Улаанбаатар хот 2022-2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн талаар Д.Сумъяабазар дарга мэдэгдээд байгаа. Ингэхдээ худалдан авалтыг нууцын зэрэглэлтэй хийсний дүнд цаг хожсон хэмээж буй. Тэгвэл аудитаас нийслэлийн 2022 онд захиран зарцуулсан мөнгөнд шалгалт хийжээ.
Олон нийтэд ил тод мэдээлэл байх ёстой аудитын уг дүгнэлт автобусны худалдан авах үйл ажиллагаатай адил өнөөдрийг хүртэл хотын дарга нарын сейфэнд хадгалаастай байгаа гэдгийг энд тодотгох зөв байх. Шалгалтын дүнг, хотын удирдлагуудын олон нийтэд танилцуулж байсан мэдээлэлтэй харьцуулан хүргэе.
Аудитаас нийслэлийн удирдлагууд БНХАУ-аас “улаан” автобус худалдан авахдаа багагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж аудитаас тогтоожээ.
Үүнийг автобус худалдаж авах гэрээ байгуулсан 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны валютын ханшаар бодож үзэхэд, нэг автобусны үнэ 300 гаруй сая төгрөг болж байна.
Тэгвэл хотын удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулсан. Бүр тодруулбал, хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 17-нд “Шинэ автобусны үнэ. Тендерт ирүүлсэн санал. Энэ компани дэлхийн 40 гаруй улсад автобус экспортолдог” гэх мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд хийж байлаа.
Гэвч аудитын тайланд дурдсан болон хотын зүгээс зарласан үнийн дүн олон тэрбумаар зөрж байна. Үнийн зөрүүнээс үзвэл, 224 автобус худалдан авсан талаарх нийслэлийн удирдлагуудын танилцуулсан дүнгээс аудитын дүгнэлтийн мөнгөний хэмжээ нийт найман тэрбум төгрөгөөр давж байгаа. Хотын удирдлагууд автобусыг худалдааны гэрээнд заасан үнийн дүнгээсээ хямдруулан оруулаад ирэв үү. Эсвэл олон нийтэд хятад автобус хямд, чанартай гэдэг мессеж өгөхийг зорив уу.




Зочин 2023-09-25 124.158.69.0
Улаанбаатарт улаан өнгийн автуус сайхан харагддаг шүү. Тэр хоёр давхар автуус улаан өнгөтэй байвал зүгээр юм даа.
Зочин 2023-09-25 37.171.122.222
Гол нь Хятдууд яг нэг төрлийн бүтээгдхүүнийг Европ Америк руу бол маш сайн хийж нийлүүлээд, харин Монгол мэтийн бараг стардарт шаарддаггүй, хууль нь гууль ,гааль нь хахуул болсон газар руу нөгөө бүтээгдхүүнээ хямд өртгөөр хулхиар хийж шахаад байгаан..
Зочин 2023-09-25 59.153.113.253
идэх гээд идэж амжаагүй л байна ш дээ
Зочин 2023-09-25 213.87.131.223
======= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-25 66.181.161.96
Хямд автобус оруулж ирсэн нь сайн хэрэг биш үү?. Хятадын машин үйлдвэрлэл дэлхид өрсөлдөж байна.
Зочин 2023-09-25 37.171.122.222
Гол нь Хятдууд яг нэг төрлийн барааг Европ Америк руу маш сайн хийж нийлүүлчээд, Монгол мэтийн стардарт шаарддаггүй хууль нь гууль ,гааль нь хахуул болсон газар руу хямд хулхи хийж шахчаад байгаан..
Зочин 2023-09-25 139.5.217.122
Шалга
Зочин 2023-09-25 66.181.160.27
HINO л жинхэнэ машин байсан даа ..Шинэ HINO 20 жил асуудалгүй давхинаа… Бусад нь бол хогоо хог ….3 н Хятад автус нэг HINO ний насанд хүрэхгүй л салаад унан дөө.." Харамч хүн хоёр төлнө " гэдэг нь л болж байна …
Зочин 2023-09-25 37.171.122.222
Гол нь Хятдууд яг нэг төрлийн бүтээгдхүүнийг Европ Америк руу бол маш сайн хийж нийлүүлээд, харин Монгол мэтийн бараг стардарт шаарддаггүй, хууль нь гууль ,гааль нь хахуул болсон газар руу нөгөө бүтээгдхүүнээ хямд өртгөөр хулхиар хийж шахаад байгаан..
Зочин. 2023-09-25 66.181.191.11
Хямдхан авчихаад зөрүүг нь халаасалчихсан юм уу. Ийм зүйлд нотолгоо л хэрэгтэй дээ.
Zochin 2023-09-25 66.181.177.98
Идэж уухаас өөр юм боддоггүй хүн юм шигээ.
Зочин 2023-09-25 66.181.183.49
Долгорсүрэнгийн тал тархитай банди нар ийм л юм хийнэ дээ ! Сумьяа нохойг хурдан зайлуулаач, боловсролгүй, дөрвөн аргын тоонд муу, хэл усгүй,ганц ч гадаад хэлгүй, туршлагагүй, төрд огт алба хашаагүй хүн яаж сайд майд хотын дарга нтр хийхэвдээ ?! Шаал утгагүй юм ш дээ !
Зочин 2023-09-25 169.150.196.132
Хулгайч луйварчин хүн засардаггүй.
ган 2023-09-25 59.153.87.23
Нэг баяны охин унаад зугаалж явдаг том жийпнээс хямдхан л юм байна. Запас сэлбэг, үйлчилгээ зэргийг нь сайн тохирч гэрээ хийчихвэл болж байна. 76600 $ гэдэг суудлын дунд хэмжээний машины үнэ. Энэ автобус өдөржин түгжрээнд уухилна тэгэхээр элэгдэл хорогдол нь мэдээж их байж таарах байх. Үйлчилгээнд 8 жил явуулаад л консервацад тавихад болно. Ямартай ч хэдэн автобус нэмэгдэж л байгаа юм байна. хожим их мөнгөтэй болохоороо үнэтэй сайн автобус авна биз.
Зочин 2023-09-25 103.161.242.91
yadag yadag gene uu huue unetei bish autobusiig unetei avaad bna medrelee
Зочин 2023-09-25 66.181.177.244
Автобус худалдаж авсан гэрээгээ улсын нууцад хамруулсан гэхээр дотор муухай оргих юм.татвар төлөгч бидниймөнгөөр авсан биз дээ. Байсхийгээд л зам дээр автобус шатдаг. Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн муусайн автобуснуудыг нууцад хамруулах нь зөв юм бна. Болж
Зочин 2023-09-25 59.153.115.45
Огцор сумт
Зочин 2023-09-25 43.228.129.131
Ийм л худалч хулгайчууд идэж уухаас өөр юм хийхгүй дээ
Зочин 2023-09-25 66.181.179.16
Сумбузарын хотын дарга болох улайралын " нууц " эхнээсээ ИЛ байсан . Өөр олон олон зүйл ИЛ болно – ШУНАЛ бол яаж ч болдоггүй ШУЛАМ юм ш д.. …
Зочин 2023-09-25 124.158.71.148
Улаанбаатарт улаан өнгийн автобус маш зохимжтой. Өнгийг нь зөв сонгожээ. Тэр давхар автобуснууд улаан өнгөтэй байсан бол гоё байх байлаа.
Зочин 2023-09-25 202.126.89.214
Удам муутай хулгайч нар олиггүй л байх юм.
Зочин 2023-09-25 66.181.185.136
Энэ яах вэ .наад атуснууд чинь бүгд 60%-ийн капитал хийчихсэн гэсэн. Эдэлгээний чанар, наслах хугацаа зэргээр маш их алдагдал хохирол хүлээнэ. цаад эзэн нь Сумъяабазар. Манай улсад тавигдсан цахилгаан станцын тоноглолууд бүгд капитал засварынх байдаг нь харамсалтай.Тэрийг ч их тавьсан даа
111 2023-09-25 202.126.88.228
Доор сэтгэгл бичигсэд тэнэг юм уу? Албаар ингэдэг юм уу? Аудитын дугнэлтээр толбор хийсэн дун нь ондор, гэрээний дун ондор байхад зориуд хямд гэж бидний тархийг угаасан хотын захиргаа ямар тайлбар огох нь сонин байна.
Зочин 2023-09-25 103.212.117.65
нааранд марш
бөб 2023-09-25 66.181.161.124
Нэг бүрийн үнэ бол боломжийн л үнэ байна. Хамгийн гол нь энэ автобуснууд монголын цаг уур эсвэл хөсрийн эрчүүдийнх нь мэдлэгүйгээс болдог уу аймар хар утаа хаяад эхэлдэг. Үйлдвэрээс нь гол нь сайн сервис болон сэлбэг авах нөхцөл маш сайн тусгаж өгөх хэрэгтэй байх. Тэрийгээ бодсон гэж найдаж байна. Тэгээд энэ Солонгосоос авчирсан аймшигтай хуучин автобуснуудаа зайлуулмаар байна. Утаатай машинуудаа болиулмаар байна. Үзлэгээр оруулж засварлуулах хэрэгтэй. Замын цагдаа явуулахгүй торгоод байх хэрэгт
зочин 2023-09-25 66.181.191.204
Хичнээн автобус аваад ч зам түгжрээтэй болохоор байдал сайжрах уу?
Өдөр бүр чихэлдүүлээд Улаанбаатарыг барилгажуулаад байхад? Машин байтугай хүн явах замгүй
болж байна шд.
Зочин 2023-09-25 202.126.88.101
Хямд авсан бол Улс хожсон байна
Зочин 2023-09-25 124.158.109.175
Улс хожоогүй, завсараас нь идээд, эцэсийн дүнд улс хохироод байна…
Зочин 2023-09-25 66.181.183.49
Усан тэнэг хувхай юу даа, чи !