М.Энхболд цагаа хүлээн, унагаа тамгалсан шиг амарч явна

Хуучирсан мэдээ: 2023.09.24-нд нийтлэгдсэн

М.Энхболд цагаа хүлээн, унагаа тамгалсан шиг амарч явна

М.Энхболд цагаа хүлээн, унагаа тамгалсан шиг амарч явна

Өнгөрсөн 20 гаруй жилд  Монголын улс төрийн “хаан” явсан М.Энхболд 2019 онд УИХ-ын даргаас бууснаасаа хойш төрөлх нутагтаа адуугаа хариулан амарч яваа гэдэг сураг дуулдах болсон. Тэгвэл үүнийг бататгах гэсэн мэт манлай уяач цолтой М.Энхболд, гэргий Ж.Туяацэцэгийн болон ач хүүгийн хамт унагаа тамгалж яваа зургийг хүргэж байна. Түүний хувьд улс төрөөс завсарлага авсан хугацаандаа 1200 орчим уяачийн намтар “Морьтны түүхэн хэн нь хэн бэ” нэртэй нэвтэрхий толь гаргасан гэнэ шүү.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2022 онд халаа сэлгээ явах үед “Хотын фракц”-ын гишүүддээ “Яарах хэрэггүй. Цаг нь ирнэ” гэх тушаал өгсөн талаар хөшигний ар дахь яриа бий. Мөн 2022 онд хэвлэлд товчхон ярилцлага өгөхдөө, “Улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа зүйл алга. Улс төрд эргэн ирэх эсэхийг цаг хугацаа харуулах байх даа” хэмээн хариулсан байдаг. М.Энхболдын хувьд төрд Ерөнийлөгчөөс бусад бусад бүхий л өндөр албан тушаалыг хашсан учраас “хөгшин” улстөрч гэж цоллогддог. МАН-ын даргаар 2 удаа ажилласан ч ирэх 2024 онд 60 нас хүрэх гэнэ. Өөрөөр хэлбэл, түүний тэтгэврийн нас болоход 5 жил дутуу байна.

Д.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж