Ханжоу-2022: Гандболын шигшээ баг эхний тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.09.24-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Ханжоу-2022: Гандболын шигшээ баг эхний тоглолтоо хийлээ

Ханжоу-2022: Гандболын шигшээ баг эхний тоглолтоо хийлээ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

"Ханжоу-2022" Азийн наадмын гандболын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр/2023.09.24/ Монголын гандболын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг Ираны эсрэг хийн, 16-50 гэсэн харьцаатай Азийн наадмын хүрэл, мөнгөн медальт Ираны хожлоор өндөрлөлөө.

Тоглолтын эхний хагас 7-30 гэсэн харьцаатай завсарласан бол хоёрдугаар хагаст энэ давуу үргэлжилж, үндсэн цагт 16-50 гэсэн харьцаатай дууслаа.

2002, 2010, 2014 онуудад Азийн наадамд оролцож байсан Монголын гандболын шигшээ баг тивийнхээ шилдэг багуудын эсрэг 33 хувьтай довтолсон нь онцлох үзүүлэлт байв. Харин хурдан довтолгоогоор 12 оноо авчээ.

Монголын шигшээ багийн тамирчин С.Батхуягийн гоёмсог довтолгоонууд Жэжан Гоншан их сургуулийн спортын төвд хуран цугласан үзэгчдийг огшоож байлаа.

Гандболын шигшээ баг маргааш 16.00 цагаас Саудын Арабын эсрэг хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж