Монголчууд “ХАНЖӨҮ 2022” Азийн наадмын нээлтэнд оролцлоо

Монголчууд “ХАНЖӨҮ 2022” Азийн наадмын нээлтэнд оролцлоо

Монголчууд “ХАНЖӨҮ 2022” Азийн наадмын нээлтэнд оролцлоо

Ханжөүгийн Азийн XIX наадмын нээлтийн ёслол өчигдөр боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэжян мужийн төв Ханжөү хотноо болж буй Азийн наадмын нээлтийн ёслолд оролцож, наадам албан ёсоор эхэлж буйг зарлалаа.

Үүний дараа Ханжөүгийн Азийн наадамд улс орон, нутаг дэвсгэрээ төлөөлөн оролцож буй баг тамирчид нээлтийн ёслолд оролцохоор цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ.

Азийн Олимпын зөвлөлийн /OCA/ тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингх нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос /HAGOC/ тивийн спортын томоохон арга хэмжээг бэлтгэн зохион байгуулахад оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэв.

“Та бүхэн Азийн наадамд гайхалтай сайхан бэлтгэжээ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон нь OCA-гийн түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол байсан хэдий ч та бүгдийн хичээл зүтгэл, зоримог шийдэмгий байдал нь ирэх 16 хоногт үр өгөөжөө өгч, Азийн наадмыг хамгийн гайхамшигтай бөгөөд амжилттайгаар зохион байгуулсан гэх алдар нэрийг хүртээх болно” гэж Р.Сингх онцлон тэмдэглэжээ.

Цэнхэр гаригийн хамгийн том, өргөн цар хүрээтэй тивийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн 45 гишүүн улс орны  12000 тамирчин спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.

БНХАУ-д гуравдахь удаагаа зохион байгуулж байгаа тус наадамд Тайландын баг хамгийн олон буюу 934 тамирчинтай оролцож байгаа нь Ханжөүгийн Азийн наадмын рекорд амжилт болжээ.Энэ удаагийн наадамд нийт 11 улс олон хүнтэй баг илгээсний нэг нь Япон юм. Тэд 773 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бол зохион байгуулагч орон болох БНХАУ 887 тамирчнаа өрсөлдүүлнэ. Азийн наадмын түүхэнд үлдсэн анхны зохион байгуулагч орон Энэтхэгийн хувьд 655 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.Өнгөрсөн удаагийн Азийн наадмыг амжилттай зохион байгуулсан Индонез энэ удаад 415 тамирчнаа илгээсэн байна. Харин Азийн наадамд 12 дахь удаагаа өрсөлдөж байгаа Монгол Улсын шигшээ багийн хувьд 408 тамирчин, 250 дасгалжуулагч албаны төлөөлөл оролцож байна. Монголын багийн тугчаар 3х3 сагсанбөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг болон хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-24 213.87.161.71

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-24 139.5.219.143

Амжилт хүсье.Ханжоуд Монголын их хаан Хубилайн музей бий.Заавал үзэх хэрэгтэы

Avatar

Нэргүй 2023-09-24 103.57.92.38

костюм гое өнгөтөй байна.

Avatar

Нэргүй 2023-09-24 66.181.186.225

Хөх Монголын залуучууд нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой үнэхээр тэнгэрлэг байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж