Шигшээ багийн үе солигдож буйг Ханжоугийн наадам харуулав

Ханжоу-2022

Шигшээ багийн үе солигдож буйг Ханжоугийн наадам харуулав

Шигшээ багийн үе солигдож буйг Ханжоугийн наадам харуулав

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Ханжоу-2022” Азийн наадмын хэсгийн сүүлийн тоглолтоо Ази төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг болох Ираны эсрэг хийлээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад буюу дөнгөж эхний минутад Ираны Махди Мамизадех гоол оруулж, Иран тэргүүллийг авсан. Улмаар нэгдүгээр төгсгөлд Мохаммад Омри гоол оруулснаар Ираны тэргүүлэл баталгаажив. Харамсалтай нь, шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан хуудас авснаар Монголын шигшээ арван хүнтэй үлдэж, байдал улам хүндэрсэн.

Монгол, Ираны тоглолтыг 8900 гаруй хүн Шанчэн спортын төв цэнгэлдэхэд үзжээ.

Хоёрдугаар үед Монголын шигшээ хамгаалалтаас сөрөг довтолгоо руу шилжихээс өөр сонголтгүй болж, иранчууд бүхэлдээ тоглолтыг удирдаж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч тэд 57 дахь минутад гурав дахь гоолоо оруулснаар тоглолтын эцсийн үр дүн нэгэнт тодорхой болжээ. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шигшээ багийн дасгалжуулагч Ичиро Оцүка хамгаалалт, дундын шугамын хамгаалалтын алдаа энэ тоглолтын үр дүнг шийдсэнийг онцолж, Ираны тамирчин гэмтсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Монголын шигшээ баг анхны Азийн наадмаа өндөрлүүлж байна. Тэд Вьетнамтай 2-4, Саудын Арабтай 0-3, Ирантай 0-3 гэсэн харьцаатай тэмцээнээ өндөрлүүлэв.

Монголын шигшээ багийн шинэ үе ирж байгаа нь харагдсан. Энэ шигшээ багийн бүрэлдүүхэн дэх хамгийн ахмад нь энэ жил 33 нас хүрсэн багийн ахлагч Х.Цэнд-Аюуш. Бусад тамирчид нь 1997—2005 оны тамирчид багтжээ.

Тэдний дараагийн тоглолт ДАШТ-ий урьдчилсан шатанд Афганистаны эсрэг байна.

ЭХ СУРВАЛЖ: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-25 192.82.66.224

болж л байна ш дээ, одоогоос 20-оод жилийн өмнө 30 -0 20- 0 гэсэн оноогоор хожигддог байсан. дахиад 10 жилийн дараа бол ана мана л үзэхээр байна. Монголд хөл бөмбөг хөгжиж байна. залуусдаа баяр хүргэе

Avatar

Зочин 2023-09-25 202.9.40.72

Монголд хөл бөмбөгтохирохгуй байгалийн өгөгдөл байхгуй харин биеийн хүчний ганцаарчилсан тэмцээн зохино Орос хөл бөмбөг тоглож сурахад Баразил улс хоккей тоглож сурнаа гэдэг хууль шүү дээ муулж байгаа юм биш зардал ихтэй ашиггүй

Avatar

Нэргүй 2023-09-25 103.57.94.113

үхэр монголчууд нөгөө Америкийн мөргөлддөг хөл бөмбөгийг тогловол амжилт гаргаж чадах болов уу…бүр арчаагүй тээд талаар нэг тараалгах юм болов уу…

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.90.56

Монголчууд ер нь хөл бөмбөг гэж яриад хэрэггүй юм байна, тоглож чадах ч үгүй юм байна. Бие хаа нь энэ тоглоомонд зохицдоггүй юм гэсээн.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.164.251

хэн тэгжийнэ?

Avatar

Нэргүй 2023-09-25 71.239.25.243

hezee bilee mongoliin bag 18:0 oor hojigdoj nudnii bulai bolj baisan tuuh biishdee.Uzbekistand ch biluu.Mongold hulbumbug hugjihgui ee.Bugd od boloh geed dairchihdag, durguigee hureheer hayad yavchina , beltgeleesee hotsorno , taslana.sahilga bat muutai.10 aas deesh huntei bagiin sport mongold hugjihud asuudaltai.sags, volleyball n arai l deer. hun n tsuuruud 3×3 geheeree buur gaigui bolood yavchdag.

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.161.4

232

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-25 66.181.166.196

Хөлбөмбөгийн холбоо жаахан ажиллахгүй бол цаашид ч хүчтэй багтай таарсаар л, нойлоороо хожигдсоор байх л байх биз ээ, энд тамирчидыг буруутгах хэрэггүй, тэд бодлого боловсруулагчид биш, холбоо л муу байна гэсэн үг ш дээ

Avatar

Зочин 2023-09-25 202.126.90.18

Саудын Араб Аргентинийг 2:1 ээр хожиж байсан. Манайх тэгэхээр Аргентинд 2:0ээр л хожигдох юм байна

Avatar

Тэнэг сдаа 2023-09-25 103.161.242.72

Тэнэг хариулт байна. 1. Энд дэлхийн аваргад орсон Саудын арабын бүрэлдэхүүнээс нэг их хүн байхгүй. 2. Саудын араб дэлхийн аваргад хэсгээс гараагүй. 3. Дэлхийн аварга авсан аргентинтай тоглосон бол дуус дуус

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.161.5

ямар ч байсан 2 гоёлтой юм даа. манайд ер нь хожих улс байна уу

Avatar

зочин 2023-09-25 139.5.219.177

Цаг хугацааг хойшлуулж болдог бол сүүлийн үеийн Монголын хөл бөмбөгийн шигшээтэй манай сумын арван жилийн 1980-86 -д оны шигшээ тоглох юм бол шууд хожно. Хөлөндөө орооцолдоод гүйж чадахгүй хүмүүс яаж хөл бөмбөг тоглох вэ дээ ойлгомжтой. Адгийн наад захын агаараас ирж буй бөмбөгийг цээжин дээрээ аваад , хөл жонглёртой хослуулаад тоглочихож чадахгүй байгаа хүмүүс улсын шигшээ юу. Хайран залуу нас , хог дээр хая.

Avatar

Зочин 2023-09-25 202.9.40.139

Эрэгтэй шигшээ ч бас учиртай хожигдсон ч хол зөрсөнгүй… Аажимдаа сайжрах л төлөв байна. Эмэгтэй шигшээ маань л харин шившиг боллоо. Хариуцлагаа үүрээд хөл бөмбөгийн холбооны удирдлага энэ тэр нь ажлаа өгч, чадахгүй байж татаастай даам гарсан авгай нар шигшээгээс зайлж чадварлаг шинэ залуу охиддоо зайгаа тавьж өгөх ёстой.

Avatar

Чук 2023-09-25 202.55.188.88

Сауди болон Иранчууд чинь заримдаа Европын багийг 3-0 3-1 р хожчихдог болсон шүү энэ муугүй амжилт бн

Avatar

Нэргүй 2023-09-25 103.57.92.105

Монголын шигшээ анхны тоглолтоо аль эрт 1960 онд Ханойд болсон тэмцээнд Хятад, Вьетнам, Хойд Солонгосын багуудтай тоглож эхлүүлсэн байдаг.

Avatar

Зочин 2023-09-25 66.181.161.92

Ер нь бол багийн спорт гадагшаа гараад л шалны алчуур хийгээд байгаашдээ.Ингэн ингэн татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарах хэрэг байдаг ч юм уу?Бат-Эрдэнэ гэж сайдыг нь харчих.Утсан хүүхэлдэй.

Avatar

Anhniih bish shuu!!!!! 2023-09-25 76.132.115.99

Mongoliin hulbumbugchid anh 1998 ond Bangkokt oroltsoj baisan yum.Bichiheesee umnu unshij sudalj baigaach!!!

Avatar

Онигоо 2023-09-25 139.5.217.137

Яааж барахав дээ зүгээр л Монголдоо хоорондоо л тогло !!! Дараа зуунд л магадгүй

Avatar

Нэргүй 2023-09-25 184.151.190.49

2:0
Baisangui bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж