Ханжоу-2022: Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ

Ханжоу-2022

Ханжоу-2022: Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ

Ханжоу-2022: Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ

НЭМЭЛТ:

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы Рёома Танакатай барилдсан боловч вазари үнэлгээгээр ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү Монголын жүдо бөхийн тамирчид эхний өдрөө нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлж байна.


Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Л.Сосорбарам хүрэл медалийн төлөө Индонезийн Марям Марш Махаранитай барилдаж, вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Ийнхүү Л.Сосорбарам энэ удаагийн Азийн наадмын жүдо бөхийн төрөлд Монголын анхны медалийг хүртэв. Харин Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээрээс барилдаж буй Б.Хорлоодой алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Диёора Келдиёоровад ялагдлаа.


Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд хүрэл медалийн төлөө Хойд Солонгосын Ча Кванжинтай барилдаж, харамсалтайгаар ялагдал хүлээв.


Жүдо бөхийн барилдаанууд үргэлжилж байна. Э.Ариунболд хагас шигшээд Тайванийн Ян Юн Вэйд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Түүний өрсөлдөгч нь Хойд Солонгосын Ча Кванжин.

Харин Л.Сосорбарам хагас шигшээд Диёора Келдиёоровад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Түүний өрсөлдөгч нь Индонезийн Марям Марш Махарани.

Тэгвэл Ё.Басхүү хагас шигшээд Узбекистаны Сардор Нуриллаевыг баруун үүрч ялснаар финалд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Рёома Танакатай хүч үзнэ.

АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Хорлоодой алтан медалийн төлөө Диёора Келдиёороватай барилдана.


Ханжоугийн Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр/2023.09.24/ эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жингийн барилдаан болж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү эхний барилдаандаа Лаосын Кесоне Оуанвилайг ялсан боловч дараагийн барилдаандаа Өмнөд Солонгосын Хёгён Лийд дийлджээ. Ё.Басхүү дагах барилдаанд Хойд Солонгосын Сусон Жонтой хийнэ.

Харин эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд эхний даваандаа Вьетнамын Дук Дат Чиуг, дараа нь Тажикстаны Мерхзод Суфиевыг тус тус ялаад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Тайванийн Ян Юн Вэй.

Мөн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Л.Сосорбарам эхний тойрогтоо Непалийн Дебаки Майа Шрестаг, эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү Хонг Конгийн Мартин Лауг тус тус ялжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-24 132.194.33.146

boxni;

Avatar

Нэргүй 2023-09-24 132.194.33.146

#;

Avatar

Нэргүй 2023-09-24 213.87.161.71

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж