Хятадын 1.4 тэрбум хүн ам нь орон даяар байгаа хоосон орон сууцуудыг дүүргэхэд хүрэлцэхгүй байна гэж албаны хүн Бямба гаригт хэллээ.
Нэгэн цагт улс орны эдийн засгийн тулгуур болж байсан үл хөдлөх хөрөнгийн салбар 2021 оноос хойш уналтад орсон. Тодруулбал, 2021 онд үл хөдлөх хөрөнгийн аварга "China Evergrande" групп өрөө төлж дийлэхгүйд хүрсэнтэй энэ нь холбоотой. "Country Garden Holdings" зэрэг томоохон бүтээн байгуулагчид өнөөдрийг хүртэл дефолт болоход ойрхон байна.
Үндэсний статистикийн товчооны сүүлийн үеийн мэдээллээс харахад наймдугаар сарын эцсийн байдлаар зарагдаагүй орон сууцны нийт талбай 648 сая м2 болжээ. Энэ нь дунджаар 90 м2 талбайтай 7.2 сая байшинтай тэнцэх юм. Дээрх тооцоонд аль хэдийнэ зарагдсан боловч баригдаж дуусаагүй төслүүд багтаагүй. Мөн 2016 оны зах зээлийн сүүлийн өсөлтийн үеэр дамын наймаачдын худалдаж авсан олон орон сууцыг тооцоогүй.
"Одоо хэчнээн хоосон орон сууц байгааг мэргэжилтэн бүр өөр өөрөөр хариулдаг. Хамгийн туйлширсан хувилбар нь гэвэл одоо байгаа хоосон орон сууцны тоог гурван тэрбум хүнд хангалттай хүрнэ гэж үздэг. Энэ тооцоо хэтийдсэн байж болно. Гэхдээ л 1.4 тэрбум хүн хоосон орон сууцуудыг дүүргэж чадахгүй байх магадлалтай" гэж Статистикийн товчооны дэд дарга асан 81 настай Хэ Кенг хэлэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ