Өнгөрсөн долоо хоног бидний хувьд үр хүүхэддээ хэр зэрэг хайхрамжгүй ханддаг, томчууд бид хариуцлагүй байдгийн гашууныг мэдэрсэн харамсалтай өдрүүд өнгөрөв. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд олноороо хоолонд эсвэл өөр зүйлд хордож, гарцан дээр явж байгаад л дайруулаад, гэмтчихсэн, нас барчихсан, бага насны хүүхдүүдийн зүй бус бичлэг, өсвөр насныхан нэгнийгээ шатаахыг завдсан гээд юу эсийг үзэв гэмээр…
Шашны сургуулийн хүүхдүүд нэгнээ хүчирхийлсэн гэх асуудал эцэслэн шийдэгдээгүй, хэн буруутай нь тогтоогдож амжаагүй байхад балчир хүүхдүүдийн хийж буй үйлдэл бид ямар хэмжээнд хүүхдүүдээ “хаясан”-ы илрэл. Үр хүүхдүүддээ тавих хараа хяналт ямар хэмжээнд байдаг вэ, хүүхдүүд нэгэндээ ямар үлгэр дууриалал үзүүлж байна вэ гэдэгт огтхон ч анхаардаггүй, анзаардаггүйн жишээ тэр хүүхдүүдийн гаргаж буй үйлдэл. Түүгээр зогсохгүй амьдрал үзээгүй өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ шатаахыг завдсан аймшигтай мэдээ дуулдав. Учир нь юу байхаас үл хамаарч хүүхдүүдээс ийм харгис үйлдэл гарна гэдэг харамсаад, халаглаад барамгүй.
Үүний цаана сургуулийн хүртээмжгүй байдал, багш нарын хүрэлцээ, боловсролын тэгш бус байдал, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлжуулах, ёс зүйтэй болгон иргэнээ төлөвшүүлэх төрийн бодлого гээд олон зүйл хөндөгдөнө. Гэвч юу юунаас илүү эцэг, эхийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болоод өнөөдөр хүүхдүүд олон түмний нүдэн дээр, айж ичих зүйлгүй "эмзэг" үйлдлүүд хийгээд байж байх. Өнөөдөр бид үр хүүхдүүдээ хаана хэнтэй яаж нөхөрлөж байгаа, юу хийж байгаа, сургуулийн орчинд юу сурч, үзэж, туулж байгааг нь анхаардаг билүү гэж нэг асуугаад, анзаараад үзээсэй.
Гарцан дээр явж байгаа хүүхдүүдийг нэг хүний хариуцлагагүй, хайнга үйлдлээс болоод дайрч гэмтээдэг, амь насыг нь хохироодог томчуудын үйлдлийг харахаар хүүхдүүдийн тэр бичлэг “тусгал” нь ч юм шиг.
Нэгэнт болоод өнгөрсөн мэт боловч цаашид бид хэрхэх вэ. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх, яавал эрүүл аюулгүй орчинд амьдруулах, яавал нэг ч гэсэн том хүн хариуцлагатай байх вэ. Ардчилал бидэнд ирснээр хүн бүхэн хүссэнээ хийж, хэлж, ярьж, өнөөдөр нийслэл Улаанбаатар яаж хөгжиж, бид дэлхийн аль ч өнцөгт очих боломжтой болсон, техник, технологийн дэвшил гээд сайхан зүйлс, хөгжил дэвшил гээд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй. Цаашид ч бид илүү их хөгжиж, дэлхийн олон олон нээлттэй зэрэгцэн орших биз ээ. Гээд бид эргээд харахад хүнээ хөгжүүлэх тал дээр юу хийв, бид өнөөдөр яагаад ийм харгис, хатуу, энэрэнгүй бус, хариуцлагагүй болчихов гэж бодмоор. Нийгэм, цаг үеэ дагаад хүний хөгжил урагшилж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй гэх боловч хүнээ хөгжүүлж, хүнээ боловсролтой болгоход яаж хэрхэн анхаарав гээд бодвол бас л дутуу дулимаг бололтой.
Иргэд нь боловсролтой байх тусмаа хариуцлагатай, хариуцлагатай нийгэм шаардаж чаддаг, хариуцлага нэхэж чаддаг, алдааг нь засуулдаг, буруутай шийдвэрийг өөрчлүүлж чаддаг байх гээд олон давуу талтай. Академик боловсрол, сэтгэлийн боловсрол гээд гоё нэртэй зүйл ярихаас илүү үйлдэл гаргадаг, өөрсдөө үүнээсээ суралцдаг байхыг томчуудад сануулсан харамсалтай үйлдлүүд.
Хүүхэд, томчууд ялгаагүй эрхтэй шиг, хариуцлагатай, ёс зүйтэй байхад анхаарч, аливаа асуудлыг шуугиад өнгөрөх биш шийдэл гарц олдог, дахин ийм зүйл болохгүй байхад анхаардаг байхыг өнгөрсөн өдрүүдийн үйлдэл томчууд бидэнд сургав. Миний, чиний гэхээс илүү энэ бүхэн маргааш надад, танд тохиолдох учраас нийтээрээ эдийн засгаа сайжруулая гэж ярьдаг шигээ иргэн бүрээс ёс зүй, хариуцлага нэхдэг, өөрчилдөг болъё.
Mongol 2023-09-25 107.77.205.5
Busad uls oron hogjood devsheed amidral ni saijraad saihan bolood bdag. Bid he'd l yag bairandaa ,ulam l yos zuigui soeolgui,buduulgiin deed bolson doo. Bid nar oorsdoo l buruutai .Etseg eh ni yamar bna huuhduud tiim l bolno.Dandaa uls zasgaas yumaa nehdegee hezee bolihiin ,deer ni yamarch ur dun alga
Зочин 2023-09-25 103.57.95.138
90 оноос хойш ардчилал гэдгийг буруу ойлгоод анархи.буюу замбараагүй байдалд дэг журмаа, ёс зүйгээ умартаж мэндлэх хүндлэх, хайрлах зэрэг огт өөр болсон юм шигээ. Гадаадыг хэт шүтэж дуурайх болсон. өөрсдийн соёл уламжлалыг одооноос л нэг ухаарч байх шиг. хэт их хөгжил зарим талаар дэвшил боловч зарим зүйлээр ухрах муу талтай байна. үүнээс ирээдүй хүүхэд багачуудаа хамгаалах нь зөв болов уу
Иргэн 2023-09-25 103.57.95.61
одооны Ээж аав утасанд хлв живэнд Эд хөрөгө бараа байшинд – орох Том том юм зээлээс зээлд авилга арын хаалга яриад л идэж ууж Сайхан л хуурамч харагддаг !!!!!!!70 80 онд ажилаа ч хийн хүүхэд дээ ч анхаарна Хүн хүндээ хүнлэгээр амьдарч байсан .ч ёс зүйтэй ичих булчирхай тай байсан !!!!! Одоо бол Ёс зүйгүй би л гэдэг хийрхэлтэй бодохоор тэр !!! Удахгүй хүн бүр дор бүрнээ ёс зүйтэй Та эхлээд – би дараа нь хүлээцтэй байвал ёс зүй Эхлэнэ ????????!!!!!!!! юунд уурлах вэ ????Таны амнаас гарсан
Зочин 2023-09-25 66.181.190.186
Xyyxed geltgui xynd eelgui baina oo. Yana daa
Зочин 2023-09-25 202.126.94.205
хүүхэд хүүхэд гээд хэт сүржигнэсэн эцэг эх нийгэм болсных
Бидний үеийнхэн өөрсдөө зөнгөөрөө л өссөн хүүхэд нь бие даах чадваргүй нялцганасан эр эм нь мэдэгдэхгүй нэг бол харгис хэрцгий хачин үе гарч ирж байна даа
эцэг эхчүүд нь эргүү тэнэг 80-90д оныхон аргагүй энэ үеийн өсөхийн өлсгөлөнтэй лаларуудын хүүхдүүд хүн биш мал араатан болж байгаа нь үнэн үнэн…..п***а
Зочин 2023-09-25 213.87.131.223
** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Л.ЛХАГВА 2023-09-25 66.181.191.11
АРИЛЖАА НАЙМААНЫ ЭДИЙН ЗАСАГ БОЛ ХАМГИЙН УВАЙГҮЙ ХАРГИС ЭДИЙН ЗАСАГ. БИД ХӨДӨЛМӨР БА ЁС ЗҮЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЭДИЙН ЗАСАГТАЙ НИЙГМИЙГ БАЙГУУЛАХ ЁСТОЙ.
Зочин 2023-09-25 66.181.191.11
Өмнөх нийгмийг эрдэм боловсрол нь төдий л өндөр бус ёс суртхууны хувьд сайтар боловсорч хатуужсан, соён гэгээрсэн нийгмийн цөөнхи удирддаг байсан. Тэд ард иргэдээ хүмүүнлэг энэрэнгүй ёс зүйд үлгэрлэж, аж үйлдвэржсэн хөдөө аж ахуйн эдийн засгийг бүтээн байгуулж байсан. Одоо биднийг арилжаа наймааны эдийн засгийн баримжаатай олонхи удирдаж байна. Ямар ч байсан бид олонхийн засаглалд шилжсэн нь гарцаагүй зөв алхам. Гэвч агуу их хөдөлмөр ба ёс зүйн тэнцвэрийг алдагдуулж, хуурамч хөөсөрсөн эрх чөлөө
Зочин 2023-09-25 103.229.176.140
ungursunduu amidarmaar bval songolt bgaa shuu. odoo ireeduigee yarij sur. yum bol urid ni goyo bsan gehiin.
Зочин 2023-09-25 202.21.96.254
Odoo ene yavgan khunii zam guuren garts geed zogts yarisan n deeree. Yadaj l Hunnu Mall oos khun alkhaad asuudalgui Tuv nomiin san orood irdeg bolgomoor baina!!!!! Tiim yavgan zam ch alga. Baigaan shoroo utaand daragdsan, boroo orkhoor usan dalai boldog, tiim l khogiin yavgan khunii zamtai. Teruugeer n khuukhduud bol buur ch yavakh n khudlaa!!!!!!!!!!!!!!!!!!!!
ИРГЭН 2023-09-25 202.9.46.1
Эдийн засгаас илүү эх орноосоо урвагчдын ёс зүйг нэн яаралтай ярья!
Зочин 2023-09-25 202.21.108.42
Bitii huuhed hognuud toruuleed bai ork huvalznuudaa!! Baahan dutuugiin complexuud, yargachid!
Зочин 2023-09-25 103.254.123.33
амьдрал шдээ андуудаа. Амьдрал олон өнгөтэй. туйлшрах хэрэггүй. Ийм нь ч байна, тийм нь ч байна. эхлээд эдийн засгаа л тэтгэчих. бусад нь амандаа болно
Зочин 2023-09-25 202.9.46.221
Худлаа өвчигнөхөө боль оо! Төр хүүхдүүдийг гаргуунд нь хаяад байгаа юм ер байхгүй, харин ч чадлаараа л бөөцийлдөг байх шүү.
Зочин 2023-09-25 66.181.188.116
Өглөөний мэнд. Миний бодлоор үдийн цай гэдэг юмаа болимоор санагдах юм. Галаад орнуудад бол хүүхдүүд гэрээсээ идэх юмаа бэлдэж ирээд иддэг. Өөрийнхөө авчирсан юманд хордоно гэж байхгүй, цайны газар ажиллуулж байгаа хүмүүс нь ашиг харахгүй. Манайд хүнсний аюулгүй байдал бүх түвшинд хангагдаагүй хэцүү.
зочин 2023-09-25 66.181.191.204
ХҮҮХЭД, ХӨГШЧҮҮЛИЙН ХАРАГДАХ ОРЧИН, НАРЫГ ХААЖ БАРИЛГАЖУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАХ 2А БАЙРНЫ 5, 6-Р ОРЦНЫ ХҮҮХДҮҮДИЙН НАРЫГ ХААЖ ТЭНГЭР БАГАНДСАН БАРИЛГЫН
АЖИЛ ЭХЭЛЖЭЭ. ГАЗАР ОЛГОСОН, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АРД ТҮМЭНД
ЗАРЛААРАЙ ХОТЫН ДАРГАА. ТЭМЦЭХ БОЛНОО.
Зочин 2023-09-25 202.55.183.178
Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйлс байдаг
Зочин 2023-09-25 66.181.186.92
Шашны сургуулийн хүүхдүүд нэгнээ хүчирхийлсэн гэх асуудал хэрхэн шийдэгдсэн талаар эргэж сурвалжлаарай.