Израильчуудыг АНУ руу аялахад визгүй болгохоор ярьж байна

Израильчуудыг АНУ руу аялахад визгүй болгохоор ярьж байна

Израильчуудыг АНУ руу аялахад визгүй болгохоор ярьж байна

Байдены засаг захиргаа энэ долоо хоногт Израиль улсын иргэдийг  АНУ руу визгүй зорчих боломжийг олгох онцгой бүлэгт элсүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Дотоодын аюулгүй байдлын хэлтэс хөтөлбөрийг удирдаж байгаа бөгөөд одоогоор голдуу Европ, Азийн 40 орны иргэд АНУ-д гурван сарын хугацаанд визгүй зорчих боломжийг олгодог.

АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээр, Израилийг Визээс чөлөөлөх хөтөлбөрт элсүүлэх тухай мэдэгдлийг долоо хоногийн сүүлээр буюу Нэгдсэн улсын холбооны төсвийн жил Бямба гаригт дуусахаас өмнө хийхээр төлөвлөж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Нью-Йоркт Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсанаас ердөө найм хоногийн дараа эцсийн мэдэгдэл гарна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Тэр уулзалтын үеэр удирдагчид сэтгүүлчдэд хийсэн товч тайлбартаа энэ асуудлыг хөндөөгүй ч Израиль, Саудын Арабын харилцааг хэвийн болгох хэлэлцээрийг баталгаажуулахын тулд Байдены засаг захиргаа хүчин чармайлт гаргаж байсан  шиг энэ нь хэдэн сарын турш ширүүн  хэлэлцээ, мэтгэлцээний сэдэв байсан юм.

Израиль  улс нь АНУ-ын хөтөлбөрт хамрагдахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд виз мэдүүлэхээс татгалзсан болон визний хугацаа хэтэрсэн тохиолдол цөөн байх гэсэн гурван чухал шалгуурын хоёрыг хангасан. Харин гурав дахь шаардлагыг биелүүлэх нь багагүй сорилттой тулгарсан. Энэ нь АНУ-ын бүх иргэд, тэр дундаа Палестин гаралтай америкчуудад Израиль руу эсвэл дамжин өнгөрөхөд адил тэгш хандах ёстой гэсэн үг юм. Гэвч Израиль нь үндэсний аюулгүй байдлын үүднээс  Палестин гаралтай америкчуудад нэвтрэх тусдаа шаардлага, шалгалтын процессыг удаан хугацаанд хэрэгжүүлсээр ирсэн.

Энэ нь хүнд хэцүү, ялгаварлан гадуурхсан гэж олон хүн гомдоллодог. Баруун эрэг болон Газын зурваст Палестины оршин суух бичиг баримттай америкчуудад Израилийн олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглахыг хориглосон байдаг. Харин тэд бусад палестинчуудын адилаар зорьсон газраа хүрэхийн тулд Иордан эсвэл Египетийн аль нэгээр дамжин явахаас өөр аргагүй болдог байна.

Сүүлийн саруудад Израилийн талаас Палестин гаралтай америкчуудад нэвтрэх шаардлагаа тохируулахаар ажиллаж, Тель-Авив дахь Бен Гурион олон улсын нисэх онгоцны буудлаас нисч, баруун эрэг, Израиль руу шууд явахыг зөвшөөрч байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Израиль мөн ХАМАС-ын удирддаг Газын зурвас руу орж гарч буй Палестин гаралтай америкчуудын хөдөлгөөнийг хөнгөвчлөхөө амласан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж