Ханжоу: Цай, торго, Алибаба, Азийн наадмын гэр орон

Ханжоу: Цай, торго, Алибаба, Азийн наадмын гэр орон

Ханжоу: Цай, торго, Алибаба, Азийн наадмын гэр орон

News.mn сайт Ханжоу хотоос сурвалжилж байна.

Ханжоу хот ойрын өдрүүдэд дэлхий нийтийн анхааралд өртөж, спортын ертөнцийн төв цэг болоод байна. Учир нь Өмнөд Сүн улсын нийслэл байсан тус хотод Азийн 19 дэх удаагийн наадам өчигдөр/2023.09.23/ албан ёсоор нээлтээ хийн, галт бамбараа асаалаа.

Нээлтийн ёслол 80 мянган хүний суудалтай Ханжоу хотын олимпийн төв цэнгэлдэхэд болсон бөгөөд Хятадын дарга Ши Жиньпин, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Сирийн ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй удирдагчид хүрэлцэн ирэв.

Наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Шао Шиаолан сонгогдсон. Тэрбээр өчигдрийн үйл явдлыг тодотгохдоо “Бид Хятадын спорт, нинжил сэтгэл, байгалийн сайхан, орчин үеийн иргэншлийг ногоон уул, цэнхэр усны дүрслэлээр дэлхий нийтэд харуулахыг зорино” гэсэн юм.

Түүний үг ч үнэн байж, нээлтийн ёслол уулга алдуулав. Хятадын гэхээсээ илүүтэйгээр Ханжоу хотын үүсэл хөгжил, түүхэн замналыг өгүүлж “Газрын диваажин” гэдгээ толилуулсан. Гэхдээ энэ бүхнийг орчин үеийн техник технологитой хоршуулсан нь гайхмаар.

Ханжоугийн наадмын нээлтийн тоглолтын гол сэдэв нь ус, хотын эртний түүх, байгаль.

Нээлтийн ёслол болох өдрийн өглөөнөөс эхлэн орон нутгийн зам талбайн хамгаалалт чангарч, цэнгэлдэхийн булан тохой бүрт цагдаа нар харуулд гарч, зарим замыг хаасан байлаа. Үзэгчид цэнгэлдэх рүү орохын өмнө нарийн шалгалтаар орж, зохион байгуулагчдын зүгээс тэдэнд зориулан гарын бэлэг бүхий цүнх өгөв. Сүүлийн өдрүүдэд Ханжоу хотод үргэлжилсэн бороо орж байгаа тул шүхэр болон ус, хоол, дэвүүр тэргүүтэй хэрэгцээтэй бүхнийг багтаажээ.

Нийт 50 мянга хүн нээлтийг цэнгэлдэхэд үзэж сонирхсон гэнэ.

Эртнээсээ цай, торгоороо алдартай байсан Ханжоу 21-р зуунд Жек Ма болон түүний Алибабагаар цуу алдраа буухиалав. Алибаба группын төв энэхүү хотод байрлах бөгөөд энэ удаагийн Азийн наадмын гол ивээн тэтгэгчээр оролцож байна. Жек Ма ч төрөлх хотдоо болж буй наадамд онцгой анхаарал хандуулсныг нээлтээс ажиглаж болно.

Хятадын албан бус технологийн төв цэг нь Ханжоу гэгддэг.

Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ража Рандхир Сингхийн зүгээс Ханжоу хотод талархлаа илэрхийлсэн бол Жөжян мужийн захирагч Ван Хао баг тамирчдыг Ханжоу хотод тавтай морил хэмээн хэлсний дараа Хятадын дарга Ши Жиньпин 19 дэх удаагийн Азийн наадам албан ёсоор эхэлснийг зарлан тунхагласан юм.

Улс орнуудын түрүүнд Афганистан улсын баг тамирчид цэнгэлэхдэхэд орж ирсэн. Тус улс энэ удаагийн наадамд хоёр баг илгээсэн нь сонирхолтой. Талибууд эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглосон учир нийт 130 эрэгтэй тамирчин илгээсэн гэнэ. Харин нөгөө талд дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн 17 эмэгтэй тамирчин эх орныхоо нэр дээрээс наадамд оролцохоор иржээ.

Энэ жилийн наадмын галт бамбарыг хэн асаах вэ гэдэг сонирхол татаж байв. Олимп, дэлхийн аваргынх нь тоо “утгаа алдсан” Хятадад сонгох хүн олон байвч энэ удаад шинэлэг шийдлийг харууллаа. Тодруулбал, нийт 2 мянга гаруй хүн галт буухайг өртөөлж, эцэст нь 100 сая хүн хамтдаа галт бамбарыг тулганд нь асаажээ.

Үзэгчид “Alipay” хэрэглүүрийн тусламжтай “QR” код уншуулан наадмын галт бамбарыг буухиалж, эцэст нь дижитал буухиач тэдний төлөөлөн болон тулганд галыг шилжүүлсэн аж.

Өвлийн олимпийнх нь дуулиан шуугиан дарагдаагүй шахуу Хятад улс дараагийн спортын наадмаа хүлээн авсан нь энэ байлаа. Цар тахлын улмаас нэг жил хойшилсон энэ удаагийн наадамд 45 улсын 12 мянга гаруй тамирчид нийт 40 спортын төрөлд ганц зорилгын дор өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-24 213.87.161.71

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-24 59.153.115.43

manai avilagchid hardag bolov uu

Avatar

Зочин 2023-09-24 202.126.88.94

Чи л тэр авилгачдын нэг биз. Ардчилагч гэх хулгайчууд л анх авилгыг монголд үүсгэж дэлгэрүүлсэн. Барууны хамгийн бузар булай бүхнийг чирч ирсэн. Нийгмийн хөрөнгийг үнэгүйдүүлж идэж ууж цусалсан. Монголын баялагийг бараг бүгдийг нь гартаа луйврын аргаар оруулчаад ханахгүй бусдыг гүтгэж доромжилж нэр төрийг нь унагаж байж, төрд шургалах санаатай өөрсдөө ард түмэнд учиргүй хайртай хүмүүс болж жүжиглэцгээж байна.Тэр коммунист Хятад чинь ийм хөгжингүй агуу гүрэн болчоод байна.

Avatar

Нэргүй 2023-09-24 212.102.51.246

ардчилал гэх нэрийн дор бүх муу муухайг үүрүүлж ирсэн МАНгарууд л Монголыг маань тонон дээрэмдэж идэж ууж байгааг бүгд харж байна. нэг муу МАНгар авилгачийн баасан баасан дээр суудаг өтнүүд баасаа хамгаалаад их орилж байна аа. Амаар нь дүүрэн баас чихэж өгч дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж