Цөмийн туршилтын талбайнууд идэвхжиж эхлэв

Цөмийн туршилтын талбайнууд идэвхжиж эхлэв

Цөмийн туршилтын талбайнууд идэвхжиж эхлэв

Цөмийн гурван том гүрэн болох АНУ, Хятад, Орос хоорондын хурцадмал байдал сүүлийн жилүүдэд дээд цэгтээ хүрсэн. Энэ цаг үетэй зэрэгцээд гурван улс тус тусын цөмийн туршилтын талбайдаа шинэ байгууламж барьж, хонгил ухаж эхэлснийг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Тэд цөмийн туршилт хийхээр бэлтгэж буйг нотлох баримт байхгүй ч жилийн өмнөхтэй нь харьцуулбал туршилтын талбайд өргөтгөлийн ажил багагүй хийгдсэн байна.

Хятад улс баруун хязгаарын Шинжаан мужид, ОХУ Хойд мөсөн далайн архипелагт, АНУ Невадагийн цөлд цөмийн туршилтын талбайтай.

Хиймэл дагуулаас авсан сүүлийн 3-5 жилийн зургуудыг харахад уулын доорхи шинэ хонгил, шинэ зам, агуулахууд, мөн эдгээр газруудаар орж гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илт нэмэгджээ. "ОХУ, Хятад, АНУ цөмийн туршилтаа сэргээж магадгүй гэх маш олон сэжүүрийг бид харж байна. 1996 оны Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнээс хойш гурван улсын аль нь ч туршилт хийгээгүй. Хятад, АНУ гэрээнд гарын үсэг зурсан боловч үүнийгээ батламжлаагүй" гэж Жеймс Мартины цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх судалгааны төвийн профессор Жеффри Льюис хэлэв.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа асан Седрик Лейтон ч бас гурван улсын цөмийн байгууламжийн зургийг хянаж үзээд ижил дүгнэлтэд хүрчээ. "Орос, Хятад, АНУ аль аль нь цөмийн зэвсгээ шинэчлэхээс гадна туршилт хийхэд шаардагдах үйл ажиллагааны бэлтгэлд асар их цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зарцуулсан нь тодорхой байна. ОХУ гэрээг соёрхон баталсан ч АНУ түрүүлж хөдөлбөл Путин туршилтыг эхлүүлэх тушаал өгнө. Цөмийн туршилтын аюул нь нэг талаас АНУ, нөгөө талаас Орос, Хятад хоёрын хооронд өсөн нэмэгдэж буй зэвсгийн уралдаан хурдасч буйтай холбоотой" гэж тэр хэлэв. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн сард энхийн болон цэргийн зорилгоор туршилт хийхийг хориглосон олон улсын гэрээг соёрхон батлахыг улс орнуудад уриалсан. "Бид дэлхий даяар үл итгэх байдал, хуваагдалтай тулгарч байна. Дэлхийн өнцөг булан бүрт ойролцоогоор 13 мянган цөмийн зэвсэг байна. Улс орнууд тэдгээрийн нарийвчлал, хүртээмж, хор хөнөөлийг нь улам сайжруулахаар хичээх болж. Энэ бол устгалын жор" гэж Гутерриш хэлсэн юм. 

УКРАИНЫ СӨРӨГ ДОВТОЛГОО АМЖИЛТТАЙ БОЛВОЛ МОСКВА ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

“Bulletin of the Atomic Scientists” байгууллагын эрдэмтэд энэ оны нэгдүгээр сарын 24-нд "Сүүлчийн өдрийн цаг"-ийг тохируулсан. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 24-нд сүйрлийн цаг болоход 90 секунд үлдлээ гэж зарлав. Тус байгууллагын эрдэмтдийн үзэж буйгаар ОХУ-аас Украинд хууль бусаар халдан довтолсон нь мөхлийн эрсдлийг улам нэмжээ. 1953 онд АНУ болон ЗХУ цөмийн зэвсгийн газар дээрх туршилтуудыг хийж байсантай харьцуулахад өнөөдөр мөхлийн эрсдэл улам өндөр болсон байна. 

Украин дахь Оросын арми санаанд оромгүй муу тулалдсан нь цөмийн туршилтаа сэргээх сэжүүрийг Москвад өгч байна гэсэн өнцгийг Жеффри Льюис гаргаж ирэв. 

ОХУ-ын ерөнхийлөгч асан, Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев хэлэхдээ "Хэрвээ Украины сөрөг довтолгоо амжилттай болвол Москва цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй" гэсэн. Медведевийн дайсагнасан үг хэллэг олны анхаарлыг татсан ч гол шийдвэрийг Путин гаргана. Медведевийг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд ч хаан ширээний ард байгаа жинхэнэ хүч бол Путин гэж олон нийт үздэг байв. 

Цаашилбал, Беларусь улс Оросоос тактикийн цөмийн зэвсэг хүлээж авсан гэж Александр Лукашенко наймдугаар сард мэдэгдсэн. Беларусь үүнийг гадаадын түрэмгийллийн эсрэг ашиглахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн билээ.

ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлэх үед Хойд мөсөн далайн архипелаг дахь цөмийн туршилтын талбайг өргөтгөж байгааг шинжээчид олж харсан байна. Дараа нь наймдугаар сард Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн тус талбайд айлчилжээ. Новая Земля талбайг ЗХУ анх 1955 онд ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд газар доорх сүүлчийн туршилтыг хийжээ. Энэ хугацаанд тус талбайд 200 гаруй төхөөрөмж оролцсон 130 туршилт хийсэн байна. Хиймэл дагуулын зургуудыг харахад 2021-2023 оны хооронд Новая Земля туршилтын талбайд томоохон бүтээн байгуулалт хийгдэж, усан онгоцууд болон шинэ тээвэрлэлтийн чингэлэгүүд боомтод ирэх болжээ. Сүүлийн 5, 6 жилийн хугацаанд ОХУ тус талбайд шинэ хонгил ухах болсон байна. Гэхдээ туршилт хийхгүй зөвхөн барууныхныг айлгах зорилгоор ийн ажиллаж байж ч магадгүй гэж Седрик Лейтон хэлэв. 

ХЯТАДЫН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ АНУ МЭДЭЭЖ ОЛООД ХАРЧИХСАН БАЙГАА

Хятадын баруун хэсэг дэх хүн ам сийрэг суурьшсан бүс нутагт Лоп Нур нэртэй хатсан давст нуур бий. Лоп Нур дахь Хятадын цөмийн туршилтын талбайд мөн идэвхжил нэмэгджээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад хятадууд тав дахь шинэ туннелийн малтлагыг хэдийнэ эхлүүлсэн байна. 2022, 2023 онд авсан зургуудыг харьцуулж үзвэл овоолгын хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа аж. Тиймээс хонгилуудыг өргөтгөж байна гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ. Мөн тэсрэх бодис хадгалах зориулалттай шинэ агуулахыг 2021, 2022 онд барьсан.

"Хятадын туршилтын талбай нь Оросынхоос өөр. Хятадынх өргөн уудам бөгөөд олон янзын хэсгүүдтэй. Энэ нь үнэхээр хөл хөдөлгөөнтэй харагдах болсон. Бид харж байгаа юм чинь АНУ-ын засгийн газар мэдээж олоод харчихсан байгаа"  гэж Жеффри Льюис хэлэв.

Лоп Нур дахь үйл ажиллагаа нэмэгдсэнийг Япон дахь Хятадын шинжээчдийн бүлэг мөн анзаарчээ. Хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийсний эцэст "Хятадын зорилго бол чухал ач холбогдолтой цөмийн туршилт хийх юм" гэж бүлэг дүгнэсэн байна. 

Дашрамд дурдахад, 1996 онд цөмийн туршилтаа зогсоосноо зарласнаас хойш Хятадын тал энэхүү амлалтаа байнга хүндэтгэж, цөмийн туршилт хийхийг хориглох тухай олон улсын зөвшилцлийг тууштай дагасан гэж албаны хүн хэлжээ. 

АНУ БОГИНО ХУГАЦААНД ЦӨМИЙН ТУРШИЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

АНУ-ын цөмийн зэвсгийн аюулгүй байдлын стратегид гүйцэтгэх үүргийг харуулдаг "Цөмийн төлөв байдлын тойм"-ыг албаныхан хэдэн жилдээ нэг гаргадаг. Хамгийн сүүлийн тайланг өнгөрсөн оны аравдугаар сард гаргажээ. Уг тайланд дурдсанаар Вашингтон зөвхөн онц нөхцөлд л цөмийн зэвсэг ашиглах талаар авч үзнэ гэсэн байна.  АНУ 1992 онд газар доорх хамгийн сүүлийн туршилтаа хийсэн боловч өрсөлдөгчдийнх нь аль нэг нь түрүүлж хөдөлбөл хариу үйлдэл үзүүлэхэд ямагт бэлэн байна. Тодруулбал, АНУ харьцангуй богино хугацаанд буюу зургаан сарын хугацаанд цөмийн туршилт хийхэд бэлэн байх бодлого баримталж байна" гэж Жеффри Льюис хэлэв. 

Невада дахь цөмийн туршилтын талбайн газар доорх байгууламж болох "U1a" цогцолборыг 2018-2023 оны хооронд ихээхэн өргөжүүлжээ. АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Үндэсний аюулгүй байдлын албанаас мэдэгдсэнээр тус лаборатори нь цөмийн зэвсгийн бүрэн хэмжээний туршилт хийлгүйгээр одоогийн нөөцөд байгаа зэвсгийн найдвартай байдлыг хангах зорилготой. 

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Бид Оросын цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа боловч өөрсдийн цөмийн байр сууриа өөрчлөх ямар нэг шалтгаан олж хараагүй" гэжээ.

Невадагийн туршилтын талбайн байгууламжуудыг өргөтгөх нь ОХУ, Хятадын болгоомжлолыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгээс мэдэгдсэнээр ОХУ, АНУ нь одоогоор дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90 орчим хувийг эзэмшиж байна. АНУ-д 3700 гаруй цэнэгт хошуу, Орост 4500 орчим цэнэгт хошуу байгаа гэсэн тооцоо бий. Хоёр улс стратегийн цөмийн зэвсгээ гох дарахад бэлэн байдалд буюу богино хугацаанд хөөргөхөд бэлэн байлгадаг. Харин Хятад 2022 оны нэгдүгээр сард 350 цэнэгт хошуутай байсан бол 2023 оны нэгдүгээр сард 410 болж нэмэгджээ.

Дашрамд дурдахад, дэлхийн бүх цөмийн гүрнүүд, тэр дундаа Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль улсууд цөмийн зэвсгээ шинэчлэх ажлыг үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-25 66.181.185.160

lop nur гэдэг чинь Монгол үг буюу Лоб нуур.

Avatar

Нэргүй 2023-09-25 213.87.131.223

====== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-25 202.126.88.212

Хариуд нь Москва хот түүхийн сурах бичигт л үлдэх байх

Avatar

Zochin 2023-09-25 184.151.190.49

Ukrainii 2 xot Xirosim, Nagasaka bolox magadlal undurtei

Avatar

Нэргүй 2023-09-25 202.55.188.98

novshnuudaa naad medeendee barimtai zurg shaaa

Avatar

Нэргүй 2023-09-25 66.181.161.15

ХЯТАДЫН ТАЛБАЙН САЛХИ МОНГОЛЫН ТӨВ ХЭСЭГ РҮҮ ШУУД ОРЖ ИРДЭГ.

Avatar

Zochin 2023-09-25 122.201.19.2

Тиймээ Ховд, Говь-Алтайн цаахана бий

Avatar

Чөтгөр алгад 2023-09-25 202.9.40.157

Хятад новшнуудын талбай ойрхон байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж