NEWS агентлаг өнөөдөр /2023.09.25/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
10:00 цагт:
- “Монгол-Хятадын найрамдлын өдрүүд”-ийн нээлт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно. Нээлтэд БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл оролцоно.
- Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох 21 аймаг, 9 дүүргийн 800 гаруй төлөөллийг хамарсан дээд чуулган Корпорейт конвеншн болно.
11:00 цагт:
- Нийслэлийн худалдаа үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээг цахимжуулсан талаар ЦХХХ-ын сайд Н.Учрал мэдээлэл хийнэ. Төв шуудангийн нэгдүгээр давхарт.
11:40 цагт:
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа “UG Arena”-д нээгдэнэ.
12:00 цагт:
- МУГЖ дуучин С.Жавхлангийн “Дулаанхан намар” тоглолтын талаар Төв цэнгэлдэх хүрээлэнд мэдээлэл хийнэ.
13:00 цагт:
- МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааг дэмжих хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт”-ыг МҮХАҮТ-д зохион байгуулна.
15:30 цагт:
- МУИС, Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурна.
Холбоотой мэдээ