"Вагнер"-ын цэрэг Андрей Медведев энэ оны нэгдүгээр сард Оросын хойд хязгаараас Норвеги руу нэвтэрчээ. Тэрбээр Норвегид оргож ирснийхээ дараахан цагаачлалын хуулийн дагуу баривчлагдсан байна. Түүнийг баруун зүгт оргосон "Вагнер"-ын анхны цэрэг гэж үздэг.
Тэр Норвегид анх ирснийхээ дараа "Украинд үйлдэгдэж буй дайны гэмт хэргүүдийг нүдээр үзсэн. Тиймээс хэрцгийгээр хөнөөлгөхөөс айж байгаа тул орогнол хүсч байна" гэжээ. Гэвч тавдугаар сард тэр амь насанд нь эрсдэлтэй байсан ч хамаагүй буцмаар байна гэж "YouTube"-д бичлэг оруулсан байв. Норвегид байх хугацаандаа тэр дөрөвдүгээр сард баарны гадаа зодоон хийж, олон нийтийн газар буу авч явж байжээ.
Тэгвэл Норвегийн цагдаа нар Баасан гаригт Орос руу хил гарахыг завдсан 20 гаруй настай эрэгтэйг саатуулсан гэж мэдэгдэв. Гэвч нэрийг нь хэлэхээс татгалзсан. ОХУ руу нэвтрэхийг тодорхой хэдэн цэгт л зөвшөөрдөг. Саатуулагдсан эрэгтэйг Андрей Медведев мөн байсныг түүний норвеги өмгөөлөгч Бринжульф Риснес баталжээ. Мөн үл ойлголцол гарсан, тэр хэзээ ч буцах санаатай байгаагүй гэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ