоныг допинг хэрэглэсэн учир түрүүллээ гэж ярьдаг болох нь байна. Цол гуншин одоо холион бантан.
Нэргүй 2023-09-25 66.181.180.47
муусайн хорчингууд хор хутгасан байлгүй дээБадарч уул нь ингэхээргүй сайхан бөх дөө муу хэл ам нь холуур яваг
Нэргүй 2023-09-25 45.154.108.18
This is mongolian sport. WADA Really wonderful. Haha
Gir 2023-09-25 45.154.108.18
This is mongolian sport. Really wonderful. WADA Hahaha
зочин 2023-09-25 66.181.166.196
Хаха, ойлгомжтой ш дээ, А болон Б сорьцуудын хариу зөрнө гэж байхгүй, зөрвөл шинжилгээ хийсэн газар нь өөрөө асуудалд орно ш дээ, кк Байр, машин, мал хуй өгөөд далдганаад байсан гарууд одоо яана буцаагаад авах уу
Нэргүй 2023-09-25 202.21.124.131
Наадмыг нь самарч, Улсаар нь доромжилсон хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Хичнээн олон сайхан бөхчүүдийн хүсэл мөрөөдлийг үгүй хийв? Үзэгчидээ яаж доромжлов? Хариуцлага хүлээлгэхгүй бол ирэх наадмаар ч бас ийм асуудал үүснэ.
Нэргүй 2023-09-25 202.21.107.5
odoo yahuu shagnalaa haha 1 huuhen bavsan chin nuguuh ni dohtoi p s bsn mederemj
Нэргүй 2023-09-25 66.181.161.3
Гутамшиг нэр хугархаар яс хугарч үйрсэн нь дээр дээ Бадарч дүү минь
Нэргүй 2023-09-25 62.212.64.16
бөхчүүд тэнэг
Нэргүй 2023-09-25 62.212.64.16
бөх балай
Нэргүй 2023-09-25 66.181.185.136
Сайнбаяр генерал том шатлаа.
Нэргүй 2023-09-25 66.181.191.209
гарьд цол гацдаг цол гж үнэн юма
Zochin 2023-09-25 103.57.95.74
МҮБХ допинг хэрэглэсэн Батсуурь мэтийн балайнуудад арга хэмжээ аваагүйА.Сүхбат ялгавартай хандсанаас болж бна цол өгдгөө бүр больдоо наадаж ч чадахгүй
Гомбо 2023-09-25 202.21.111.13
Ингэж төрийн наадмыг гутааж байхдаа яахав дээ.Түмний шившиг..
Нэргүй 2023-09-25 124.158.126.132
Боль боль, одоо олон юм яриад яахавдээ, ичмээр юмаа
Нэргүй 2023-09-25 202.126.89.42
Нэг нь хорлосон.
W 2023-09-25 59.153.115.155
Tiimeee
Нэргүй 2023-09-25 117.111.16.29
Муу сайн новшнууд л хор хутгаа байлгүй наадмаа ч зохиож чадахаа байчихсан
Нэргүй 2023-09-25 202.21.108.34
Muu bndaa manai buhchuud