Хятадын 1.4 тэрбум хүн ам нь орон даяар байгаа хоосон орон сууцуудыг дүүргэхэд хүрэлцэхгүй байна гэж албаны хүн Бямба гаригт хэллээ.
Нэгэн цагт улс орны эдийн засгийн тулгуур болж байсан үл хөдлөх хөрөнгийн салбар 2021 оноос хойш уналтад орсон. Тодруулбал, 2021 онд үл хөдлөх хөрөнгийн аварга "China Evergrande" групп өрөө төлж дийлэхгүйд хүрсэнтэй энэ нь холбоотой. "Country Garden Holdings" зэрэг томоохон бүтээн байгуулагчид өнөөдрийг хүртэл дефолт болоход ойрхон байна.
Үндэсний статистикийн товчооны сүүлийн үеийн мэдээллээс харахад наймдугаар сарын эцсийн байдлаар зарагдаагүй орон сууцны нийт талбай 648 сая м2 болжээ. Энэ нь дунджаар 90 м2 талбайтай 7.2 сая байшинтай тэнцэх юм. Дээрх тооцоонд аль хэдийнэ зарагдсан боловч баригдаж дуусаагүй төслүүд багтаагүй. Мөн 2016 оны зах зээлийн сүүлийн өсөлтийн үеэр дамын наймаачдын худалдаж авсан олон орон сууцыг тооцоогүй.
"Одоо хэчнээн хоосон орон сууц байгааг мэргэжилтэн бүр өөр өөрөөр хариулдаг. Хамгийн туйлширсан хувилбар нь гэвэл одоо байгаа хоосон орон сууцны тоог гурван тэрбум хүнд хангалттай хүрнэ гэж үздэг. Энэ тооцоо хэтийдсэн байж болно. Гэхдээ л 1.4 тэрбум хүн хоосон орон сууцуудыг дүүргэж чадахгүй байх магадлалтай" гэж Статистикийн товчооны дэд дарга асан 81 настай Хэ Кенг хэлэв.
Эх сурвалж: REUTERS
Teneg 2023-09-24 180.149.98.126
nadaa l dA
зочин 2023-09-24 66.181.191.204
Хятадуудад бид санаа зовох хэрэгтэй юү. Бидний байдал ямар байгаа билээ.
Зочин 2023-09-24 103.10.21.8
5 ам бүлтэй 35000000 хүн ороод л дүүрэх юм бна.
Зочин 2023-09-24 213.87.161.71
~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-24 202.9.46.216
Хятад улсын орон сууц хүнтэй байнуу.хүнгүй байнауу.зарагнуу байнауу . Монгол улсад ямар хамаа байнаа..илүү үгтэй атаач юмнууд
Зочин 2023-09-24 202.126.88.94
Хятадууд яаж ийж байгаад учраа олно. Тэдний төлөө санаа зовох хэрэггүй. Харин монголчууд эсгий гэр, сиймхий яажийсан хашаа бохир бүдүүлэг амьдралаа л сайруулж орчин үеийн байраар солих боломжоо л сайн эр. Улаанбаатарын нийт иргэдийн зөвхөн 30 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн тоо ардчиллын энэ 30 аад жилд өөрчлөгдсөнгүй. Иргэд улам ядуурч байр орон сууц авах чадвартай иргэдийн тоо буурсаар байна
Зочин 2023-09-24 188.162.254.37
тэрбум хун орон сууцаар хангалттай байдаг !!!!!!харин монголд ганцхан сая хунийг орон сууцаар хангаж чадахгуй !!!! 200 км замтай 6 жил ажиллаад дуусгаж чадахгуй !!!!!!дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!
Зочин 2023-09-24 139.5.217.100
Сүнсний оромж