Польшоос Путинд барьсан бэлэг

Польшоос Путинд барьсан бэлэг

Польшоос Путинд барьсан бэлэг

Украины Европ дахь хамгийн үнэнч холбоотонд тооцогдож байсан Польш улс хөрш рүүгээ зэвсэг илгээхээ зогсооно гэж мэдэгдсэн. Польш улс үр тарианы импортын хоригоо үргэлжлүүлж буйг Зеленский шүүмжилсний дараа тэд энэ мэдэгдлээ хийсэн юм.

Эргэн сануулахад, Европын холбоо тавдугаар сард тариаланчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үр тарианы импортын хориг тогтоосон. Өнгөрсөн долоо хоногт хоригийг цуцалсан ч Польш, Унгар, Словак улсууд хязгаарлалтыг хэвээр үлдээнэ гэжээ.

Европын улстөрчдийн хувьд хөдөө аж ахуй нэн чухал салбар юм. Польшийн аравдугаар сарын 15-нд болох сонгуульд хөдөөгийнхний санал нэн чухал аж. Тиймээс Польшийн засгийн газар үндсэрхэг шийдвэр гаргахыг хүсч буй нь утга учиртай. 

Польш, Украины үл ойлголцол Европын нэгдмэл байдлын талаарх асуултуудыг үүсгэв. НАТО-ийн эх сурвалж хэлэхдээ "Польшоос Украинд зэвсэг нийлүүлсээр байх болно. Үүнд эргэлзэхгүй байна. Польшууд Украиныг энэ дайнд ялуулах сонирхолтой байгаа. Эс тэгвээс тэд Оростой шууд тулах болно. Гэхдээ сонгуультай холбоотойгоор тэд одоохондоо ийм шийдвэр гаргаж байна" гэжээ.

Өөр нэгэн эх сурвалж хэлэхдээ "Барууны орнууд одоогоор Украиныг өөртөө нэгтгэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байна. Украин Европын холбоо болон НАТО-ийн аль алинд нь элсэхээр оролдож байна. Үүнийг нь ч санал нэгтэй дэмжиж байна. Гэхдээ энэ дэмжлэг нь анхааруулга болон тодорхой нөхцөлтэй хамт ирдэг. Европын холбооны ихэнх гишүүн орон Украиныг хүлээн зөвшөөрөхийн тулд холбооны үйл ажиллагаанд томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хэрвээ Украин холбоонд нэгдэх юм бол гишүүн орнуудад татаас хэлбэрээр, тэр дундаа хөдөө аж ахуйд зарцуулагдаж байгаа ихэнх санхүүжилт Украинд очно" гэв. 

Европын эрх баригчид Польшийн шийдвэрт дургүйлхэж байгаа эцсийн шалтгаан нь ОХУ дахь суртал ухуулгын эргэлт юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар асуухад "Варшав, Киев хоёрын хооронд тодорхой хурцадмал байдал бий. Энэ хурцадмал байдал нэмэгдэнэ гэж бид таамаглаж байна" гэжээ. Эцэст нь барууныханд муу зүйл Орост сайн. Барууныхны дунд маргаан өрнөх нь Кремльд сайн хэрэг гэж "CNN" мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-24 202.126.89.73

хоцрогдсон мэдээ. 24 гэхэд чинь 2 удирдагчид нь тэврэлдээд зургаа авхуулсан бна, улаан буудай тээвэрлэх коридор гаргаж өгнө гэж тохирч

Avatar

Нэргүй 2023-09-24 213.87.161.71

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

өвгөн 2023-09-24 103.212.117.224

з****г л нийлүүлж байвал тэр эдийн засгийн асуудал дараагийн асуудал ш дэ. ингэхэд танай оросын думын атаман өнөөдөр монголд ирээд дипломат ёсыг уландаа гишгэж манай хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс бүдүүлгээр татгалзаж тэнэгтэж, монголын ард түмнийг дохомжиллоо, энэ талаар орос ахтай боолууд та нар юу гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2023-09-24 202.126.89.120

Хэн ч гэсэн дургүйцэнэ. Бид ч гэсэн нэгэн цагт эзлэж байсан Манжийн хааны бунхан юм уу хөшөөнд мөргө гэвэл яахав.

Avatar

Монгол хүн 2023-09-24 202.21.100.210

Дипломат ёс гэж нэг юм бий шүү.

Avatar

Zochin 2023-09-24 184.151.190.63

ZELINSKY ALTAN ZAGASNY EMGEN BOLOOD DUUSLAA KKK

Avatar

Зочин 2023-09-24 202.126.88.94

Украин сүйрсэн. яаж ч туслаад үр дүн гарахгүй гэдгийг баруун аль дээр үед ойлгосон. Энэ дайнаас болж барууны орнуудын эдийн засаг их хохиролд орсон.Эдийн засаг нь хүндэрч.юмны үнэ өсч имфляц нэмэгдэн иргэдийн амьдрал нь муудаж эсргүүцэл самуун ихсэж байна. Бүр Украины хямд тарианаас болж,Фермер тариачид дампуурахад хүрч болзошгүй болсон бололтой.

Avatar

Нэргүй 2023-09-24 66.181.160.81

Польш өөрийн үр тарианы зах зээлийг хамгаалахын тулд аргагүйн эрхэнд ийм түр арга хэмжээ авсныг Зеленский ойлгохгүй түргэдэж больчимгүй зан гаргаж байна л даа!! Зеленскийн гол туслахууд нь, түүний дотроос Тамгын газрын дарга А.Ермак нь үл бүтэх этгээд л дээ!!

Avatar

зочин 2023-09-24 103.212.118.87

Yuotube орос хэл дээр ,Украина ялах хуртэл Польш туслана гэсэн бна шуу,

Avatar

Батаа 2023-09-24 202.9.46.254

Польш ухрах араандаа хийжээ. Уг нь 2023-2024 онд ОХУ-ыг задалж 30 орчим бие даасан жижиг улсууд болгон бутаргаад АНУ/ЕХ тус бүрдээ хяналт тогтоохоор төлөвлөсөн байсан, гэвч оросууд бутрах биш харин илүү бие даасан хүчирхэг болж хувирсан. Одоо польш оросын эсрэг хөдөлвөл алуулна гэдгээ мэдэж байгаа

Avatar

Нэргүй 2023-09-24 139.5.217.139

УЛСАА БОДОЖ Л ХЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЭ Л ТУСЛАНА Ш ДЭЭ ЧИ ХАЖУУ АЙЛ МААНЬ ЯДУУ ГЭЭД САРЫНХАА ЦАЛИНГ ӨГӨӨД ӨӨРӨӨ ХООСОН ХООЛГҮЙ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж