Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.09.24/ буудлага, жүдо, гандбол, тулязуур сэлэм, ушу, хөлбөмбөг, теннис зэрэг төрлүүдэд Монголын баг тамирчид өрсөлдөх хуваарьтай байна.
Ханжоугийн Азийн наадмын Монголын анхны медалийг буудлагын тамирчид авчирлаа. Тодруулбал, хийн гар бууны 10 метрийн эмэгтэйчүүдийн төрлийн багийн тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид болох Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар 1880.0 оноогоор хүрэл медаль хүртэв.
Харин алтан медалийг 1896.6 оноогоор Хятадын баг, мөнгөн медалийг 1886.0 оноогоор Энэтхэгийн баг тамирчид тус тус хүртжээ.
Ханжоу-2022 наадмын анхны алтан медалийг Хятадын рөүингийн хос болох Зөү Жиачи болон Чиу Шипин нар хүртсэн аж.
Холбоотой мэдээ