Шигшээ багийн үе солигдож буйг Ханжоугийн наадам харуулав

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Шигшээ багийн үе солигдож буйг Ханжоугийн наадам харуулав

Шигшээ багийн үе солигдож буйг Ханжоугийн наадам харуулав

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Ханжоу-2022” Азийн наадмын хэсгийн сүүлийн тоглолтоо Ази төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг болох Ираны эсрэг хийлээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад буюу дөнгөж эхний минутад Ираны Махди Мамизадех гоол оруулж, Иран тэргүүллийг авсан. Улмаар нэгдүгээр төгсгөлд Мохаммад Омри гоол оруулснаар Ираны тэргүүлэл баталгаажив. Харамсалтай нь, шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан хуудас авснаар Монголын шигшээ арван хүнтэй үлдэж, байдал улам хүндэрсэн.

Монгол, Ираны тоглолтыг 8900 гаруй хүн Шанчэн спортын төв цэнгэлдэхэд үзжээ.

Хоёрдугаар үед Монголын шигшээ хамгаалалтаас сөрөг довтолгоо руу шилжихээс өөр сонголтгүй болж, иранчууд бүхэлдээ тоглолтыг удирдаж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч тэд 57 дахь минутад гурав дахь гоолоо оруулснаар тоглолтын эцсийн үр дүн нэгэнт тодорхой болжээ. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шигшээ багийн дасгалжуулагч Ичиро Оцүка хамгаалалт, дундын шугамын хамгаалалтын алдаа энэ тоглолтын үр дүнг шийдсэнийг онцолж, Ираны тамирчин гэмтсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Монголын шигшээ баг анхны Азийн наадмаа өндөрлүүлж байна. Тэд Вьетнамтай 2-4, Саудын Арабтай 0-3, Ирантай 0-3 гэсэн харьцаатай тэмцээнээ өндөрлүүлэв.

Монголын шигшээ багийн шинэ үе ирж байгаа нь харагдсан. Энэ шигшээ багийн бүрэлдүүхэн дэх хамгийн ахмад нь энэ жил 33 нас хүрсэн багийн ахлагч Х.Цэнд-Аюуш. Бусад тамирчид нь 1997—2005 оны тамирчид багтжээ.

Тэдний дараагийн тоглолт ДАШТ-ий урьдчилсан шатанд Афганистаны эсрэг байна.

ЭХ СУРВАЛЖ: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж