Д.Амарбаясгалан өөрийгөө “магтав”

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан өөрийгөө “магтав”

Д.Амарбаясгалан өөрийгөө “магтав”

“Бөхчүүдийн дунд газар авсан допингийн асуудлыг цэгцлэхгүй бол Монгол Улсын тамирчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нь” гэдэг асуудлыг спорт судлаачид хөндсөөр ирсэн ч Засгийн газар арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Бүр спорт хариуцсан сайдтай болоод ч энэ асуудал цэгцэрсэнгүй. Эцэстээ Монгол Улс олимпт цагаан тугийн дор оролцож болзошгүй нөхцөл  үүссэнээр өнгөрсөн долоо хоногт эл асуудлыг хэлэлцэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Харин өнөөх ажлын хэсгийн дарга Д.Амарбаясгалан нь өөрийгөө магтахаас цаашгүй байж мэдэх нь.

Тэрбээр Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын хоёр дахь уулзалтаас гарсан шийдвэрийн талаар “Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын энэ оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо 2023 оны есдүгээр сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм. Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно” гэж мэдэгдэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн дээрх байр сууриар бол Монгол Улс энэ удаад дөрвөн сарын тэнсэн авсан нь “аз” бололтой.

Угтаа бол ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломж Засгийн газарт байсан уу гэвэл байсан. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн тавдугаар сард “Допинг ба спортын авлига”, “Олимп ба допинг” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг анхааралдаа авах цаг болсныг сануулж байсан удаатай. Тодруулбал, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа ил тод бус, асуудалтай, улстөрчдийн захиалгаар ажилладаг гэх хардлага сэрдлэг наадам бүрээр гардагийг цэгцлэх цаг нь болсон гэдгийг бөхчүүд хөндсөн. Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногт л Монголын Допингийн эсрэг байгууллага нь асуудалтай байгааг хүлээн зөвшөөрч, ажлын хэсэг гаргаж, ажиллахаар болсон нь энэ.

Уг нь Засгийн газрын тэргүүн Спорт, биеийн тамирын асуудал хариуцсан сайдын албан тушаал шинээр бий болгож, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилсон. Гэвч өнөөх сайд нь энэ ажлаа ч хийж чадахгүй болж таарсан уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь допингийн асуудлыг хариуцахаар болж, ажлын хэсгийн ахлагчаар томилогдож байх жишээний.  Салбарын асуудлаа шийдэж, шийдвэрлэж чадахгүй хүнийг албан тушаалд томилж байхаар нэг бол чөлөөлөөд, эс бол иймэрхүү албан тушаалыг бүр таначихвал тун их хэрэгтэй байгаа юм даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж